Uncategorized

Битүүний орой идээгээ ХОНЬ, ТАХИА ЦАГТ засвал тэр жилдээ элбэг хангалуун явдаг.

Битүүний орой идээгээ ХОНЬ ЦАГТ засвал тэр жилдээ элбэг хангалуун явдаг…Өдрийн 13:40-15:40 гэсэн үг шүү дээ..
ХАДГАЛААД АВААРАЙ….
….Сар шинийн баярыг тэмдэглэх олон ёс байдгаас улирч буй оноо үдэж, шинэ оноо угтах “битүүлэх” ёсны талаар товч мэдээлэл хүргэж байна. Cap гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг “битүүн” хэмээн нэрийддэг аж. Энэ өдөр бүх зүйлс… Монголчууд айл хотлоороо битүүн гэж сайхан зан үйлийг хүндтэй үйлддэг. Битүүний орой тахиа буюу 17.40-19.40 цагийн хооронд хүндэтгэлийн ширээндээ идээгээ залж ариулдаг. Битүүн гэж нэрлэсэн нь битүүний өдөр хуучин оноо үдэн муу муухай бүхэн цаашаа дахин дурсахгүй болон давтахгүй гэсэн утгатай.
Ирэх жилдээ шинэ соргог, ариун цагаан, гэрэл гэгээтэй, өгөөжтэй элбэг дэлбэг амьдралыг бэлэгшээн шинэ оноо угтдаг байна. Битүүний орой бор идээнээс эхлэн зооглож цагаан идээгээр өндөрлөдөг. Учир нь бор идээ нь өнгөрсөн болон эрээн барааны эцэс төгсгөлийг төлөөлдөг, цагаан идээгээр дуусгавар болгодог нь шинэ ондоо бүхнийг шинээр цэвэр ариунаар эхлэх билэг тэмдэг болдог байна. Айраг сархдыг монголчууд өндөр настанд идээний дээж болгон ёслон хүндэтгэн барьдаг байсан бөгөөд “40 хүрч дөнгөж амс” гэдэг үг байдаг тул 40-өөс доош насныхан сархад хэрэглэдэггүй ах зах хүмүүсийг хүндэтгэн дээдэлдэг сайхан уламжлалтай. Битүүний өдөр цадталаа иднэ. Идсэн хүн “за боллоо” гэж хэлдэггүй. Энэ нь ирэх ондоо өлсгөлөн өвчингүй орохын шинж болдог гэдэг. Харин ”сайхан байна, өнгөтэй байна” гэж бэлэгшээн хэлдэг байна. ?
Үүний дараа тухайн айлын гэрийн эзэгтэй шинийн 1-ний өглөө өмсөх хувцас зэргийг бэлтгэж тавьдаг уламжлалтай.
Унтахын өмнө гэрийн эзэгтэй 7 бурхан одонд залбирч, сүү өргөх ёстой. Үүнийг хөдөөний айлуудын ёс заншил гэж ойлгож болохгүй. Битүүлэгний дараа Лхам бурхан айлд морилж ирдэг гэж ярьдаг. Тиймээс Лхам бурхны хүлэгт зориулж өвс, гурван мөс, цас тотгон дээрээ тавьдаг.
Битүүнд уурлах, архи уух, хашгирах, нохой, мал амьтныг зодож үргээх, угаасан хувцас гадаа хонуулах болон сэвлэгийг нь үргээгээгүй хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэдэг. Мөн өр, авлагын асуудлаа цэгцлэх ёстой.
Малыг цадтал нь идэшлүүлж, нохойг сайн хооллох учиртай. Битүүний шөнө уур дуугаргаж утаа гаргасан тоонот өргөөтэй, тотгот босготой ямар ч хүн заавал гэртээ хонодог. Ам цагаан хулганыг морилон орж ирэх /23,40 цагт/ үед гэртээ идээ будаа элбэг дэлбэг байвал дараагийн 365 хоногт өлсч, цангахгүй гэдэг.
