Uncategorized

РАШААН СУВИЛАЛД ЭМЧЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ ӨВЧНИЙГ МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ

Рашаан сувилалд үл тохирох өвчний жагсаалт: Бүх төрлийн хорт хавдар Сүрьеэ Зүрх судасны дутмагжилтийн 2 ба 3-р үе (хавантай, хөхрөлттэй, амьсгаадсан, явж чадахгүй, шээс ховордсон үе) зүрхний хэм алдалттай бол Унадаг өвчин (эпилепсия) Халдварт өвчний нууц болон хурц үе Амьсгалын дутлын 2 ба 3-р үе (зүгээр сууж байхад ч амьсгааддаг, хавантай, уруул хумс хөхөрсөн, шээс ховордсон) Цус алдаж байгаа үе болон мэс заслын дараа цус багадсан бол Элэгний хатуурал (цирроз печени) элэг өөхлөлт ихтэй (жировой геназтов) Бөөрний эмгэгний улмаас бөөрний дутагдалтай гэсэн үед (цусанд креатин их, хавантай, шээс багассан) Ходоод, бүдүүн, нарийн гэдэсний шархлаа Цөс, бөөрөнд чулуутай Чихрийн шижин өвчин (дахиж хурцадсэн үе) Таргалалтын 3 ба 4-р зэрэг Бамбай булчирхайн дутмагжил (гипотиреоз)
Таны нойр байнга хүрдэг үү? Тэгвэл энэ нь муу гэнэ. Унтах хүсэл төрөх нь таны бие махбод шөнө нь амарч чадаагүй гэсэн үг биш юм. АНУ-ын судлаачид байнга нойр хүрэх нь уураг тархин дахь таагүй үйл явцуудын шинж тэмдэг байж мэднэ гэдгийг тогтоожээ. Ийм дүгнэлтийг АНУ-даа л хамгийн томоохонд тооцогддог, нэр алдартай эрүүл мэндийн төвийн нэг болох Майо нэгдсэн эмнэлгийн эмч нар хийсэн байна. Тэд байнга унтах хүсэл төрөх нь уураг тархи хөгширч эхэлж байгаагийн шинж тэмдэг гэж үзэв. Шинжээчид мөн нойрмог байх нь уураг тархийг хурдан хөгшрүүлдэг гэж онцолжээ. Эмч нар 50-иас дээш насны 1374 хүнд шинжилгээ, судалгаа хийгээд ийм дүгнэлтэд хүрсэн аж. Байнга нойр нь хүрч байдаг хүмүүсийн уураг тархины эд эсүүдийн идэвхжил буурах маягаар илэрдэг атрофи голчлон Альцгэймерын өвчний өмнө сөхөрдөг уураг тархины хэсгүүдэд үүсдэг болохыг тэд тогтоов. Тиймээс эрдэмтэд тодорхой насанд нойр ихээр хүрч эхэлж буйг эрт зөнөх өвчний шинж тэмдэг гэж үзэх хэрэгтэй хэмээн дүгнэжээ.

Эрдэмтэд эмэгтэй хүний хамгийн дур булаам өндөр, жинг нэрлэжээ Эмэгтэй хүний биеийн хэмжээ болон дур булаам байдал хоорондоо шууд шүтэлцээтэй хэмээн ШотландынАбердины их сургуулийн эрдэмтэд нотолж байна. Ингэхдээ тэд шууд тоо дурдаж байгаа юм. Эрчүүд 22,8-аас 24,8 хүртэл биеийн массын индекстэй эмэгтэйчүүдийг ямагт бишрэх болно гэжээ. Энгийнээр хэлбэл, энэ нь 165 сантиметр өндөр, 65 килограмм жинтэй бүсгүйчүүдийг хэлж байгаа юм. Харин энэ харьцаа нь загвар өмсөгчдийнхөөс огт өөр юм. Гэвч эрдэмтэд өөрсдийн санаа бодлыг хамгаалж байна. Олон туршилтад эрчүүд чухамхүү биеийн ийм үзүүлэлт бүхийэмэгтэйчүүдийг сонгодог байжээ. Харвингаа арилгах энгийн арга – Туршаад үзээрэй Унжсан харвин, гэдэстэй байна гэдэг эрэгтэй эмэгтэй аль ч хүйсийн хүний хувьд таатай хэрэг биш. Хувь хүний гадаад гоо сайхан, өөрийгөө үнэлэх үнэлэмжинд сөргөөр нөлөөлдөг энэ зүйл хоол хүнсний буруу хэрэглээ, амьдралын буруу хэв маяг, дасгал хөдөлгөөний дутагдлаас үүсэн бий болдог. Хүн бүхний таашаадаггүй энэ зүйл нэгэнт таны биед бий болчихсон бол одооноос эхлэн арилгах арга хэмжээнүүдийг авч эхлэх хэрэгтэй. Дараах 8 арга бол харвинг арилгах хамгийн энгийн аргуудын нэг юм. 1. Шинэ өдрийг нимбэгний шүүстэй усаар эхлүүл. Энэ бол харвинг арилгах шилдэг аргуудын нэг. Өглөө бүр уудаг усандаа хэдэн дусал нимбэгний шүүс, бага зэрэг давс хийж уух нь бодисын солилцоог сайжруулж, гүзээг арилгахад тусалдаг. 2. Цагаан будаанаас татгалз. Цагаан будааг янз бүрийн улаан буудайн бүтээгдэхүүнүүдээр соль. Бор будаа, бор талх, бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд, овьёосыг хоол хүнсний цэсэндээ байнга оруул. 3. Чихэрлэг бүтээгдэхүүнүүдээс зайлсхий. Төрөл бүрийн чихэрлэг бүтээгдэхүүнүүд, амтат ундаа нь хэвлий, гуя зэрэг биеийн хэсгүүдэд өөх болон хуримтлагддаг. 4. Ус их уу. Хэрвээ харвингаасаа салахыг хүсэж байгаа бол өдөрт хангалттай хэмжээний ус уус хэрэгтэй. Ус нь бодисын солилцоог эрчимжүүлж, биеэс хорт бодисыг гадагшлуулдаг. 5. Түүхий сармис ид. Өглөө бүр 2-3 хумс сармис зажлаад араас нь нимбэгний шүүстэй ус ууснаар жин хаях явцыг хоёр дахин түргэсгэхээс гадна цусны эргэлт сайжирдаг. 6. Ногоон бус хоолноос татгалз. Унжсан харвингүй байхыг хүсэж байгаа бол аль болох ногоон бус хоолноос татгалзах хэрэгтэй аж. 7. Жимс, ногооны хэрэглээгээ нэмэгдүүл. Өглөө оройд аяга жимс, шинэ ногооны салат идэх нь олон төрлийн антиоксидант, эрдэс бодис, амин дэмүүдийг шингээж авахад тустай. 8. Хоолоо амтал. Шанцай, цагаан гаа, хар перецээр хоолоо амталвал зохилтой. Эрүүл мэндэд тустай эдгээр амтлагчнууд нь инсулины эсрэг үйлчлэлийг нэмэгдүүлж, цусан дахь сахарын түвшинг буулгадаг.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!