Uncategorized

Д.Тогтохсүрэн: Тэтгэвэр, тэтгэмж нэмэх талаар Засгийн газар судалж байна

МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “МАН-ын бүлэг ээлжит хурлаа хийлээ. Хоёр асуудал хэлэлцлээ. Засгийн газраас өргөн барьсан Холбооны эрхзүйн байдлын тухай, Сангийн Эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэхэд зөрүүтэй саналууд гарсан учраас МАН-ын бүлэг завсарлага авсан. Бид саналаа нэгтгэж, Х.Нямбаатар сайд мэдээлэл хийснээр уг хуулиудыг үзэл баримтлалын хувьд дэмжихээр шийдлээ. УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа ажлын хэсэг байгуулж ажиллая. Олон албаны хүмүүсийг оролцуулж, хэлэлцүүлэг хийж, явцын дунд засах шаардлагатай асуудлууд байна гэж үзлээ. Хаврын чуулганаар хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзлээ.Мөн бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож мэдээлэл хийлээ. БНХАУ болон Казахстан улсын нөхцөл байдал, тэнд байгаа иргэдийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мөн улс орны дотоод нөхцөл байдлын талаар ярилаа.Казахтсанд байгаа иргэдийн асуудлаар ЭСЯ, Консулын газраас анхаарч ажиллах ёстой гэж үзлээ. Дотоодод үнийн өсөлт, инфляци өсөж байна. Тиймээс тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудал байна. Засгийн газар тодорхой судалгаа, тооцоо хийгээд ажиллаж байна. Хил гаалийг хэрхэх, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байх чиглэлээр ярилцлаа. Мөн утаа гэх мэт цаг үеийн асуудлаар ярилцаж, гишүүдийн асуултад хариулт өглөө” гэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!