Энэ бэлгэдлийг мэдэхгүй өнөөгийн залуус их алддаг. Гэхдээ айлд зайлшгүй хонох шаардлага гарч болно. Ингэхдээ ам бүлийнхээ тоогоор тахилынхаа цөгцөд дүүрэн зултай байх ёстой.
Битүүний орой унтахдаа заавал өрхөө тэгшилж унтах ёстой. Гэтэл нүүрс түлдэг зэргээс шалтгаалж, өрхөө тэгшлэхгүй байх нь олонтаа. Ийм тохиолдолд өрхийнхөө оосрыг урд зүгтээ авч ирэх нь зөв. Харин орон сууцны айлууд хөшгөө хаах хэрэгтэй
Цагаан сараар хүмүүс хүссэн хүсээгүй заавал үндэсний хувцас дээл, малгайгаа өмсөх ёстой. Ингэхдээ хамгийн гол нь хиргүй, бүтэн байх нь чухал. Ерөөсөө л болсноос ам хүрч, буурлаас үг сонсдог л байх учиртай. Цагаан сараар зочилж ирсэн хүн бүрийн гарыг цайлгадаг. Ингэхдээ заавал хоёр зүйлийг өгөх ёстой. Хүнд нэг юм өгдөггүй. Цагаан сараар идэж, уугаад өгч авахдаа гол биш хамгийн чухал нь хүмүүжлийн маш их ач холбогдолтой.
Тавгийн идээгээ засахдаа хэвийн боовыг 3-7 үеэс хэтрүүлэхгүй байх ёстой.. Эгэл жирийн ард 3-5 үеэр тавгийн идээгээ засдаг. Аав нь амьд байхад ааваасаа өндөр идээ тавьдаг бүстэй хүүхэд байдаггүй. Ааваасаа өндөр идээ засвал аавтайгаа суудал булаацалдсан болдог бөгөөд ааваасаа түрүүлж хорвоогоос явчих гээд байдаг юм. Хэрэв аав нь бурхан болсон тохиолдолд насныхаа эрэмбээр хамгийн том ах нь аавынхаа засч байсан үеэр идээгээ засдаг.
Тэгээд бусдадаа аавынхаа захисан сургаалаар сургамж хайрладаг. Уур дуугаргаж, утаа гаргаж байгаа айл бүхэн цагаан сарын шинийн 1-ний өглөө яг туулай цагт босдог.
Өөрөөр хэлбэл, 5.40-7.40 цагийн хооронд босч чадаагүй бол тэр жилдээ сүлд хийморьтой байх талаар яриад ч хэрэггүй.
Гэхдээ хэвтрийн ч юм уу ямар нэгэн хүндэтгэх шалтгаанаар босч чадахгүй хүмүүс сэрээд хэвтэж байдаг. Мөн сэвлэгийг нь үргээгүй хүүхэд унтаж байж болно… Шинийн 1-ний өглөө өрхийн тэргүүн болон бүстэй хүүхэд зүгээ гаргадаг уламжлалтай.
Шинийн нэгний өглөө луу буюу 7.40-9.40 цагт золгодог. Шинийн 1-нд золгохдоо хэнийг ч ялгахгүйгээр бүх хүнийг хоёр хацар дээр нь заавал үнсдэг. Харин энэ өдрөөс хойш өөрийн хүүхэд болон ойрын садан төрлөө л үнсдэг. Золгосны дараа хангай дэлхийдээ идээ цайныхаа дээжийг өргөдөг юм.
Дэлхийг хүн төрүүлээгүй, хүнийг дэлхий төрүүлсэн учир дэлхий дээр байгаа хорхой бүхэн бидний хаан байдаг.
Тиймээс энэ бүхэнд Цагаан сарын хишиг хүртэх ёстой. Цагаан сарын хоол цайны хамгийн чухал нь цагаалга. Энэ ёсыг гүйцэтгэдэггүй Монгол айл гэж байхгүй болов уу. Хэрэв аав ээж нь хол байгаа тохиолдолд шинийн 1-нд золгож чадаагүй бол шинийн 3, 8, 15 эсвэл зуны эхэн сарын шинийн 15-нд учран золгох учирта

Related Articles

Back to top button
error: Content is protected !!