Uncategorized

Хятад: Орос яагаад хийн хоолойг Монголоор дамжуулах гэж зүтгээд байна вэ?

Хэдэн жил яригдсан Орос Хятадын байгалийн хийн хоолой Монголоор дамжих асуудал шийдлээ олж эхэллээ. Өнгөрсөн оны сүүлчээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Орост айлчлахын өмнө тодорой яригдаж, ТЭЗҮ боловсруулах ажилдаа орсон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орост очиж, 2021 оны арванхоёрдугаар сарын 16-нд тус улсын ерөнхийлөгч В.Путинтай уулзсан. Тэр үеэр “…Оросоос Хятадад байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил амжилттай урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эрх бүхий аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэхээ нотолсон” талаар талууд албан ёсоор мэдээлсэн. Улмаар Хамтарсан тунхаглалдаа “…Талууд ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил амжилттай урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлнэ” гэж оруулжээ. Тэгвэл манай Ерөнхийлөгчийн Орост хийсэн айлчлалаас яг сарын өмнө 2021 оны арваннэгдүгээр сарын 16-нд Хятадын Jinzhou News Media Industry /Group/ Co.,Ltd-ийн албан ёсны сайтад хийн хоолойн талаарх нэгэн нийтлэл хэвлэгджээ. “..Хятад Оросын байгалийн хийн төсөл эцэслэн шийдэгдлээ. Харин Оросын зүгээс хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулахаар зүтгэж байна. Энэ ямар учиртай вэ” гэсэн гарчиг бүхий уг нийтлэлд хийн хоолойг Монголоор дайрах болсноос хойш урд зүгээс гарах болсон мэр сэр мэдээлэл, мөн энэ талаар дуугардаг бусад байр суурьтай ижил байсан нь анхаарал татсан юм. Нийтлэлийг утгачилбал “…Эрчим хүч бол дэлхийн бүх улс орны хувьд чухал нөөц боллоо. Ялангуяа цар тахлын дараах эдийн засгийн хөгжлийн үед, бас байгаль орчныг хамгаалахтай холбоотойгоор улс орнуудын байгалийн хийн эрэлт хэрэгцээ улам эрчимжиж байна. Өдгөө дэлххийн хэмжээнд эрчим хүчний хямрал нүүрлээд байна. Манай улс /Хятад/-ын хувьд өмнө нь ийм асуудалтай тулгарч байсан. Гэвч Оросоос томоохон тусламж үзүүлж тэрхүү хямралыг намдаасан. Одоо Хятад, Оросын байгалийн хийн төсөл эцэслэн шийдэгдээд байна. Ингэснээр манай улс руу илүү их байгалийн хий нийлүүлэх болж байгаа юм. Харин Оросын тал хийн хоолойг заавал Монголоор дамжуулахаар зүтгэж байгаа нь ямар учиртай вэ” гэж “асуусан” байна.Ингээд “..Хятад Оросын эрчим хүчний хамтын ажиллагаа”-ны талаарх дэд хэсэгтээ “…Сүүлийн жилүүдэд Орос эдийн засгийн хувьд Америзийн дарамтад ихээр өртсөн. Гэвч Оросын экспортолдог эрчим хүчний үнэ хямд учраас олон улстай тогтвортой худалдаа хийж ирсэн. Энэ нь тус улсыг эдийн засгийн уналтад орохоос сэргийлсээр ирсэн юм. Гэсэн хэдий ч Орос Европын орнуудтай эрчим хүчний худалдаа хийх явцад Украинаар дамжин өнгөрдөг хийн хоолой үргэлж ямар нэг асуудал дагуулдаг. Украин нь Америкийг дэмжигч орон. Тиймээс энэ хоолойгоор дамжуулан Орос руу “арслан” амаа томоор ангайж болзошгүй. Энэ нь Орос, Европын хоорондын эрчим хүчний худалдаа өргөжин тэлэх боломжийг боомилж буй. Одоо Орос, Европын хооронд “Хойд урсгал” нэртэй байгалийн хийн хоолой тавигдсан. Үүнийг хоёр талын эрчим хүчний худалдааны нэг гол суваг болгох аж. Харин Хятад улс Оросын хөрш орны хувьд хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Тиймээс эрчим хүчний томоохон хамтын ажиллагаатай. Дэлхийн эрчим хүчний хямралын үед ч Оросоос манай улсад удаа дараа их хэмжээний байгалийн хий нийлүүлж байв. Чухамдаа энэ л манай улсыг байгалийн хийн хямралаас гарахад тусалсан. Тэр үед Европын орнууд байгалийн хийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг Оросоос удаа дараа хүсч байв. Ийм үедээ Оросын тал Хятад руу байгалийн хий тээвэрлэх хоёр дахь хоолойг барих талаар чухал мэдээ дуулгасан юм. Хэрвээ энэ хийн хоолойг амжилттай ашиглалтад оруулж чадвал Хятад, Оросын эрчим хүчний худалдаа мэдэгдэхүйц нэмэгдэх болно” гэжээ. Мөн “…Орос яагаад хийн хоолойг Монголоор дамжуулах гэж зүтгээд байна вэ” гэсэн дараагийн хэсэгтээ “…Оросын тал дээрх хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулна гэж зүтгэсэн. Ийм шаардлага тавьсан гэхэд болно. Гэтэл өнгөрсөн хугацаанд Орос, Европын байгалийн хийн хоолой гуравдагч орон болох Украинаар дамжсан. Энэ нь олон асуудал дагуулсан. Хийн хоолой гуравдагч орноор дамжих нь тийм ч сайн зүйл биш гэдгийг харуулсан. Тэр утгаараа Хятад, Оросын хооронд хийн хоолойг шууд барих нь харьцангуй найдвартай. Тэгвэл Орос яагаад хийн хоолойг Монголоор дамжуулна гэсэн байр сууриа ийм тууштай хамгаалж байна вэ.