Uncategorized

Шүүгдэгч О: Хөршийнхөө залууг айлгах санаатай заазуур шидсэн чинь оночихсон

Дархан-Уул аймгийн харьяат, 44 настай, эмэгтэй О нь хажуу айлын залуугаа хүйтэн мэсээр гэмтээсэн хэрэгт холбогдож, шүүхээс 450 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.Тодруулбал, О нь хажуу хашаанд амьдардаг Э-тэй гэрт нь орж унтлаа гэх шалтгаанаар маргалдаж, заазуур шидэж гэмтээжээ. Хохирогч Э хуулийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Ажлаа тараад очиход хамт амьдардаг дүү нар маань гэртээ байхгүй байсан. Гэр хүйтэн байсан учраас хөрш М-ийнд орсон. Гэрт нь ороод дулаацаад байж байтал гэрийн эзэд болох М, О нар “Чи гэрт байж байх юм уу, бид түр гарчихаад ирье” гэсэн. Би гэрт нь сууж байгаад унтчихсан юм. Хэсэг хугацааны дараа гэнэт М намайг сэрээгээд “Хойно дүү нар чинь ирсэн байна” гэж хэлсэн. Гэтэл түүний эхнэр О “Чи яагаад манайд гэрт унтаж байгаа юм. Гэр орондоо очиж унт” гээд салаавч гаргасан. Сог.туу байсан учраас тэр эмэгтэй хашхираад байсан. Тэгээд намайг гэрээс нь гарах гээд орон дээр нь сууж байхад заазуур шидэж, хацарт оносон” гэжээ.Харин шүүгдэгч О хэлэхдээ “Манайд унтаж байсан Э-тэй би маргалдаж, хэрэлдсэн нь үнэн. Би түүнийг айлгах санаатай заазуур шидсэн. Гэтэл түүний зүүн шанаанд нь оноод цус гарсан. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!