Uncategorized

М.Оюунчимэг: Гурилын үнийн өсөлт цочроо өгч, айлууд талх таллаж авахад хүрлээ

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн /2022.11.03/ хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гурилын үнийн асуудлыг хөндлөө.нэ тухай тэрбээр “Хэрэглээний үнийн түвшинг 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 8 хувьтай орж ирж. Одоо бол инфляц 13, 14 хувьтай байгаа. Ялангуяа Х.Болорчулуун сайдаас асууя. Иргэдтэй уулзаад явж байхад гурилын үнийн 30 хувийн өсөлт айл өрхүүдийг орлогод дэндүү том дарамт болж байна. Гэр хорооллын, манай Чингэлтэй дүүргийн айл өрхүүдийн хамгийн гол хэрэглээ гурил байна. Одоо иргэд гурилан бүтээгдэхүүнээ авч чадахгүйд хүрлээ. Зарим айлууд талхаа таллаж авахад хүрээд байна. Гурилын үнийн огцом өсөлт цочроо өгч байна. Тэгэхээр бид яах вэ. Гурилаа ингээд өсгөөд байх уу” хэмээн онцоллоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Монгол Улсын 2023 оны төсвийн хуулийг дагасан хууль дотор нэг тогтоол бий. Тэр тогтоолын хоёр дахь заалтаар Хөгжлийн банкны гадаад зээлийн өрийг төр баталгаа гаргаж, төлнө гэж байна. Б.Жавхлан чи, энэ заалтаа татаж ав. Чи Хөгжлийн банкыг хамгийн их үймүүлсэн хүн. Чиний менежер Мөнхбаяр Зээлийн газрын дарга хийсэн. Чиний танил хүүхэн Уянга Зээлийн санхүүжилтийн хэлтсийн захирал хийсэн. Тэгээд яасан, Хөгжлийн банкны 40 гаруй тэрбум төгрөг байршуулаад байхгүй. Хэн төлөх юм. Энийг шалгах хэрэгтэй. Зээлээр мэргэшсэн хүн Сангийн сайд хийгээд бүх банк руу луйвар хийж байна. Худлаа гэвэл намайг УИХ-ын Ёс зүйн байнгын хороонд өгөөрэй. Энэ бүхнийг Түр хоро шалгах хэрэгтэй” гэх байр суурийг илэрхийлэв.

Түүнчлэн “Энэ хуулийг байнгын хороогоор хэлэлцэхэд Г.Амартүвшин нар 30 гаруй тэрбум төгрөгийг авчихаад, гөлийчихөөд төлнө гээд сууж байгаа байхгүй юу. Ичих ч үгүй, төрийн баталгаа гаргаж төлнө гээд сууж байна. Чи УИХ-аас татгалзаад шалгуулна гэсэн яасан, шалгуул. Чамд УИХ-д суух эрх байхгүй шүү. Чи авсан чинь худлаа юу. Иймэрхүү улсыг УИХ-д оруулж ирээд нэр хүнд унагаад байх юм” хэмээн шүүмжлэлтэй хандлаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!