Uncategorized

“Хаан” банкнаас татагалзах хөдөлгөөн зохион байгуулбал ХЭР ИХ ХҮН НЭГДЭХ ВЭ? Хаан банк жилдээ нэг иргэнээс хамгийн бага нь 365,000₮ залилж байна

“Хаан” банкнаас татагалзах хөдөлгөөн зохион байгуулбал ХЭР ИХ ХҮН НЭГДЭХ ВЭ? Хаан банк жилдээ нэг иргэнээс хамгийн бага нь 365,000₮ за.лилж байна. Монголын хамгийн өргөн сүлжээтэй гэж рекламддаг Монголын хамгийн их ашигтай ажилласан компаниудыг жил бүр тэргүүн эгнээнд нь шалгардаг гээд ХААН банк олон гуншинтай. Монголын 3 сая гаран хүний 90 гаруй хувь нь тус банкны хэрэглэгч, харилцагч гэсэн судалгаа бий. Гэтэл тус банкны дийлэнх хувь нь гадны эзэмшилд байдаг нь Монголын баялаг биш гадны нөхдийн халаасыг Монголчууд бүгдээрээ түнтийлгэхээр зүтгээд байгаагийн илрэл.Тус банкны үйлчилгээ, шимтгэл, элдэв да.рамт өдөр бүр гардаг ч алдаагаа засах нь битгий хэл зээлийн нөхцөл нь улам хүндэрч, хадгаламжын хүүгээ буурууллаа хэмээн биднийг даапаалж рекламддаг болж. Онлайн үйлчилгээнээсээ гэхэд жилд хэдэн тэрбум төгрөгний шимтгэлийг биднээс “тууж” байгааг тооцож үзэхэд толгой эргэм дүн гарна.Нэгэн хэрэглэгч би тус банкаар үйлчлүүлээд 20 гаруй жил болж байна. Сүүлийн үед ХААН банкны ухаалаг банк аппликейшнг хэрэглэж байна. Жилийн төлбөр нь 10.000₮ байсан бол одоо 0₮ боллоо гэж улам олон хүн ашиглах болсон ч 1 гүйлгээ тутамд 100₮ авдаг нь харахад ХЯМДРААД байгаа боловч үнэн хэрэгтээ улам ихийг олох САНХҮҮГИЙН ЛУЙ.ВАР гэж ойлголоо. Жишээ нь би өдөрт хамгийн багадаа 10 удаа интернет банкаар гүйлгээ хийдэг гэхээр өдрийн хураамж 1000₮ тус банкинд төлж байгаа хэрэг. Нэг сард 30.000₮, нэг жилд 365.000₮ гэсэн үг. Энэ чинь луй.вар биш гэж үү? гэж бичжээ. Энэ бол хамгийн багаар тооцсон дүн. Энэ талаар холбогдох байгууллагууд нь шалгаж Монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах цаг нэгэнт болжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!