Uncategorized

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Тавантолгойн нүүрстэй холбоотойгоор ТЕГ-аас шалгаж эхэлсэн үү?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын прокурорын байгууллагад өгсөн 178 хуудас нотлох баримт бүхий гомдлыг харьяаллын дагуу АТГ-т шилжүүлснийг Нийслэлийн Прокурорын газраас мэдээллээ.
Энэ сарын 16-нд Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр, Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Ерөнхий прокурорт иргэний хувиар хандаж, “Монгол Улсад ашиггүй байдлаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар батлах гэж байсан үйлдлийг шалгуулах”-ыг хүсч, дээрх нотлох материалуудыг өгсөн.

Харин уг хэргийг харьяаллын дагуу АТГ шалгахаар хэрэг бүртгэл нээсэн байна. “ХОРЛОН СҮЙТГЭХИЙГ ЗАВДСАН” ГЭХ АСУУДЛААР Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ ТЕГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛСЭН ҮҮ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох хэргүүдийг нэгтгэн тагнуулын байгууллагад шалгуулахаар прокуророос харьяалал тогтоон нэгтгэжээ.

Түүнийг “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын давуу эрхээс татгалзуулж, Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг нарын үүсгэн байгуулсан “Монголын зэс корпорац” (Mongolian copper corporation) ХХК-д шилжүүлэх ажлыг зохион байгуулж хамтран оролцсон хэмээн шалгасан юм. Улмаар Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцож, гэм буруутай, эсэхийг нь шүүхээр тогтоолгох санал гаргаж, прокурорын хяналтад хүргүүлсэн билээ.

Гэвч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хүсэлт гаргаж, яллах дүгнэлтийг хүчингүй болгуулахаар хандсан. Үүнээс хойш хэрэг хэрхсэн нь тодорхойгүй өнөөг хүрсэн юм. Мөн уг хэрэгтэй хамтатган БНСУ-ын иргэн Ү Так Гуаны 3.7 сая ам.долларыг залилсан гэх гомдлыг шалгаад гэм буруутай нь нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгожээ.

Тэгвэл прокурорын байгууллагаас Ц.Элбэгдоржид холбогдох, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцаатай холбоотой дээрх хэргийн яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгоод нэмэлт ажиллагаа хийлгэхээр ТЕГ-ын Мөрдөн шалгах газарт шилжүүлсэн байна. Учир нь Эрүүгийн хуулийн 19.6-1-д заасан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засгийн хүчин чадлыг сулруулж, үйл ажиллагааг нь доголдуулсан” гэх хэргийг харьяалан шалгах эрх бүхий байгууллага нь ТЕГ учраас ийнхүү тус газарт хүргүүлсэн аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сард УЕПГ-т очиж “Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныханд 100 жилийн хугацаатайгаар, хууль бусаар өгөх гэж байхад нь 2015 онд УИХ-ын 40 гишүүн авч үлдсэн юм. Би тэдний нэг. Энэ хуйвалдааныг тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зохион байгуулсан. Гүйцэтгэх ажлыг нь 1996 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан хийсэн. Төрийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон орд газрыг гадаадын компанид хууль бусаар өгөх гэсэн асуудлыг шалгана уу” хэмээн 179 хуудас баримт өгч байсан юм. Улмаар М.Энхсайханыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад албан тушаалаа урвуулсан гэм буруутайд гурван шатны шүүхээс тооцон, өдгөө дөрвөн жил хорих ялаа эдэлж байгаа билээ.

Харин М.Энхсайханд холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн 19.6-1-д заасан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засгийн хүчин чадлыг сулруулж, үйл ажиллагааг нь доголдуулсан” гэх үйлдлийг нь тусгаарлан, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Уг хэргийг нь Ц.Элбэгдоржийн үйлдэлтэй нэгтгэн шалгахын тулд тагнуулын байгууллага мөрдөн байцаалтаа үргэлжлүүлж байна. https://livetv.mn/p/273831

Related Articles

Back to top button
error: Content is protected !!