Uncategorized

Д.Тогтохсүрэн: Санхүүгийн боломжтой болох үед тэтгэвэрийг нэмж, зөрүүг арилгана

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Тус бүлэг өнөөдөр намрын чуулганаар хэлэлцэх асуудал болон Нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцжээ.Намрын чуулган 01 дүгээр сарын сүүлээр завсарлана. Чуулган завсарлахаас өмнө эдийн засгийг сэргээх чиглэлийн хуулиудыг хэлэлцэх шаардлагатай хэмээн үзэж, МАН-ын бүлгээс ажлын хэсгүүд гарч, Засгийн газартай хамтран ажиллахаар болжээ. Мөн нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцжээ. Ингэхдээ тус хуулийг илүү сайжруулахаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан байна.Нийгмийн даатгалын багц хуулинд хэд хэдэн томоохон шинэчлэл тусгагджээ. Тухайлбал, суурь тэтгэвэр, тэтгэвэр өвлөгддөг болох, олон төрлийн даатгал зэрэг томоохон шинэчлэл багтаж буй аж. Тиймээс тооцоо судалгааг сайтар хийх үүднээс ажлын хэсэг байгуулж буйг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлж байна.Мөн тэрбээр “Тэтгэврийн зөрүү, нэмэгдэл бол хуультай холбоогүй. Цэвэр санхүүгийн чадавхтай холбоотой, улсын төсвөөс ихээхэн хэмжээний мөнгө гардаг асуудал. Өнөөдөр нийгмийн даатгалын сан алдагдалтай байна. Нийгмийн даатгалын санг 2022 оны төсөвт 2.8 их наяд төгрөгөөр баталсан. Үүний 800 гаруй тэрбум төгрөг нь улсын төсвөөс өгч буй татаас. Хоёр тэрбум төгрөгийн нийгмийн даатгал цуглуулж, 1.3 их наядыг тэтгэвэрт, үлдсэнийг нь тэтгэмжид өгч байгаа. Цаашид санхүүгийн эх үүсвэр бололцоотой болох үед тэтгэвэр нэмж, зөрүүг арилгахад анхаарна” гэдэгт МАН-ын бүлэг санал нэгдэж байгааг хэллээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!