Uncategorized

“ГЭРЭЭТ СЭТГҮҮЛ ЗҮЙ” ГЭХ ХУЙВАЛДААН ШУДАРГА ЁСЫГ ИНГЭЖ ХОРЛОДОГ!

Сүүлийн үед гэрээт сэтгүүлзүй гэх үзэгдэл гарах болсон байна. Энэ бол мэргэжлийн сэтгүүлзүй ч биш, шударга ёсны тэмцэл ч биш. Энэ бол олигарх, хул.гай дээрмийг даган гардаг, мөнгө олох гэсэн эрээ цээргүй байх хорт үзэгдэл юм. Ердийн сэтгүүлч хүн хэзээ ч “хамтын ажиллагааны гэрээ” байгуулж, хэн нэг улс төрчөөс зориуд бэлдсэн мэдээлэл авдаггүй. Учир нь, шударга тэнцвэртэй мэдээллийг ингэж авах боломж хаана ч үгүй. Хэрэв ийм гэрээ байвал энэ нь хуйвалдаан гэсэн үг. Жишээ нь, зариг.мн гэх видео сайтын сэтгүүлч эмэгтэй улс төрчдөд эхлээд хамтран ажиллах санал тавьдаг аж. Ц.Гарамжавыг УИХ-ын гишүүн байхад нь бичгээр тавьсан санал нь энэ байна. Харин Ц.Гарамжав энэ саналыг нь тоогоогүй аж. Тэгээд л “гэрээт сэтгүүл зүйн” араанд зуугдсан. Бүр заналтайгаар. Ийм байдлаар “хамтран ажиллахгүй” гэвэл тэр улс төрчөөс ямар нэг “но” эрж олж, муу муухайгаар харуулна, хар бараан мэдээллээр нүднэ, олон түмэнд жигшээнэ. Манай зарим хүмүүс “энэ ямар хамаатай юм, мөнгө авч л байг л дээ, мундаг эмэгтэй муу новшуудыг сайхан балбаж байна даа гэж хөөрнө, давхар үзэн ядна. Гэвч, нөгөө талд мөнөөх “мундаг” сэтгүүлч нь хамтран ажиллаж байгаа л бол ямар ч “луйварчин”-ыг зөв сайхан болгон харуулах аж. Телевизээр нь “дэлхийн хэмжээний луйвар” гэгдэж буй Оюутолгойн гэрээг хийсэн С.Баярын номын нээлтийг сүржин гэгч нь мэдээлж, ухаантай мундаг хүн болгон харуулна. Туул голын газрын асуудалд холбоотой гэх хотын дарга Амарсайханыг сайн ажиллаж байгаа улс төрч, Тосонбумбын нуруу, ирвэс хамгаалагч залуугийн асуудалд холбоотой гэх Чойжилсүрэнг зөв юм ярьж буй шударга хүн мэтээр гаргана. Гэвч энэ бол тэгш шударга мэдээлэх ёстой сэтгүүлзүйн зарчмыг үгүй хийж буй аюултай үйлдэл юм. Ийм сэтгүүлзүй нь яг л “олон үзүүртэй зүү” болж хувирдаг. Тэр хэнийг ч цоо хатгаж мэднэ. Явж явж, ийм сэтгүүлзүй л ямар ч том олигарх хулгайчаас илүү шударга ёсыг устгаж, нийгмийг сүйрүүлж байгаа юм. Тэр нийгмийг бүхэлд нь хуурдаг

Related Articles

Back to top button
error: Content is protected !!