Uncategorized

Т.Тэнүүн 31 дэх удаагийн ой тогтоолтын “дэлхийн аварга” болж Гиннессийн номд бүртгэгдлээ

Монголын 19 настай Т.Тэнүүн охин 5 минутад 625 цифр тогтоож
дэлхийн ой тогтоолтын аварга болжээ. Сүүлийн жилүүдэд оролцсон бүх тэмцээндээ түрүүлж дэлхийн олон рекордыг тогтоож, Монгол Улсынхаа аваргаар 3 удаа дараалан тодорсон Тамирын Тэнүүн 400 тамирчнаас манлайлж онлайноор болсон 31 дэх удаагийн ой тогтоолтын ДАШТ-ээс алтан медаль хүртжээ. Тэрбээр “Хурдны тоо” төрөлд 5 минутад 624 цифр цээжилж алдаагүй санаснаар дэлхийн рекордын эзэн болж Гиннесийн номд бичигдэхээр болов. Энэ төрлийн дэлхийн рекордыг өмнө нь БНХАУ-ын 616 цифрээр эзэмшиж байсныг Т.Тэнүүн 3 жилийн дараа ийнхүү шинэчлэсэн.

31 жилийн хугацаанд 5 минутад 600 цифрээс дээш цээжилсэн ердөө гурван тамирчин байдаг бөгөөд манай тамирчин тэдний эгнээнд нэгдснээр барахгүй дэлхийн чансаанд нэгдүгээр байрт бичигдэж эхэллээ. Энэ удаагийн ой тогтоолтын ДАШТ-д Монголын баг 20 алт, 15 мөнгө, 19 хүрэл медаль хүртэж 19.018 оноогоор Монгол Улсын шигшээ баг үнэмлэхүй ялалт байгуулав. МОНГОЛ УЛСЫН ШИГШЭЭ БАГ 3 ДАХЬ УДААГАА ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО ???? ???? ???? ????????
31 дэх удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-д болох байсан хэдий ч хорио цээрийн улмаас өнгөрсөн оны 12 сарын 16-наас 18-ны өдрүүдэд онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж Дэлхийн Ой тогтоолтын Спортын Холбооноос тэмцээний нэгдсэн дүнг өчигдөр буюу энэ оны 01 сарын 21-нд албан ёсоор зарлаж шилдгүүдээ тодрууллаа.
Тус тэмцээнд 24 улсын шилдэг 400 гаруй тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр бага насны ангилалд 4813 оноогоор Э.Үүрийнцолмон, өсвөр насны ангилалд 5512 оноогоор Ц.Оюун-Эрдэнэ, насанд хүрэгчдийн ангилалд 7904 оноогоор ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн нар тэргүүлж нас насны ангилалдаа дэлхийн аварга боллоо. Мөн Ерөнхий дүн буюу тэмцээнд оролцсон бүх тамирчдаас хамгийн өндөр оноог авснаар 2022 оны Ой тогтоолтын ДЭЛХИЙН АВАРГА-аар ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн тодорлоо.
Манай баг тамирчид 90 багц медалиас 54 медаль (20 алт, 15 мөнгө, 19 хүрэл) хүртэж, 19018 оноогоор Монгол Улсын баг “ДЭЛХИЙН АВАРГА БАГ” боллоо.
Мөн Монгол Улсаа төлөөлж Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 30 тамирчин тус тэмцээнд оролцсоноос Их Мастер цолны болзлыг Ц.Оюун-Эрдэнэ, Н.Нандин-Учрал, З.Намуун, ОУ-ын Мастер цолны болзлыг Э.Үүрийнцолмон, Б.Дөлбаяр, Ц.Номин-Эрдэнэ, Э.Хишиг-Эрдэнэ, Г.Наранцацрал нар тус тус хангалаа.
Хичээнгүй тамирчдадаа, багш дасгалжуулагч нартаа, тамирчдынхаа гэр бүл, дэмжигчдэдээ дахин баяр хүргэж талархал илэрхийлье! Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход шаардагдах зардлыг ивээн тэтгэж оюунлаг үйлийг дэмжиж ажилласан SmartStore компанийн хамт олонд баярлалаа.
Ийнхүү манай ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлтийн шигшээ баг маань Англи, Америк, Герман, Хятад, Солонгос, Энэтхэг, Сингапур, Турк, Солонгос зэрэг дэлхийн олон оронд зохион байгуулагдсан 61 дэх олон улсын тэмцээндээ амжилттай оролцож 105 цом, 1169 медаль хүртэж Гиннес, Дэлхийн олон дээд амжилтыг эзэмшиж амжилтын буухиагаа таслалгүй үргэлжлүүлсээр байна.
Монголын Оюун Ухааны Академийн Захирал Х.Хатанбаатар 2023.01.22

Related Articles

Back to top button
error: Content is protected !!