Uncategorized

Хакухо Даваажаргал арлын орон дахь Япон ТЭРБУМТАН боллоо

Мэргэжлийн сумогийн ёкозуна Хакухо М.Даваажаргал сумогийн түүхэн дээд амжилтыг эвдэж, Геннисийн номонд багтсан хүчтэн. Аав Ж.Мөнхбат аварга үндэсний бөхийн наадамд зургаан удаа түрүүлж, Монгол Улсын анхны олимпийн медалийг авчирсан монголчуудын хайртай бөх. Аав Мөнхбатыг нь аатай бөх гэдэг бол Хакухог аавтайгаа харьцуулахад даруухан, зөөлөн зантай гэдэг. Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга М.Даваажаргалд Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа Хөдөлмөрийн баатар цол олгосон.Япон Улсын мэргэжлийн сумогийн дээд зиндааны барилдаанд 33 удаа түрүүлэн түүхэн шинэ амжилт тогтоосон тул дархан аварга Мөнхбатын хүү Даваажаргал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж байна гэж тайлбарлаж байлаа. Анх Даваажаргал Япон улсыг зориход сумо бөхийн дэвжээ хатуухан угтжээ. Туранхай туниа муутай өсвөр насны хүүг Кёкүшюзан олон дэвжээний багшид санал болгосон боловч 60 кг жинтэй, 1.75 м өндөртэй, японоор нэг ч үг хэлж чаддаггүй хүүг хэн ч шавиа болгохыг хүссэнгүй. Харин Кёкүшюзан Батбаяр “Аав нь олимпийн мөнгөн медальтай, үндэсний бөхийн аварга” гэж ухуулсаар буцахын урьд өдөр дэвжээнд нь хүлээлгэж өгчээ. Сумогийн их аварга, олон дээд амжилтыг эвдэж яваа Хакухо Даваажаргалыг алдар нэр, амжилт, түүнийг дагасан мөнгө, бооцоо ихэсэн. Япончууд 2014 онд Хакухо Даваажаргалыг монгол мөнгөөр тооцвол 400 гаруй тэрбумаар үнэлэгдэнэ гэсэн тоог гаргажээ. Японы хэвлэлд ёкүзона Хакухог “Арлын орон дахь Монголын тэрбумтан” гэсэн нийтлэлийг хэвлэсэн. Энэхүү нийтлэлд түүнийг Токиогийн төв хэсэгт ”Рёогикү Кокугикан” ордны ойролцоо Киншичёо хэмээх газарт эхнэр, хүүхдүүдтэйгээ тэнгэр баганадсан барилгуудын нэг “Tower manshion’’-д амьдардаг гэжээ.
Энэ байр Япондоо хамгийн үнэтэйд тооцогддог баячуудын амьдардаг өргөө гэнэ. Хахукогийн амьдардаг байр л гэхэр Монгол мөнгөөр 10 тэрбум 53 сая төгрөгөөр үнэлэгдэнэ. Тэнд голдуу залуу одод элит орон сууцыг сарын нэг сая иенээр хөлслөн амьдардаг гэж бичжээ. Энэ нь монгол мөнгөөр 17 сая 550 мянган төгрөг гэж тооцож байлаа. “Сумимото рингён” гэх зэрэг олон пүүс компаний рекламанд тоглож дунджаар 300 мянга орчим иен олж түүнийгээ Мэргэжлийн сумогийн холбоотой хуваадаг. Харин тус холбооноос Ёкозүна цолтны цалин гэж сард хоёр сая 750 мянга орчим иен өгдөг байна. Энэ мөнгө нь монгол ханшаар 50 сая орчим төгрөг гэнэ. Үүнээс гадна Хакухо Даваажаргал башёгийн үеэр даваа бүрийн дараа ивээн тэтгэгч байгууллагуудын шагналын мөнгө болох олон сая иен халаасалдаг гэжээ. Их аваргын эхнэр Токүшима мужаас гаралтай бөгөөд Японы мод боловсруулах үйлдвэрийн эзний охин Саяко Вадо. Ёкозүна Хакухо Хоккайдог сурталчлах элч төдийгүй тэндхийн цагаан будааг “Хакухо” нэрээр нэрлээд худалдаанд гаргаж сурталчилгааны хөлс авдаг байна. Хакухо 2010 оны хоёрдугаар сарын 21-нд Токиогийн төвд байрлах “Prince” зочид буудалд хуримаа хийсэн.
Хуримд Хакухогийн гэр бүлээс гадна түүнийг мэргэжлийн сүмод хөтлөн оруулсан Кёкүшюзан Д.Батбаяр, даян аварга Г.Өсөхбаяр нарын 70 орчим зочид гэр бүлийн хамт Монголоос уригдан очжээ. Тэд монгол дээлээр ижилсэж, их аваргын хуримыг чимсэн тухай Японы хэвлэлүүд мэдээлж байлаа. Хакухо “Сумо” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Рюүо Санчирболдтой халз ширүүн бэлтгэл хийдэг байлаа . Тэр бас адилхан Монгол бөгөөд нэг жилийн өмнө ирсэн байсан. Бэлтгэлийн үеэр бид хоёр зодолдож байгаа юм шиг л ан мана, ач тач үзэлцдэг байлаа. Өдөр бүр ахмад бөхчүүдэд дээрэлхүүлэн, нулимсаа дуслуулан байж бэлтгэлийг доод тал нь гучин минут хийдэг байсан. Тэгж байж л өдий хүрсэн гэж боддог доо” гэж ярьж байжээ. Тэрчлэн аавынхаа тухайд 2020 онд болох Токиогийн олимпийг аавтайгаа хамт үзэхээр мөрөөддөг тухайгаа ярьж байсан ч аав нь ертөнцийн мөнх бусыг үзэж, 2020 оны цар тахлаас болон хойшилж харамсалтай нь хүсэн хүлээсэн наадмаа хамтдаа үзэж чадаагүй. Японы сэтгүүлчид Хакухогоос иргэншлээ солих талаар их асуудаг. Ёкокуна Хакухо “Сумогийн тэр олон орны бөхчүүдийн цаана эх орон, ард түмэн нь өндөлзөж байдаг. Гэтэл тэр хүмүүсийн хувьд иргэншлээ солино гэдэг бол асар хүнд асуудал. Соль гэхээр л сольчихдог зүйл биш л дээ. Нэн ялангуяа, манай Монголчуудын хувьд бүр ч хэцүү. Бид чинь бахархах түүхтэй их гүрний, дэлхийд зартай эзэн хаадын үр сад. Аавыгаа амьдад тэгж нэр, нүүрийг нь барахгүй юмсан гэж боддог” гэж Хакухо хариулсан байдаг юм. Хэлсэндээ хүрч аавыгаа бурхан болсноос хойш, дэвжээний эзэн болохын тулд иргэншлээ сольсон билээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!