Uncategorized

Цус өтгөн бол хүрэн манжингийн шүүс

Цус өтгөн эсвэл цусан дахь холестрины хэмжээ өндөр байдаг бол хүрэн манжингийн шүүс дарж уугаад аль алиныг нь хэвийн хэмжээнд нь хүргээрэй.
Бөөрний хүнд хэлбэрийн өвчтэй хүмүүсийн хувьд хамгийн чухал нь цус шингэн байх хэрэгтэй. Цус шингэн байснаар бөөрний нарийн, жижиг судсанд цус хүрч тэр хирээр бөөрний үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлнө гэсэн үг. Хүний бөөр хамгийн жижиг, нарийн судасны бүтэцтэй эрхтэн. Нарийхан шланкаар өтгөн зүйл ордоггүйтэй адил гэсэн үг. Тиим болхоор кератинин, уураг алдалт гээд шаналхаас илүү цусаа шингэлээд бөөрнийхөө үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй. Тэгэж байж л кератинин буурч даралт ихсэх, хавагнах гээд олон зовиураас салж болно.Цус шингэлэх зорилгоор Зилт, цусан дахь холестриныг буулгах зорилгоор ихэнхи хүмүүс Аторис гэдэг эмнүүдийг ууж байгаа байх. Би ч гэсэн анх энэ эмнүүдийг бүгдийг нь уудаг байсан. Гэвч төдийлөн үр дүн өгөөгүй. Харин хүрэн манжинг ууж эхэлсэнээр цусан дахь холестрин, цусны өтгөны хэмжээ хэвийн хэмжээндээ хүрсэн. Миний хувьд холестрин, цусны өтгөн 2 их өндөр байдаг байсан.Хүрэн манжинг уугаад 2 жил болж байна. Гэхдээ өдөр бүр уугаад байх албагүй. Хавар намар 2 уухад ерөнхийдөө миний хувьд болчихдог юм. Аан харин нэг уухдаа дор хаяж 45 хоног тасралтгүй уух ёстой.
Хүрэн манжингаа нарийхан хэрчээд 700-800 гр халуун усанд амтагдах хэмжээнд хүртэл нь хийгээд хандлаад тухайн өдөртөө уухад болно.
Хүрэн манжин олон ид шидтэй. Цусны даралт бууруулна, Элэг хамгаална, Калийн агууламж өндөр, цус цэвэршүүлнэ, шингэлнэ, Холестрин бууруулна.
Үнэтэй, эргээд биед хор нөлөөтэй эм ууж байснаас зөөлөн аргаар өөрийгөө эдгээх олон арга байгаа шүү. Эх сурвалж: Эрүүл мэнд Хураах

Сонгино, сармисыг хоол хүнсэндээ хэрэглэхдээ заавал АНХААРАХ зүйл… Бидний өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэдэг сонгино, сармис хоёр таныг хорт хавдраас хамгаалж байдгийг мэдэх үү. Яагаад гэвэл сонгино, сармисны бүтцэд хүний биед хэрэгэй био идэвхит бодисууд их хэмжээгээр агуулагддаг учраас тэр. Тиймээс ч хоол зүйчид энэ хоёр ногоог өдөр тутмын хоол хүнсэндээ түлхүү хэрэглэхийг санал болгож байна. Ингэхдээ сонгиныг ч, сармисыг ч ялгаагүй аль алиныг нь болж өгвөл шарж, хайрч, хуурч биш, харин байгаль дээрх түүхий байдлаар нь хэрэглэхийг мэргэжлийн хүмүүс зөвлөх болжээ.Хятадын эрүүл мэндийн үндэсний их сургуулийн харьяа Улсын I төв эмнэлгийн эрдэмтэн багш нар хэд хэдэн удаагийн судалгаа шинжилгээний ажил хийсний эцэст өдөр тутам сонгино, сармисыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг хүмүүст хорт хавдрын анхан шатны шинж тэмдэг маш бага хэмжээгээр илэрдэг болохыг баталсан аж. Энэ нь тэдгээр хүмүүст хорт хавдар илэрсэн ч өвчнийх нь тархалт, цар хүрээ сонгино, сармис хэрэглэдэггүй хүмүүсийнхээс хамаагүй бага байсан гэсэн үг юм. Үүнээс гадна дээрх хоёр ногоог их хэмжээгээр хэрэглэдэг мөртлөө анхан шатны хорт хавдар туссан өвчтөнүүд эмчилгээ авах нь илүү хурдан, эрчимтэй байсан нь хятад эрдэмтдийг өөрсдийн судалгаанд бат итгэлтэй болоход түлхэц үзүүлсэн гэнэ. Нанхиад эрдэмтэд хамгийн сүүлд ийм судалгаа хийсэн бол тэдний мэргэжил нэгт америк эрдэмтэд нэрс жимсний ач тусыг судалж, тогтоожээ. Америкчуудын баталж буйгаар нэрсийг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэснээр зүрхний шигдээс өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой юм байна. Зөвхөн АНУ-д гэхэд насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь зүрхний шигдээст өртөх магадлалтай гэж үздэг. Энэ нь америкчууд эрүүл мэнддээ анхаардаггүйдээ биш, зүгээр л зүрхний шигдээсийн магадлал ийм өндөр хувьтай байдаг гэсэн үг юм. Тэгвэл тус улсын Эрүүл мэндийн үндэсний төвийн судлаачдын тогтоосноор байгаль дээр зэрлэгээр ургадаг нэрсийг өдөр тутам идсэнээр зүрхний шигдээс болохоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой аж. Учир нь энэ жимс хүний зүрхний артерийн судасны цусан хангамжийг нэмэгдүүлж, тогтмол цусны эргэлттэй байлгаж чаддаг ид шидтэй гэнэ. Ингэхийн тулд хамгийн гол нь нэрсийг өдөр бүр тогтмол ямар нэгэн байдлаар хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Хэрэв дангаар нь идэж чадахгүй бол чанамал болгоод талхан дээр түрхэж идэх буюу усанд уусгаад цай болгоод уусан ч болно хэмээн тус төвийн эрдэмтэд зөвлөж байна. Нэрсэнд антиоксидантын нэгдэл бүхий полифенолууд их хэмжээгээр агуулагддаг учраас бидний зүрхэнд ийм сайн үйлчилгээг үзүүлж чаддаг

Related Articles

Back to top button
error: Content is protected !!