Uncategorized

Салчихаачээ, ингэж амьдарч яадгийн!!! Гаж донтой юм шиг загнадаг шүү Энэ хүүхэнүүд

Загнуулдаг… Кино үзэж байхад нь хамт үзсэнгүй гэж загнуулдаг.Чимээгүй суугаад байвал “Хэнийгээ бодоов” гэж загнуулдаг.
Чимээтэй суухаар “Хэнтэй уулзчихаад хөөрөөд байгаа юм” гээд загнуулдаг.Хамт цай уусангүй гэж загнуулдаг.
Гэнэт сууж байгаад шалтгаангүй “Ёоё” гэхэд нь “Яав” гэж асуусангүй гэж загнуулдаг.Цүнх бариагүйнхээ төлөө загнуулдаг.Яг юм авах гэхээр цүнхийг нь бариад нэг газар хоцорчихлоо гэж загнуулдаг.
Аливаа мэдээллийг яг өөртэй нь ижил эмоциор хүлээж авсангүй гэж загнуулдаг. Өглөө “Сайхан амарсан уу?” гэж асуугаагүйнхээ төлөө загнуулдаг.
Өглөө “Сайхан амарсан уу?” гэж асуусныхаа төлөө “Гэнэт тал засаад яав?” гэж загнуулдаг.Дунд хүү зарим тоогоо ойлгоогүй бол би л загнуулдаг.
Том хүү дүүгээ харж өгөхгүй байсан гээд би л загнуулдаг.Багыг эрт сэрлээ гэж би л загнуулдаг. Эрт унтлаа гэж би л загнуулдаг.
Багыг мөөм их идвэл би л загнуулдаг. Багыг муухай ааш гэнэт сурчих үед би л загнуулдаг.Багыг гэнэт хашгирвал би л загнуулдаг.
Багыг хоолоо идэхгүй бол би л загнуулдаг. Урд шөнө үүрээр бага сэрээд шалтгаангүй зөндөө уйлсан. Би л загнуулсан. Эхлээд хүүхэд уйлж байхад сэрсэнгүй гэж, дараа нь нэг нь хүүхэд тэвэрч байхад чи ядаад нойроо авсангүй гэж загнуулсан. Би яах ёстойгоо ойлгоогүй. Яах ёстой байснаа асуувал нэмж загнуулах байсан.Гадуур дагаж явсангүй гэж загнуулдаг.
Гаднаас орж ирээд гутлаа эвлүүлж тавихгүй бол загнуулдаг. Хувцасаа эвтэйхэн өлгөхгүй бол загнуулдаг.00-д орж гарахдаа гэрлээ унтраахгүй бол загнуулдаг.
Оймсоо тогтмол солихгүй бол загнуулдаг.Ажлаасаа орж ирээд гараа угаахгүй бол загнуулдаг.Хоол болохын хооронд энд тэнд нь гарч зогсвол загнуулдаг.
Өмс гэсэн гутлыг нь нэг өдөрт халтартуулвал загнуулдаг.Дуудлагыг нь авахгүй бол загнуулдаг.Хурдан давхивал загнуулдаг.Удаан давхивал загнуулдаг.Буйдан дээр хэвтээд босохдоо бүтээлгээ засахгүй бол загнуулдаг.Гэрт утсаар ярьвал загнуулдаг.Өглөө цайгаа уухгүй бол загнуулдаг.Орой хоол идэхгүй гэвэл загнуулдаг.Түрүүлж алхвал загнуулдаг.Хоцорч алхвал загнуулдаг.Зэрэгцэж алхвал загнуулдаг.Чанга инээвэл загнуулдаг.Инээхгүй бол бүр ч их загнуулдаг.Хүн загнавал загнуулдагХүнд загнуулвал бас л загнуулдаг. Үнсэхгүй бол загнуулдаг.Олон удаа үнсвэл загнуулдаг.Бодоод байхад би загнуулдаг л хүн. Эцэст нь “Эмэгтэйчүүд та ер нь эрчүүд бид нарыг загнадаг хэн юм бэ?” гэж хэлээд бас л загнуулдаг

Related Articles

Back to top button
error: Content is protected !!