Uncategorized

Хамгийн шилдэг байгалийн 5 антибиотик

Эмчийн бичиж өгсөн нянгийн эсрэг эмийг зааврын дагуу хэрэглэх ёстой байдгийг хүн бүр мэднэ. Зарим эмүүд гаж нөлөө үзүүлэх нь ч бий. Тиймээс байгалийн гаралтай, цаг хугацаагаар шалгагдсан, ардын эмүүдийг хэрэглэхийг зөвлөе. Тунхуу Тунхууны үрсэн үндэс нь бактерийн эсрэг илүү хүчтэй шинж чанартай байдаг. Ялангуяа хамар, хоолой, амны хөндийн халдварын үед хэрэглэвэл тохиромжтой. Мөн түүнээс аллил гичийн тос ялгардаг учир шээс дамжуулах замд сайнаар нөлөөлнө. Эхний жор: 1 амны халбага үрсэн тунхууг 3 амны халбага зөгийн балтай холиод 3 цаг байлгана. Хүнд хэлбэрийн ханиадтай үед өдөрт 5 удаа 1 цайны халбагаар амандаа уусгаж хэрэглэнэ. Хоёр дахь жор: 1 амны халбага үрсэн тунхууг 1 аяга буцалсан усанд хийгээд 5 минут байлгана. Цистит болон шээсний сүвийн үрэвслийн үед өдөрт 3-4 аяга ууж хэрэглээрэй. Цангис болон аньс Эдгээр жимсгэнүүд бөөрний өвчтэй хүмүүст хамгийн тустай. Бактерийн эсрэг шинж чанараас гадна шээс хөөх, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Эмчилгээнд: 3 аяга жимсийг элсэн чихэртэй аяганд хийж нухна. 2 амны халбага холимгийг 0,5 л халуун бүлээн усанд хийж найруулаад өдөрт хоёр удаа уугаарай. Сармис Халдвар, шимэгчийн эсрэг юугаар ч орлуулшгүй ногоо бол сармис юм. Сармис нь хүчтэй антиоксидантад тооцогддог бөгөөд судас залуужуулах шинж чанартай байдаг. Сармисанд зуу гаруй биологийн идэвхт бүрэлдэхүүнүүд байдаг ба эдгээр нь холестерийний хэмжээг бууруулж ходоодны шархлааг эмчилдэг аж. Сармисны бальзам хийх жор: 12 хумс сармисыг том хэрчээд тунгалаг саванд хийж дээр нь гурван аяга улаан дарс нэмнэ. Саваа таглаад хоёр долоо хоног наранд тавина. Ингэхдээ өдөр бүр сэгсэрч байгаарай. Дараа нь шүүгээд харанхуй газар хадгална. Үе мөчөө бэхжүүлж, зүрхний үйл ажиллагаа болон дархлаагаа дэмжихийн тулд нэг сарын турш өдөрт гурван удаа 1 цайны халбагаар ууж хэрэглээрэй. Базилик Гал тогооныхоо тагтан дээр ургуулж болох энэхүү хөвсгөр ургамал нь халдваргүйжүүлэх үйлчилгээтэй бөгөөд таныг олон төрлийн халдвараас хамгаалах болно. Базиликийн шинэхэн навчийг жижиглээд 4 цайны халбага базилик дээр аяга буцалсан ус нэмээд 20 минут хандлаарай. Дараа нь хөргөөд шүүж авна. Ангины үед өдөрт 5-6 удаа хоолойгоо зайлна. Харин нүдний салстын үрэвслийн үед бүлээнээр нь нүдээ арчина. Нэрс Салицилийн хүчлээр баялаг энэ жимс нь үрэвслийг намдааж өвдөлтийг багасгадаг. Шээс ялгаруулах замын өвчний үед антибиотик шиг үйлчилдэг бөгөөд эмгэг бичил биетнүүдийг устгана. Шинэхэн нэрсийг хагас аягаар өдөрт 2 удаа идээрэй. Танд эрүүл энхийг хүсэн ерөөе!

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/142301/ © XopoM News

Би жил болгон зуслан дээрээ үхрийн нүдний навч хатааж бэлддэг. Ардын уламжлалт анагаах ухааны талаар төдийлөн мэдлэггүй танилууд маань намайг яах гэж ингэж өөрийгөө зовооно вэ гэнэ. Яагаад гэвэл байна шүү дээ: Ардын уламжлалт анагаах ухаанд үхрийн нүдний навчаар ханд бэлдэж ханиад томуу, тулай, үе мөчний үрэвсэл, давсагны өвчлөл, бөөрний чулуу болон арьсны

өвчин зэрэг төрөл бүрийн өвчнийг анагаахад өргөн ашигладаг юм. Энэ тухай “Мандаринка” сэтгүүлд ч бичсэн байсан. Үхрийн нүдний навч үүнээс гадна: С амин дэм ихээр агуулдаг, мөн мөөгөнцөр, гэдэсний шимэгч хорхой устгах бодис агуулдаг тул эдгээр өвчинтэй тэмцэнэ. Цусан дахь холестерины хэмжээг эрс багасгана, судас цэвэрлэнэ. Ингэснээр цус харвах, зүрхний шигдээс болох эрсдэлийг эрс багасгаж өгдөг. Яс бэхжих үйл ажиллагаанд оролцдог, шүдний эмалийг бүрдүүлж бэхжүүлж өгнө.

