Uncategorized

Үхээрийн өлөн Херо Баатар Бавуугийн Лхагвасүрэн ахайн суут бүтээлийн зохиогчийн эрхийг нь авах гээд үр хүүхэдтэй нь өрсөлдөөд явж байна гэнэ

Дэлхийд гарна гээд дээлээ ураад шидэж бна уу, Номин гуай?
За би тэр алив найраанд чинь ордоггүй, ангайж байгаад дагадаггүй сэтгүүлч чинь байна аа. Соёл урлагийнхан цалингаа нэмүүлье гэж дуугарч байна, зөв. Дуугарах ч ёстой юм. Хэрэв анхаарч харсан бол соёл урлагийнхан 2014, 2019, 2021, 2022 онуудад бас л цалингийн талаар дуугарч байсан, Соёлын сайдтай боллоо гэж тайвшраад, сохроор өөрт чинь итгэж хүлээсэн үе ч байдаг. Гэтэл өнөөдөр цалингаа нэмүүлэхээр дуугарсан соёл урлагийнхныг “Тамгагүй төр”-ийнхөнд атаархлаа гэдэг хорлонтой үгээр амыг нь хаадаг нэг арга гарсан юм байна. За зүгээр уучлаарай, Лондонгийн нэг театрт 14 хоног монгол жүжгийг англи хэлээр хэдэн монгол жүжигчин тавьлаа гээд дэлхийд гарчихдаггүй юм аа. Тэр тусмаа дэлхийн шоу бизнесийн энэ асар хурдтай, асар баян, өнөөдрийн шинэ дуу маргааш мартагддаг галзуу урсгал дунд дэлхийд гарна гэдэг чинь өөр ойлголт, өөр өөрчлөлт, өөр ухагдахуун гэдгийг ойлгох хэрэгтэй. Бавуугийн Лхагвасүрэн ахайн суут бүтээл “Тамгагүй төр”-ийг тайзнаа тавьсныхаа төлөө нөгөө өлсгөлөн Хэро Баатар чинь зохиогчийн эрхийг нь авах гээд үр хүүхэдтэй нь өрсөлдөөд явж байна гэнэлээ. Хамгийн олон удаа буюу 177 удаа тайзнаа тавьсан гээд бас гэдэлзэж годолзоод байгаа, эмч сувилагч, асрагч нарт тасалбараа шахаад, цалингаас нь суутгаж байгаа баримт дэлгэгдсэн шүү дээ. Тэгснээ одоо бүр УДЭТ-т жуулчдад зунжин “Тамгагүй төр”-ийг дадлага болгож тоглоно гэж тайзыг нь эзлээд, Үндэсний урлагийн их театрт бэлтгэл хийнэ гэж ажилтнуудыг нь бүх хөтөлбөрийг нь цуцлуулж байгаад хөдөө хөөж байгаа чинь худлаа юу? Тэгээд хөдөө өчүүхэн цалингаар хөөхдөө Соёлын шинэ сэргэлт гээч Оюун-Эрдэнийн Засгийн газрын ажлыг сурталчилна гэж байна аа даа? Үүнийг чинь дэлхийд гарна гэдэггүй юм аа, үүнийг чинь соёлын сэргэлт гэдэггүй юм. Дээр нь Лондон дахь Монголын соёлын өдрүүдийн хүрээнд тавигдах “Тамгагүй төр” жүжиг чинь Хэро энтертайнмэнтийн хувийн уран бүтээл, хувийн орлого зарлагад дулдуйдаж байгаа юм уу, Соёлын яамнаас мөнгө гарч байгаа юм уу? Үүнийгээ ялгаж салгавал яасан юм бэ? Дэлхийд гарах гэж байна гээд эго нь дийлддэггүй, өлөн нь тайлагддаггүй танай Хэро Баатарын сүүдэрт Монголын соёл урлаг дээлээ тайлж шидээд, дээсээ эвхээд зунжин өвөлжин гүн нойрсох ёстой юу? Тэгээд дуугарсан болгон нь “Тамгагүй төр”-ийн жүжигчдэд атаархлаа гэдэг адармаатай хорлонтой үгээр амаа таглуулах ёстой юу? Номин гуайн соёлын бодлого ердөө л энэ үү? Бавуугийн Лхагвасүрэн гуай “Тамгагүй төр”-өөс болж уран бүтээлчид ингэж хохирч байгааг сонсвол юу гэх байсан бол, бодож үзсэн үү? Найруулагч Ч.Найдандорж “Тамгагүй төр”-ийг 1998 онд тайзнаа тавьж байсан, хожим 2010 оноос дахин тоглож эхэлсэн. Тэгэхдээ зохиогчийн эрхийг нь булаацалдаж байгаагүй юм шүү. Урлагийн хүний эх зохиолчийн өмнө андгай болж үлддэг ёс зүй, мөн чанар гэж байдаг юм. Тэр ёс зүй цаг хугацааг ч туулж мөнх үлддэг. Хэро Баатар, Номин хоёр бол агуу “Тамгагүй төр”-ийн нэг л цагийн нэмнээ, нэг л үеийн тохиол. Үүнийгээ ойлго, үүнийхээ төлөө соёл урлагийн салбарыг бүхэлд нь золиосолж, хэд хэдэн театрын шал, тааз дээвэр засварлах мөнгөөр тоглоод тонгочоод байх хэрэггүй. Дээр нь Б.Лхагвасүрэн гуайтай амь, амьдрал, амьсгал нэгтэй явсан тайзны уран бүтээлчид, арын албаныхныг ингэж хохироож таарахгүй. Соёл урлагийнхан цалингаа нэмүүлье гээд жагсаж байна. Хятадын Соёлын яам Монголоос зуны турш Өвөрмонголд очиж ажиллах соёл урлагийнханд маш өндөр цалин амлаад, үүнийгээ зарлачихлаа. Монголын Соёлын сайдын нөхөр “Манай монголчууд аль болох гадагшаа явж ажиллаж үзэх хэрэгтэй” гээд ухуулан жиргэж байна. Эсвэл танай гэр бүл Монголын соёлыг урагшаа наймаалцах бохир арга олсон нь энэ юм уу, нэг бол үйл явдал үйлийн үрээр ингэж давхцаад байгаа юм уу? Соёл урлагийнхны тал нь хөдөө Соёлын шинэ сэргэлт гэдэг бодлого сурталчлаад, үлдсэн хэсэг нь Өвөрмонгол руу жуулчдыг татах гол хөшүүрэг болоод эх орноосоо явчихсан хойгуур Лондонд 14 хоног Монголын соёлын өдрүүдийн хүрээнд тавигдах Хэро Баатарын “Тамгагүй төр” манай соёлыг тодорхойлох уу? Соёлын бодлого чинь энэ үү? “Тамгагүй төр” бол агуу жүжиг. Б.Лхагвасүрэнгийнх байхдаа л бүх утгаараа агуу бүтээл. Баатарынх болохоороо батгана явсан газар балагтай гээч болж байна аа даа. Тамга барьсан сайданцар, сайд бараадсан нэгэн зуурын найруулагч хоёрын гарт очихоороо гамшиг болж байгаа нь энэ үү, хэлээд аль? https://www.facebook.com/photo?fbid=802538107906486&set=a.594629042030728 https://www.facebook.com/photo?fbid=802538107906486&set=a.594629042030728

Related Articles

Back to top button
error: Content is protected !!