Uncategorized

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь болон нэр бүхий хүмүүс уурхайг булаан авсан гэгдэж буй Жан тэргүүтэй хятадуудтай уулзсан өдрөөс рекетүүд гарч ирсэн, их хэмжээний мөнгө авсан, өгсөн асуудалтай холбоотой баримтууд

Нэг сайтад зориулж нэвтрүүлэг хийгээд араас нь мэдээлэл хийдэг УИХ-ын гишүүнтэй????‍♀️
Өнгөрсөн баасан гаригт манай сайтын фэйжийн чатаар энэ сошиалаар яваад байгаа Сүхбаатар аймаг дахь уурхайтай холбоотой асуудлаар танайх мэдээлэл бэлтгэх үү, эх сурвалжаа нууцлах уу гэж хандсан. Баримт нь байвал болно оо гэсэн. Ингээд баримт мэдээлэл яриануудыг нь аваад мэдээлэл бэлтгэж тавьсан. Тэгсэн маргааш өглөөнөөс нь Ж.Батсуурь гишүүн бидэнтэй холбогдсон. Хүмүүсээр ч яриулсан. Бид мэдээллийг дахин нягтлахад өчнөөн асуудал баримтууд нэмэгдээд гараад ирсэн. Мань гишүүн өчигдөр шөнө дөл хүртэл бидэн рүү бичээд баримттай учир материалаа татахгүй ээ, манайх тэгдэггүй. Та харин байр сууриа илэрхийлж болно оо гэсэн чинь уурлахдаа баахан худлаа ярив.
Нэгдүгээрт, тухайн уурхайд болсон олон асуудлаас 2022 оны 9 сарын 30-ны орой УИХ-ын гишүүн Ж.Батсуурь болон нэр бүхий хүмүүс уурхайг булаан авсан гэгдэж буй Жан тэргүүтэй хятадуудтай уулзсан өдрөөс рекетүүд гарч ирсэн, их хэмжээний мөнгө авсан, өгсөн асуудалтай холбоотой баримтууд анхаарал татсан. /Энэ уулзалтаар сонгуулийн мөнгөө босгоход тусалбал уурхайг та нарт авч өгье гэж ярилцсан хэмээн холбогдох эх сурвалж баталдаг/ Мөн УБЕГ өмнөх бичиг баримт нь хүчингүй болоогүй байхад шинээр гаргасан зэрэг но-той асуудлууд олон байсан учраас бид баримтанд нь тулгуурлан мэдээллийг бэлтгэсэн.
Хоёрдугаарт, түмнээ төлөөлөдөг гэх ч улсынхаа хэдэн стратегийн ордыг улстөрчид өөрсдөө л бусадтай хуваан залгисан, залгиж байгаа олон кэйсийг бид хангалттай харж байна. Энэ ч ялгаагүй тийм л кэйс юм билээ.
Энэ нь ч баримтууд, эх сурвалжуудын яриагаар батлагддаг. Та “Би тухайн хяталуудтай уулзсан бол, холбоотой бол хариуцлага хүлээнэ, гишүүнээсээ татгалзана аа” гээд олон нийтийн өмнө хэллээ шүү.
Гуравдугаарт, Зөв.мн сайтын фэйсбүүкийн үндсэн фэйжийг өнөөдрийн байдлаар 450К хүн дагаж байна. Бусад платпормууд нэмэгдээд сая давсан хүнд бид нэг мэдээллийг шууд хүргэж ажилладаг. Тэгсэн 5К шэйртэй байна гэнэ ээ кк. Реакшнийх нь тоо, комментийнх нт тоо хэдэн мянга байгааг хардаа, гишүүнээ. Манай видео мэдээ дунджаар угаасаа 300-500К үздэг. Худлаа гэвэл ороод үзээрэй.
4. Дөрөвдүгээрт, ардчилсан монгол гэж гоё юм ярьж эхлээд хэвлэлийг ичих ч үгүй гүтгэсэн үйлдэлдээ та уучлалт гуйх хэрэгтэй л болох байх шүү. Яагаад гэвэл бид нотолно, батална, үзүүлнэ. Хүмүүсээр яриулаад мэдээгээ авахгүй болохоор ингэдэг юм уу тэ. Тэгснээ зөвхөн манайд зориулаад амралтын өдрөөр нэвтрүүлэг хийцэн, төлбөртэй тарааж ч байх шиг. Араас нь мэдээлэл хийгээд сүр сүр кк. За та хариуцлага хүлээнэ гэж хэлсэндээ хүрээрэй. Бид бас хүрье.
Унтаад сэрэхэд гүтгэчихлээ гэнэ ээ. Та л харин мөрөөрөө ажлаа хийж байгаа хүмүүсийг гүтгэж байна шүү. Хичнээн их мөнгө авсан гэнэ үү. Ядаж авчихаад гүтгүүлмээр байна шүү, гишүүн ээ. Нотлоорой доо. Ер нь тэр уурхайтай, Батсуурьтай холбоотой асуудлыг Сүхбаатарын захын иргэнээс асуухад мэддэг юм билээ шүү.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!