Uncategorized

Хүүхдийг өндөр болоход хамгийн их нөлөөлдөг зүйлс. ЭЦЭГ ЭХЧҮҮД ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Хүүхдийг өндөр болоход хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлс

  1. Ген

Генетик бол хүүхдийг хэр зэрэг өндөр болох вэ гэдэгт нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл мөн. Таны хүүхэд насанд хүрсэн хойноо хэр зэрэг өндөр болох нь 60-80%- д нь удамшил буюу ген нөлөөлөх боломжтой гэж судлаачид дүгнэсэн байдаг.

  1. Тэнцвэртэй хооллолт

Хүүхэд хэдий чинээ бага насандаа шим тэжээллэг, тэнцвэртэй хоол хүнс хэрэглэнэ төдий чинээ эрүүл чийрэг биетэй, оюун ухааны өндөр хөгжилтэй болдог. Ялангуяа өсвөр насандаа хүүхдийн шим тэжээл, зарим амин дэм, эрдэс бодисын хэрэгцээ 2 дахин нэмэгддэг бөгөөд энэ үед хэрэгцээт шимт бодисоо хоол тэжээлээрээ авсанаараа өсөлтөнд нь маш сайнаар нөлөөлдөг.

  1. Хөдөлгөөний идэвхи

Хөдөлгөөний идэвхитэй байх нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтөнд мэдээж тустай. Сунгалтын дасгал, иог, усанд сэлэх, дээс тоглох, үсрэх, зүүгдэж тоглох гэх мэт дасгалууд нь хүүхдийн өсөлтөнд хамгийн тустай гэж тооцогддог.

  1. Нойр

Хүүхдийг унтаж байхад хүний өсөлтийн даавар HGH ялгардаг. Энэ даавар 22:00 цагаас ялгарч эхлэдэг бөгөөд шөнийн 23:30-01:30 цагийн хооронд дээд цэгтээ хүрдэг байна. Тиймээс 22 цаг гэхэд унтсан байх нь хүүхдийн өсөлтөнд нэн тустай.

Хүүхэд нь насанд хүрсэн хойноо хэр өндөр болох нь удмын хүчин зүйлээс шууд хамаарна гэдгийг юунб өмнө ойлгох хэрэгтэй.
Хүүхдээ хэрхэн өндөр болгох вэ?Удамшлаас гадна хүүхдийн өсөлтөнд дараах хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Үүнд:

Хооллолт

Эрдэс давсууд ялангуяа кальций (сүү, сүүн бүтээгдэхүүн), аминдэмүүд (жимс, ногоо), уураг (мах) маш чухалд тооцогддог. 9-18 насанд өдөрт 1300 мг кальций идэх шаардлагатай. 1 аяга сүүнд 300 мг кальций агуулагдана. Annals of Human Biology сэтгүүлийн 2007 оны 6-р дугаарт бичсэнээр бол Голландчууд дэлхийд хамгийн өндөр ард түмэнд тооцогддог. Тэдний хоол хүнсэнд сүү, тараг, бяслаг маш чухал байр суурийг эзэлдэг байна.

Өсөлтийн болон бусад гормоны хэмжээ

Өсөлтийн гормон өнчин тархинд нийлэгжих ба унтаж байх үед хамгийн ихээр ялгардаг гэдгийг бид сайн мэддэг. Иймд тогтмол хангалттай сайн унтах нь хүүхдийн өсөлтөнд сайнаар нөлөөлдөг. Унтаж байхдаа амьсгалаа түгждэг, амьсгалын замын бөглөрөлтэй хүүхдэд өсөлтийн гормоны ялгаралт багасдаг болохыг анагаах ухаан нотолсон байна.

Цэцэрлэгийн насныхан хоногт 10-12 цаг, 10-16 насанд 8,5-9,5 цаг унтах хэрэгтэй. Ер нь хүүхэд бидний боддогоос их унтах шаардлагатай. Харин Монголчууд хүүхдээ их унтуулах нь буруу гэдэг ойлголттой байдаг нь тийм ч зөв биш юм.

Хөдөлгөөний идэвхи, дасгал хөдөлгөөн, биеийн тамир, спортоор хичээллэх
Хүүхэд, өсвөр насныхан өдөр бүр багадаа 1 цаг идэвхитэй хөдөлгөөн хийж байх шаардлагатай. Сагсан бөмбөг, гар бөмбөг тоглох, усанд сэлэх зэрэг төрлүүд өндөр болгох ач холбогдолтой.

Биеийн ерөнхий эрүүл мэндийн байдал
Олон удаа өвчилдөг, төрөлхийн, архаг хүнд өвчтэй, байнга антибиотик, гормон эмчилгээ (үүнд утлагаар хэрэглэх мөн орно) хийлгэх нь хүүхдийн өсөлтөнд сөргөөр нөлөөлнө. 1-3 насанд 6 сар тутам, 3-18 насанд жил бүр хүүхдийн эмчид үзүүлж өсөлт хөгжилт, эрүүл мэндийг нь хянаж үнэлж байх шаардлагатай.

Хүүхдийн өндөр нь амьдралынхаа энхий 1 жилийн хугацаанд дунджаар 25 см-аар нэмэгддэг. 1-2 насанд ойролцоогоор 13 см, 2-3 насанд 9 см-ээр өсдөг бөгөөд 4 настайдаа төрөх үеийнхээ өндөрийг 2-оор үржүүлдэг. 3 наснаас хойш жилд дунджаар 5 см өндөр болно.

Хэдийгээр хүүхдийг насанд хүрээд хэр өндөр болохыг яг тооцох найдвартай аргачлал байдаггүй ч өргөн хэрэглэддэг хэд хэдэн томъёо бий. Жишээлбэл:

Эхлээд аав ээжийн өндрийг (см-ээр) хооронд нь нэмнэ. Дараа нь хүү бол 13 см нэмж харин охин бол 13 см хасна. Гарсан тоог 2-т хуваана. Энэ аргаар гарсан хэмжээ 10 см-ийн хэлбэлзлэлтэй гэж үздэг.
2 настай байх үеийн өндөрийг 2-оор үржүүлвэл насанд хүрэхэд хэр өндөр болох нь гарна.

Хүүхдийн өсөлтийн эрчим хүүхэд бүрт өөр өөр байдаг. Зарим хүүхэд бэлгийн бойжилт эхлэхээс өмнө илүү эрчимтэй өсдөг байхад зарим нь бэлгийн бойжилтын үедээ “суга” өсдөг. Ихэнх охидын өсөлт 16, харин хөвгүүдийн өсөлт 18 нас хүрээд зогсдог.

<

Related Articles

Back to top button
error: Content is protected !!