Uncategorized

Хэн нэгнийг хайрлавал сэтгэл гутралтай нь, муухай ааштай нь, заримдаа тэвчихийн аргагүй болдог зөрүүд зантай нь хайрлах хэрэгтэй

Хэн нэгнийг хайрлавал сэтгэл гутралтай нь, муухай ааштай нь, заримдаа тэвчихийн аргагүй болдог зөрүүд зантай нь хайрлах хэрэгтэй.
Зөвхөн сайхан ааштай, хөөрхөн инээмсэглэж, нүд нь гэрэлтсэн үед нь хайрлаж энхрийлчихээд хөмсөг зангидсан, будаг нь урсаж цөхрөнгөө барсан үед нь төвөгшөөх үү?
Дандаа тайван амгалан, эрч хүчтэй, эерэг цоглог байхад нь наалдаж эрхэлж наалинхайдчихаад гундаж явахад, ганцаардахад, дуугаа хурааж бодолд автахад нь түр зайгаа барьж холдох уу?
Тэгвэл тэр чинь хайр биш ээ. Хайр гэдэг чинь сайн муу аль ч үед, тэвчишгүй болоход нь ч дэргэд нь хэрэлдээд хамт байх. Хайр гэдэг чинь хамгийн муухай чанараа, хар бараан талаа, ёроол дахь өөрийгөө нуулгүй чамд харуулахад нь нуугдалгүй, айж үргэлгүй, эсвэл төвөгшөөлгүй тэр хүнийг байгаагаар нь л хүлээж авах юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!