Uncategorized

Улсаас нэг ч төгрөг гаргаагүй байхад үл мэдэх компани Богд Зонховын хөшөөг барьж эхэлжээ

32 тэрбумын өртөг бүхий Богд Зонховын хөшөөний асуудал анхаарлын төвд байна.Энэ асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан тайлбар өгөв. Тэрбээр “2021 оны төсвийг 2020 онд хэлэлцэх үеэр УИХ-ын нэр бүхий гишүүдээс санал гараад, УИХ дээр дэмжигдээд 2021 оны төсөл дээр суусан. УИХ дээрээс санал ороод явсан. Тэр үед 5.5 тэрбумын төсөвт өртөгтэй төсөл, энэ жил санхүүжих нь нь 1.5 тэрбум байсан.
Зун наймдугаар сард төсөл нь Барилга хөгжлийн төвөөр ороод төсөвт өртөг нь нэмэгдсэн. Барилгын материалын үнэ нэмсэн. Хоёрдугаарт ажлын обьем нь нэмэгдэж, төсөв нь 32 тэрбум болж нэмэгдсэн байна билээ.Тендер нь зарлагдаагүй. Энэ жил санхүүжих дүн буюу 1.5 тэрбум төгөргөөс нэг ч төгрөг гараагүй байгаа. Төслийн Ерөнхийлөн захирагч нь Соёлын яам. Ямар компанитай гэрээ хийгээгүй. Ч.Номин сайд энэ төслийг санхүүжүүлэхгүй гэж бичсэн байна билээ. Сайд нь энэ саналаа Засгийн газарт танилцуулаад, төсөв хмнээд явж болно.Сайн л биз. Цогцолбор барилга юм билээ. Тендер нь зарлагдаагүй байхад хаанаас ямар компани гарч ирээд барилга барьсаныг мэдэхгүй. Төсвөөс нэг ч төгрөг гараагүй байгаа” гэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!