Uncategorized

Жүжигчин Отгоо: Нэг л өдөр ам минь хажуу тийшээ муруйгаад юм ярьж чадахаа больж….

“Шинэ үе” продакшинаар бидэнд танигдсан адтай, авьяаслаг жүжигчин Б.Отгонтуяа өөрийн нүүр номдоо амьдралынхаа гайхам түүхийг хуваалцажээ. Хамтаа урам зориг, ухаарал авцгаая. “Би 10-р ангиа төгсөөд үеийнхэн маань сургууль соёлд яваад байдаг би гэдэг хүн явж чадаагүй аймагтаа үлдэж театрт дагалдан жүжигчнээр ажилд орлоо. Өө тэгээд дуучин, жүжигчин, бүжигчин, хөтлөгч, хүмүүсийн гар хөлийн үзүүрт зарагдаж дуртай ажлаа өглөө 8 цагаас орой 6 хүртэл хийнэ. Харин 18 цагаас шөний 4 цаг хүртэл баранд бармен хийдэг байлаа. Залуу хүүхэд заавал найз нөхдийнхөө араас хот орж оюутан болоод жүжигчин болно гэсэн мөрөөдлөө орхилгүй ажилсаар нэг л өдөр ам минь хажуу талдаа гараад юм ярьж чадахаа байв. өдөр шөнө, нойр хоолгүй ажилсны маань гавья гүн ядаргаанд орчихов. Хүүхэд болохоорой бүтэн өдөр сэт сэвгүй унтаад гайгүй болоод л ажлаа хийсэн .Энэ хугацаанд ээжийгээ алдаж хамгийн хэцүү үеийг туулсан . Сэтгэл санаагаараа газрын гаваар ортлоо гутарсан би мөрөөдөлдөө хүрэхийн төлөө тэмцсээр СУИС-д оюутан болж чадлаа. 1 курсын өвөл нь боломж олдож цасан охин болж Улаанбаатарт анхны мөнгө олж байв. 2-р курсдээ “Шинэ үе” продакшнд дагалдан жүжигчинээр ажилд орсон. Оюутан байхдаа найз бандийхаа ахаас ( Одоогийн бол нөхөр маань) мөнгө зээлээд цагаан утас ажиллуулдаг байлаа . Бас байгууллагуудын оюутны үзлэгийг нь бэлдүүлж орлого олно.Сургуулиа төгсөөд анхныхаа хүүг төрүүлээд хажуугаар нь “Арт академи” гэж жүжигчний сургалтын төв ажиллуулж хэсэгхэн багшиллаа. Солонгосоос оймс бөөндөж зардаг байлаа .Тумбаашд хувцасны лангуу түрээслээд хувцас зардаг байлаа . Хоёр өрөө байр түрээслээд нэг өрөөг нь түрээслүүлээд үнэгүй амьдардаг байлаа.Тарагны үйлдвэр худалдаж аваад шөнөжингөө таргаа хийгээд нөхөр маань бөмбөгөр орж зараад хэдэн төгрөг олоод бөөн баяр ирдэг байлаа. “Цэмцгэр” нэртэй хими цэвэрлэгээний газар ажиллуулж хэсэг үзлээ. Солонгосоос гоо сайханы бараа оруулж ирж өөрөө лайваа хийгээд нөхөр маань хүргэж өгөөд зардаг байлаа. Оросоос попкорн оруулж ирээд гэр бүлээрээ рекламдаад зардаг байлаа. Завсараар нь урлагаа нэг ч орхилгүй жилийн дөрвөн удаа тоглолтондоо орж, хөдөө орон нутгаар аялан тоглолтондоо явчихна. Энэ хугацаандаа дөрвөн хүүхэдтэй болсон байдгийн. Амьдрал минь одоо овоо л цэгцэрч байнадаа гэтэл аавыгаа алдсан, ачилж ч чадаагүй байхад. Байгаа цаг үедээ байгаа бүх хүмүүсээ хайрлаж байгаарай. Одоо бид хоёр үндсэн 30 гаран гэрээт 60 аад хүмүүсийг ажиллуулаад амьдарч байна .Хаяа бодох нь ээ энэ их л зүйлийг яаж амжуулсан болоо гэж боддог, хийж явснаараа буруудсан зүйлгүй сайхан л амьдарч байна.Хичээх тусам амьдрал бидэнд илүү их зүйлийг бэлдсэн байгаа. Нэгэн бие минь хоёр болж харин бид одоо зургуулаа болсон . Нэг л үгийг чанга орилмоор байна. АМЬДРАЛАА БИД ЧАМД ХАЙРТАЙ Та хэд маань ч гэсэн амьдралынхаа түүхийг бичиж хуваалцаарай” хэмээжээ.Эх сурвалж: Otgontuya Bazargur FB page Залуу жүжигчин Б.Отгонтуяагийн нууц авъяасыг задалж байна. Жижигхэн биедээ баймгүй авъяастай хэмээн үзэгчид Шинэ үе продакшны жүжигчин Отгоог онцолдог. Ихэвчлэн дэггүй охин, сэргэлэн бүсгүй дүр бүтээдэг түүнийг хамтлагийнхан нь хичээнгүй зүтгэлтэй хэмээн үнэлдэг билээ. Анх тус продакшны захирал Н.Ариунболд олны дундаас Отгоог онцолж хамтлагтаа ажиллуулах болсоноор түүний урлагийн гараа эхэлсэн гэж болно. Өөрөө ч энэ талаар дурсах дуртай төдийгүй Бооёо ахдаа үргэлж талархаж байдаг гэдгээ олонтоо дурьдсан байдаг. Түүнээс хойш өнөөг хүртэл 10 жилийн турш продакшиндаа ажиллаж байгаа билээ. Харин сэргэлэн Отгоод тэр бүр олонд ил болоогүй нэгэн авъяас бий гэнэ. Тэрбээр тун ч аятайхан хоол хийдэг бөгөөд гэр бүл, найз нөхөд нь Отгоогоор хоол хийлгэх дуртай байдаг гэнэ. Жүжигчин Отгоо тайзан дээр дуулж, бүжиглэж өөрийн ил авъяасаа үзүүлдэг бол гэрийнхэндээ амттай хоол хийж нууц авъяасаа гайхуулдаг байна. Хошин урлагийн залуу үеийн төлөөлөл болж, урлагт зүтгэж байгаа түүнд уран бүтээлийн амжилт хүсье.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!