Uncategorized

Сүлд, Сүнс Хоёр Чихэнд Байдаг Учир Зовлонгоо Хэнд Ч Битгий Ярь

Хүний хамгийн том төлөвшил бол зовлонгоо ярихгүй байх, асуудлыг шийдэх гарцаа олох дээр төвлөрч сурах, хүнд ялархахгүй байх …

Эр хүний сүнс бүсэндээ, сүлд нь малгайдаа явдаг болохоор хүний хуучин зүйл тэргүүндээ бүү хүргэ гэдэг хуучны үг байдаг.

Харин эмэгтэй хүн бүс үгүй болохоор бүсгүй гэдэг байсан бөгөөд сүлд, сүнс нь 2 чихэнд нь байдаг гэнэ.

Бүсгүй хүнийг 16 нас хүрэхээр чөтгөр хоргоож эхэлдэг гэж ярьдаг.

Тийнхүү эмэгтэй хүн ээмэг зүүж чөтгөрийг хөөдөг болсон ч хамаггай зовлон, муу муухай нь ээмгэнд нь шингэг гэж чөтгөр хараасан гэдэг

Хэрүүлгүй, гомдолгүй харилцаа гэж байдаггүй юм. Чиний нулимсны үнэ цэнийг чамаас өөр хэн ч мэдэхгүй … Ханиас чинь илүү хамаатан садан гэж байхгүй. Бусдын үгээр үг хийх хэрэггүй. Чамтай тэд биш хань чинь л хорвоог туулах юм шүү …

Хүү нараас маш их түшиг нөмөр , ач тус илэрдэг. Охин хүүхдээс хязгааргүй их хайр энэрэл халамж гэрэлтдэг. Үнэхээр сайхан ч юм даа энэ амьдрал.

Үрээ битгий загна, цаг нь ирэхээр тэр өөрөө гэрэлтэнэ.Чи түүнд хайраа өгч чадахаас бодлоо өгч чадахгүй. Чи өөрөө зөв бай тэр чамайг л дуурайна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!