Шалтгаан нь маш энгийн. Оросын хувьд Монголыг өөртөө татах хүсэлтэй байгаа юм. Монгол, Оросын харилцаа сүүлийн жилүүдэд дахин сайжирч байгаа. Гэвч Монгол бол Америкийг дэмжигч улс. Тийм учраас Монголыг өөртөө татах нь Оросын хувьд чухал юм. Ер нь бол Монгол, Оросын харилцаа харьцангуй сайн. Мөн Монгол нь Оросыг амархан оролдож зүрхлэхгүй учраас хийн хоолойг Монголоор дамжуулчихвал Орос тайван байж болно гэсэн үг. Гэвч энэ нь манай улсын хувьд таатай мэдээ биш. Тэгэхээр манай талаас хийн хоолойг хоёр улсын хооронд шууд барих найдвар тасраагүй байна. Гэхдээ Монгол Улс 2024 оноос эхлээд Хятад руу байгалийн хий тээвэрлэх хоолой барихаар төлөвлөж байгаа юм байна. Үүнийхээ бэлтгэл ажилд хоёр жил зарцуулах аж. Нэгэнт байдал ийм дээрээ тулбал манай улс ч бэлтгэлээ базааж, байгалийн хийтэй холбоотой учирч болзошгүй эрсдэлийг таслан зогсоох ёстой. Нөгөө тал хэзээ Америкийн талд орохыг хэлэх боломжгүй. Америкийн хандлагаас харахад эрчим хүчний тал дээр гацахыг урьдчилан таамаглаж болох юм. Иймд манай улс өөрийн эрчим хүчний аюулгүй байдлыг хамгаалахын тулд Монгол Улстай зарим шаардлагатай заалтад гарын үсэг зурах ёстой. Ингэснээр Монгол Улс ч цаашид үүнээс ашиг хүртэх боломжтой юм” гэж бичжээ. Б.Дамдин-Очир Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Танд тустай зөвөлгөө ГАЛ ТАХИХ ТУХАЙ.
#Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм шүү. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Юу юу орох вэ гэвэл өвчүү, ганга, сархад, цай, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйл орно. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа. Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараална. Түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.2 дахь өргөл сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад ганга шар тос идээ сүү сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ буян хишгийн сав даллагны уут зэргээр даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана.
Сархадыг гэрийн эзэн заавал өргөх ёстой.Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэдэг. Энэ жилийн хамгийн сайн өдөр нь цагаан морин өдөр байгаа болно.(“Сүү, архийг галдаа бус гараад тэнгэр хайрхандаа өргөх буй зээ”) #copy
ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХ ЁСНООС…Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.
Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг.Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. – Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
– Галын бурханыг ариусгахдаа бор давс цацдаг. – Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг.
Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг.
Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг.
ХҮМҮҮС ГАЛТАЙ БОЛСОН ДОМОГУрьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галнаас нь олж авахаар хэлэлцэж тас бүргэд бие том баригдчихна гээд хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйсанд хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй: галын хулгайч гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж манай тив галтай болсон гэнэ.Галын ачаар хүмүүний бие бялдар уураг тархины хөгжил дээшилж, монголчууд галын Лха тэнгэр гэдэг утгаар бас ариутган цэвэрлэгч байгалын ариун хүч гэдэг утгаар шүтэж гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана, товчоор хэлбэл гал бүхнийг ариутгана гэдэгт гүнзгий итгэнэ. Холоос яваа гийчин, оршуулгад оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгах мэдлэгтэй холбоотой.
#Их Догшид төв

Related Articles

Back to top button
error: Content is protected !!