Uncategorized

Сардаа 30 сая төгрөгийн орлоготой Сөрөлтийн эхнэр 380 саяын үнэ бүхий Land Cruiser 300 нөхөртөө авч өгнө гэв

“Шинэ үе” продакшны залуу жүжигчин Л.Сөрөлт хэмээх шаггүй сайн дуулчихдаг, бас олны анхаарлыг татаж чаддаг авьяаслаг залууг үзэгчид андахгүй сайн танина. Оюутан байхаасаа эхлэн “Шинэ үе”-д орж, хошин урлагт зүтгэсэн энэ залуу жүжигчин Бооёогийн гарын шавь нарын нэг.

Тэрбээр үеийнхээ жүжигчид дундаас овсгоотой нэгэн.Түүний захыг мушгиж, ар гэрийнхээ ажлыг хариуцаж байдаг бүсгүйг сонирхдог хүмүүс байдаг нь мэдээж. Харин түүний гэргий өөрөөс нь үл ялиг эгчмэд, овсгоотой бүсгүй байдаг гэгддэг юм билээ.  Дан ганц жүжиглээд зогсохгүй шаггүй дуулчихдаг гэдгээ дуучин А.Түмэн-Өлзийтэй хамтран дуулсан бүтээлээс нь харагддаг. Энэ удаад жүжигчин Л.Сөрөлтийн гэр бүлийн аз жаргалтай агшинг хүргэж байна. Сүүлийн үед сүлжээний бизнес ид хүчээ авч зарим нь дампуурч зарим нь мандаж хэсэгтээ л хүмүүсийг бужигнууаад авсан.  Монголд болон дэлхийд одоо ид хүчээ авч буй Америкийн алдарт AMWAY брэндийн бараа бүтээгдэхүүнтэй сүлжээний бизнест жүжигчин Сөрөлт эхнэрийн хамт тун амжилттай ажиллаж яваа билээ. Түүний эхнэр Дэлгэрцэцэг нь тус сүлжээнийхээ Сувдан цолыг хүртсэн бөгөөд сардаа 20-30 сая төгрөгийн орлоготой.  Мөн жүжигчин Сөрөлт тус сүлжээнийхээ талаар хөрш улсуудад илтгэл тавих хэмжээнд очтолоо томорсон гэхээр яахын аргагүй өгөөжээ өгч буй бизнес бололтой. Эхнэр нь саяхан өөрийн цахим хуудсандаа манайд орж ирээд удаагүй шинэхэн Land Cruiser 300 автомашиныг нөхөртөө авч өгнөө хэмээн нийтэлжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!