Uncategorized

Бооёо хадамийнхаа сумыг шоолжээ гэлцээд өнгөрсөн

Ичиж үхмээр хошин шог! Уг нь байр нь солигдох ёстой ч олон нийтийн дэмжлэгийг цаг мөнхийнх гэж эндүүрсэн бололтой. Тээр жил УБ Паласт нэг л удаа хошин шогийн тоглолт үзээд инээх биш, ичээд гарсан. Ятгасаар байж дагуулж очсон нөхөртөө хэлэх үг олдоогүй. Яагаад ч юм, тэр үдшийн тоглолтын нэг үзэгдэлд Увсын Тэсээс ирсээн гээд нөмгөн дээлтэй, гүлдийсэн эмэгтэйн дүр гардаг юм. Онцын рольгүй, яг ямар утга илэрхийлэх гэснийг ойлгоогүй. Толгойдоо алчуур зангидаж, үсээ далдалсан ноомой эмэгтэйгээр бүхэл сумыг төлөөлүүлж, заал дүүрэн нирхийтэл инээлдэх үзүүлбэрийг хараад гайхсан. Сураг сонсох нь ээ, Бооёогийн хадам нь тэр сумын гаралтай юм гэсэн. Хадмуудаа шоолмоор санагдаж дээ гэлцээд өнгөрсөн. ?

Related Articles

Back to top button
error: Content is protected !!