Мэдрэлийн системд сайнаар нөлөөлж стрессийн эсрэг тэмцэх чадалтай болгодог. Уураг ялгаруулах, глюкозын солилцоо, шим тэжээлтэй бодисын солилцоо, генетик мэдээлэл солилцох, нүүрс ус болон фосфорын солилцоог идэвхжүүлдэг. Бөөрний чулуу үүсэхээс хамгаална. Бие махбодиос зарим нэг хорт бодисыг гадагшлуулна. Нөхөн үржихүйн зарим нэг үйл явцад эерэгээр нөлөөлнө. Цэвэршиж байгаа үед тусална. Булчингийн үйл ажиллагааг дэмжинэ. Бронхийн өвчлөлийн үед цээж агшилт, тэлэлтийг дэмжинэ. Яс болон эд эсийн нэгдэлд идэвхтэй оролцоно. Эмэгтэй хүний бэлэг эрхтэн,

бэлгийн системийн үйл ажиллагаанд бүхэлд нь сайнаар нөлөөлнө. Тунгалгийн солилцоог сэргээнэ. Нүүрс ус шингэх үйл явцыг хурдлуулна. Төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ. Үхрийн нүдний навчны ханд нь биед хуримтлагдсан илүүдэл шээсний хүчлийг гадагшлуулахад нөлөөлдөг. Үхрийн нүдний навчаар бэлдэх ханд Үхрийн нүдний шинэхэн навчийг буцалсан усанд хийж нэг цаг хандалж орхино. Шүүгээд ууна. Үхрийн нүдний навчны ханд нь бие махбодиос зарим

нэг төрлийн хорт бодисыг гадагшлуулна, бодисын солилцоог дэмжиж, цус тогтоох зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн туберкулез, ханиад томууны үед тустай. Үхрийн нүдний навчаар чанах ханд 300 мл усанд 50 г хатаасан навч хийж 20 минут зөөлөн галаар буцалгана. Шүүгээд ууна. Үхрийн нүдний навчаар чанасан энэ ханд нь бөөр, давсагны өвчлөлийн үед нэн тустай мөн хаван бууруулах үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл цистит, уретрит, бөөрний дутагдал зэрэг өвчний үед түгээмэл хэрэглэдэг.

Энэ хандыг тогтмол хэрэглэсэн ч гаж нөлөө үзүүлэхгүй болно. Тус ханд нь мөн гэдэс, ходоодны муу орчныг устгах үйлчилгээ үзүүлдэг. Хоол боловсруулах үйл ажиллагааны асуудал үгүй болно – гэдэс дуугарах, өвдөх, хүнд оргих зэрэг мэдрэмжүүд арилдаг. Үхрийн нүдний навчаар бэлдсэн цай 1 хоолны халбага нунтагласан хуурай навчийг буцалсан усанд хийж цайны гүцэнд юүлнэ.

Дээрээс нь хоёр стакан буцалсан ус хийгээрэй. Цайг 20 минут хандалж орхино. Цайгаа шүүгээд зөгийн бал болон сахараар амтлан ууна. Уг цай нь эмэгтэйчүүдийн өвчин, бие суларч сульдах, амархан ядрахад нэн тустай. Үхрийн нүдний навч хатаах арга Цай хандад хэрэглэх навчийг хэдийд түүж хэрхэн хатаах вэ? Мод жимсээ өгч эхэлсний дараа навчийг түүнэ, энэ нь 6 дугаар сарын сүүл үед байдаг.

Зөвхөн мөчрийн дунд хэсгээр ургаж байгаа навчийг л түүнэ, дээд болон доод навчуудыг оролдохгүй. Цаг агаар хуурай байгаа үед навчийг түүгээрэй, зөвхөн бүтэн навчийг буюу гэмтэж, мөөгөнцөр зэрэгт идэгдээгүй эрүүл навч түүнэ. Түүсэн навчаа сүүдэрт цаас эсвэл даавуун дээр дэлгэж хатаана. Навчийг давхарлаж тавихгүй, навч хатаад хугарамтгай болонгуут нь хураана. Хатсан навчийг хуурай газар даавуун уутанд хадгална эсвэл сайн таглаатай саванд хийж ч болно. Энэхүү нийтлэл нь зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу. Ямар нэгэн эмчилгээ эхлэхээс өмнө заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах ёстойг мартаж болохгүй!

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/238954/ © XopoM News

Related Articles

Back to top button
error: Content is protected !!