Uncategorized

Ярихдаа хайрын дулаан үгсээр бусдыг дайл!!! Зовлонгийнхоо учрыг олъё гэвэл Эгогынхоо л учрыг ол.

Алхахдаа газрыг хөлийнхөө улаар үнсэн бүж. Харахдаа бүхнийг нүдээрээ тэврэн халь. Амьсгалахдаа салхийг таалан хүрт. Ярихдаа хайрын дулаан үгсээр бусдыг дайл. Хаана ч байсан хайрын анхилам үнэрийг эргэн тойрондоо ханхлуул. Хайранд өөрийгөө эзэгнүүлбэл зовлон дайжих нь гарцаагүй. Эго тань нимгэрэх тусам л зовлон тань ч бас нимгэрэх болно. Эго тань зузаарах тусам зовлон ч бас нэмэгдэх болно. Тиймээс зовлонгийнхоо учрыг олъё гэвэл Эгогынхоо л учрыг ол.
– Эрдэнэзуу хийдийн хамба лам Баасансүрэн

Related Articles

Back to top button
error: Content is protected !!