Uncategorized

Н.Түвшинбаяр я.л авсан ч амжилт нь хүчинтэй учир сар бүр 7.5 саяыг авна

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 12-нд хаалттай эхэлсэн ч хойшилсон. Учир нь тус хурлыг удирдах шүүгч Д.Доржсүрэн энэ хэргийг шүүхээс татгалзах санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, хүлээж авсан юм. Тиймээс хэргийг өөр шүүгчид дахин хуваарилаад, дахин товлох юм.Олон улсын жишгээр тамирчид допингийн асуудалд орооцолдсон тохиолдолд медалийг нь хурааж, амжилтыг нь хүчингүй болгодог. Үүнийг дагаад мөнгөн шагнал, урамшуулал нь цуцлагддаг аж. Харин гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн спортын амжилтыг хүчингүй болгодоггүй байна. Өөрөөр хэлбэл амжилт нь хүчинтэй хэвээр байгаа үед мөнгөн шагнал, урамшууллыг нь хураах боломжгүй юм байна.Тиймээс Н.Түвшинбаярын хувьд амжилт нь хүчинтэй хэвээр учраас авдаг урамшуулал нь хэвээрээ байна. Хэрвээ Ерөнхийлөгч зарлигтаа өөрчлөлт оруулсан тохиолдолд сар бүр өгдөг урамшууллыг нь өгөхгүй байх боломж бийг албаны эх сурвалж мэдээлсэн юм. Манай улс 2022 онд л гэхэд онд 1.8 тэрбум төгрөгийг сар бүр 154 тамирчинд урамшуулал хэлбэрээр олгож байгаа юм байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!