Uncategorized

Тэpбумтан О.Мөнхжингийн тансаг хаустай танилц

Мөнхжин зах зээлд илүү койн нийлүүлж, манипуляци хийсэн нь миний блокчэйн дээр тулгаж үзсэн баримтаар бол үнэн

Би хэлсэн үг, хийсэн үйлдлээсээ нялзаж ухардаг хүн биш тул хүссэнээрээ бодоцгоож болно!
Өнгөрсөн жилийн 10 сараас хойш энэ хэдэн Монгол койнуудын нууц гүйлгээ, токеномикс зөрчил гэх мэт зүйлсийг дэлгэсээр #WPL #ELFC дээр хүртэл бичлэг хийгээд цацсан байдаг.
Мөнхжин зах зээлд илүү койн нийлүүлж, манипуляци хийсэн нь миний блокчэйн дээр тулгаж үзсэн баримтаар бол үнэн ба би ингэж хэлснээ хэзээ ч үгүйсгэхгүй бас энэ байр суурь дээрээ үргэлж бат зогссон хэвээр байх болно. Харин Мөнхжин дээр хилийн хориг тавичаад шүүх хурал болтол ямар ч шаардлагагүй 30 хоног шоронд хийж, пасспорт зургийг нь цацаж, хувийнх нь чатыг дэлгэх бол хамгийн онцгүй харгислал үйлдэл энэтэй бол эвлэрэхгүй! Шүүх хэн нэгнийг гэм буруутайг нотолж алхаа цохих хүртэл хэн ч гэсэн гэм буруугүй хэвээр байх ёстой.
Гэвч сүүлийн жилүүдэд хэргийн материалыг сэтгүүлчдэд өгч дураараа ингэж задлаад сошиалаар цаазлах нь маш буруу ба задалсан этгээдүүд хуулийн хариуцлага үүрэх ёстой.
Бид энэ бугширсан заваан бодит байдлын эсрэг зогсохгүй юм бол өнөөдөр, маргааш, нөгөөдөр хэнийг ч ингэх боломжтой!
Би дахиад хэлэхэд би үнэнг хэлээд шүгэл үлээсэн байр суурь дээрээ үүрд бат зогсоно.
Үнэхээр хууль хүн бүхэнд тэгш үйлчилдэг бол Batjin Boldbat WPL EBE гэх мэт нөхдүүдийг ч бас ингэ л дээ??
Хулгай хийж байгааг нь илчилчээд хүмүүсийн хандлагаас болж нялзаж, үгнээсээ ухрахгүй! IHC-н эргэн тойронд ?Энэ сарын 1-ний өдрөөс эхэлсэн IHC-н дуулиан одоог болтол шийдэгдээгүй байна. Гэм бурууг нь тогтоогоогүй ч цагдан хорьсоор… Ер нь юу болоод байна вэ?
IHC = ₮0.209: 2 сарын 1-ний өдөр цагдаагийн газраас IHC токеноор татан төвлөрүүлсэн ₮30 тэрбумыг зориулалтын бусаар зарцуулсан, ЗЗ-д манифуляци хийж олсон орлогыг угаасан гэх хэргээр Их Бит ХХК-ийн О.Мөнхжин, Б.Идэр-Од, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарыг шалгаж, нэгжлэг хийж, шөнө нь 461 дүгээр хорих ангид саатуулав. Тус өдөр IHC токены ханш өмнөх өдрөөсөө 7.9% унаж ₮0.209 дээр хаагдсан аж.IHC = ₮0.173: Цаашлаад Прокурорын байгууллагаас тэднийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлсэн. Уг саналын дагуух 2 сарын 6-ны өдрийн шүүх хурлаар тэднийг суллаж, хилийн хориг тавьсан ч 2 сарын 14-ний шүүх хурлаар О.Мөнхжинг дахин 30 хоног цагдан хорихоор болов. Харин Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарын шүүх хурал үргэлжилж буй. Улмаар IHC токены ханш өмнөх өдрөөсөө 18% унаж ₮0.173 болоод байна. Ийнхүү энэхүү нөхцөл байдал IHC токений хувьд маш том эрсдэл учруулаад байна.
Энэ талаар таны байр суурь ямар байна вэ 25-хан насандаа долларын саятан болсон О.Мөнхжин сүүлийн үед койн гарган борлуулж буй.Дэлхийн арилжааны зах зээлд чамгүй өндөр амжилт үзүүлээд зогсохгүй, тансаг хэрэглээгээрээ аархаж, эхнэртээ сар бүр доллараар цалин өгдөг нь олон ч эрчүүдэд үлгэр дуурайлал болсон гэмээр.Асар богино хугацaaнд мөнгөтэй болж, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн тэрээр өдгөө ард түмнээ санхүүгийн эрх чөлөөнд хүргэхээр тэмүүлж яваагаа илэрхийлсэн.Түүний санаачилсан IHC койн 11 цагаас сеpвэр идэвхжүүлэн хөрөнгө оруулалт татах захиалгаа авч, ердөө 30 секундын дотор дүүрчээ. Тэрээр энэ тухайгаа цахим хуудаснаа “Манай захиалга маш хурдтай явж Cоinhub дээр эхний 30 секундэд дүүрлээ.11 цагаас дөнгөж нээгдэхэд дарж амжсан хүмүүс захиалж амжаад дууссан байна. Сеpверийн түгжрэл бусад биpжүүдэд үүссэн. Зарим залуус минь юу ч хийсэн сонин хандлагаар хандаж болохгүй. Бидний түүх бүтээсэн энэхүү баярт өдрийг битгий харлуулаарай2860 хэрэглэгч Cоinhub дээр бүртгүүлж, дүүрсэн байна. Би нэг цагийн дотор дуусна гэж бодож байсан. Санаснаас хэт хурдан хугацаанд буюу 30 секундэд дүүрсэн. Маш их баяртай байна” гэжээ.Өөрийн амьдралаа биткойноос босгосон тэрээр олны шүүмжлэлийг даван туулахын тулд өөрийн цахим хуудаснаа “Есөн жилийн турш хамтдаа байж гурван хөөрхөн хүүхэдтэй болсон. Инээд хөөр баяр баясал, дурсамж дүүрэн амьдралдаа талархаж байна” хэмээжээ. Эхнэрийг нь Цолмон гэдэг бөгөөд АНУ-д бизнесийн дээд сургуулийг төгссөн тэрээр нөхрийгөө бүхий л тал дээр дэмждэг ухаалаг бүсгүй. Тэд хандивын үйлд маш их оролцдог. Сар болгон Ид шидийн орон төвд хандив өгдөг гэдгээрээ алдартай. Тэрээр Монгол телевизийн нэвтрүүлэгт оролцож өөрийн нэг өдрөөсөө хуваалцжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!