Uncategorized

Х.БАТТУЛГА: Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх асуудлыг жадлан эсэргүүцдэг хүн бол Ч.Хүрэлбаатар

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХК-д Хөгжлийн банкнаас олгосон зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Уг зээлтэй холбоотой асуудлаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэрчээр биечлэн оролцож байна.

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА: Юу нь болохгүй байгааг бид огт ойлгохгүй байна. Монгол Улс газрын дээрх баялагаа ашиглах ёстой гэж ойлгоод Засгийн газрын тогтоол баталсан. Бид анх удаа хийж байгаа учраас гаднын улсаас хүн хөлслөж, аж үйлдвэр гэдгийг байгуулсан. Би үүгээр бахрахдаг. Цаашдаа үүнийг дуусгана гэж бодож байгаа. Нэлээд ажил хийсэн. Нийт тав орчин тэрбум ам.долларын хөрөнгө оруулах ёстой. Монгол Улсын Засгийн газар 34 хувийг оруулахад энэ нь 1.7 орчим тэрбум ам.доллар болох ёстой юм. Үлдсэн 66 хувьд нь хувийн болон гаднын хөрөнгө оруулагч нарыг оруулах ёстой. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа энэ ажлуудыг хийгээд Тавантолгой-Сайншанд хүртлах 416 км төмөр зам, автозам, усны нөөцийн хайгуул, байгаль орчины шинжилгээ гээд янз бүрийн бүтээн байгуулалт хийгээд Монгол Улсын Засгийн газар үүнийгээ үнэлэхэд хоёр тэрбум төгрөг болчихоод байна.

Би энэ ажлыг хариуцаад явчихвал дор нь босгочихно. 2015 оноос хойш АТГ, Эрүүгийн цагдаагийнхан шалгаад баахан шалгасан. Шоронд хийсэн. 35 мянган га газар дээр байгаль орчны үнэлгээ хийнэ гэдэг амар ажил биш шүү дээ. Дэд бүтэц ложистик буюу төмөр замаа хийсэн. Усаа олсон, цахилгаанаа татчихвал хоёр тэрбум ам.доллараас илүү хөрөнгө оруулалт хийсэн. Юун татан буулгах тухай яриа байгаа юм бэ. Тухайн үед Ч.Хүрэлбаатар ЗГХЭГ-ын дарга байсан татан буулгах асуудлыг оруулж ирж байсан. Сангийн сайд байхдаа татан буулгах юм ярьж байна. Үүнийг би Ч.Хүрэлбаатар толгойлж хийсэн гэж бодож байна. Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх асуудлыг жадлан эсэргүүцдэг хүн бол Ч.Хүрэлбаатар. Яагаад бид 30 жилд өөрсдөө шийдвэр гаргачихаад эсэргүүцээд байдаг юм бэ. Гаднын мэргэжилтнүүдээр хаана аж үйлдвэрийн бодлого барих вэ гэдгээ гаргуулсан. Ингээд Сайншанд дээр аж үйлдвэрийн цогцолбор барьж, 200 гаруй жижиг химийн үйлдвэр барьж болох юм байна гээд маш том судалгаа гаргасан. Та нар үзээгүй байх. АТГ, эрүүгийн цагдаа бүтэн пругон машин баримт хурааж авсан. ҮҮнийгээ Уул уурхайн сайд Д.Сумъяабазарт хүргэж өгч байсан.

Анх удаа Монгол Улс Эрдэнэт үйлдвэрээс хойш бүтээн байгуулалт хийх гэж байгаа оролдлого шүү дээ. Алдаа оноо гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ гаднын байгууллагаар хийлгэнэ. Газрын асуудал дээр асуудал гарч, Дорноговь аймгийн Засаг дарга дээр очсон. Ингээд зүүн урд нэг хонхор зааж өгсөн. Эхний ээлжинд судалгаагаа хийгээд өрөм тавьсан болохгүй юм байна гээд одоогийн Алтан ширээ рүү болгож өөрчилсөн. Одоо тэр шүүмжлээд байгаа төмөр зам чинь аж үйлдвэр барих том эхлэл юм. Харамсалтай нь, Засгийн газар энэ ажлаа үргэлжлүүлэн хийхгүй байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР: Сайншанд аж үйлдвэрийн цогцолборт Хөгжлийн банкны эх үүсвэрээр зээл олгосон байгаа юм. 7.9 тэрбум төгрөгийн зарцуулалт гарсан байна. Хөгжлийн банкнаас хөрөнгө гарсан бүх төсөл хөтөлбөр дээр зарцуулалт нь яасан бэ гэдгийг тодотгож байна.

Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор Төрийн өмчит оролцоот хаалттай хувьцаат компанийн захирал Ж.Дөлгөөн таны зөвлөх байсан юм байна.

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА: Тэрний зөвлөх гэдэг жижиг юм яриад баймааргүй байна. Шинэ яармаг төсөл дээр Б.Ууганбаяр гэдэг хүнийг миний зөвлөх гээд баахан тамалсан. Ж.Дөлгөөнийг зөвлөх байсан үгүйг мэдэхгүй байна. Хөгжлийн банкнаас гаргасан зээлийг төлөх нь Сангийн сайдын үүрэг. Явж байгаа ажлыг улстөржүүлж, зогсоосон. Монгол Улс яагаад аж үйлдвэржиж болдоггүй юм. Хууль хүчний байгууллага яагаад оролцоод байгаа юм бэ.

Сургаар нэгнээ яллаад баймааргүй байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР: Та Ерөнхийлөгч байхдаа ч, одоо ч энэ төслөө үргэжлүүлнэ гээд сууж байдаг. Та энэ төслийн одоогийн үр дүнг юу гэж үзэж байна вэ. Х.Баттулга гэдэг хүн байгаа юм шиг байгаа юм шиг яриад байдаг. Хөгжлийн банкан дээрээ ч тэр эзэнгүй орхигдсон маргаантай байна. Олон байгууллагын цаг хүчийг заржээ. Дорноговь аймгийн нэлээд нутгийг хамарсан энэ төсөл гацаанд байгаа нь саад болж байна уу, эсвэл зогсоох ёстой төсөл юм уу. Гол үр дүн нь юу вэ.

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА: Үүнийг олон жил хаана ярих вэ гээд бодож явлаа. Энэ бол Х.Баттулгын төсөл биш. Энэ Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой төсөл. Тухайн үед Сү Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Би санаачилснаас болоод миний нэрийг оролцуулан гацааж байгаа нэлээд олон төсөл байна. Одоо яах вэ гэхээр би энэ төсөл явах ёстой. Бид өнгөрсөн хугацаанд хоёр тэрбум төгрөгийн төсөв хийсэн. Сайншанд-Тавантолгой чиглэлийн төмөр замаа браьсан. Тээвэр ложистик шийдсэн. Энд юу ч хийгээгүй гэж бодож болохгүй. Тээврийн асуудал шийдээд ложистикийн хувьд давуу эрх бий болж байна. Би зам, ус, газраа үнэлнэ. Бостинг консалтингийн судалгааг би өглөө.

Одоо Уул уурхайн сайдад энэ судалгааг өгөх хэрэгтэй байгаа юм. Хөгжлийн банкнаас 14 тэрбум төгрөг төсөвлөөд дөрвөн ажил хийгдсэн. 8.8 нь гүйцтгэлээрээ ажлаа хийсэн. Цаана нь 5.3 тэрбум төгрөг үлдсэн байх ёстой. Тайланг харахад 1.9 тэрбум үлдсэн гэж байна. Үүнийгээ Хөгжлийн банк тайлбарлана биз.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД: Хөгжлийн банктай холбоотой энэ асуудлууд чинь Монгол Улсыг татаж унагаах, зээлжих зэрэглэлийг буулгах хэмжээнд хүрээд байна. Тэгэхээр энэ асуудлыг бид жижиг гэж ярьмааргүй байна. Үр ашиггүй байна гэдгийг шинжээчийн дүгнэлт гаргаад иржээ. Хоёр тэрбум ам.долларын ажил хийсэн гэж байна. Аж үйлдвэрийн парк чинь хаана байна вэ. Энэ төмөр зам чинь мухар шүү дээ. Холболт нь ч тодорхойгүй байна. Гаднын хөрөнгө оруулагч орж ирээд үүнд хөрөнгө оруулна гэхээр би итгэл үнэмшил бага байна. Аж үйлдвэрийн парк байгуулах газар ус байхгүй гээд байна. Сайн судалсан юм уу.

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА: Боломж байгаа. Гаднын хөрөнгө оруулагч нарыг бид хөөж явуулдаг нь үнэн. Бид эргүүлээд хөрөнгө оруулагч нарыг татах ажил дээр ажиллаж хэрэгтэй. Мухар төмөр зам дээр очиж үзээгүй байх. Буруу сурталчилдаг хэдхэн хүн байгаа юм. Энэ бол ойлголтын зөрүү гарчихаад байна. Яаман дээр нь очиж танилцах ёстой. 20 мянган төгрөгийн талх гэж арай хэтэрхий зүйл ярьж байсан. Х.Баттулга УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, иргэн С.Баярцогт нарыг шалгуулахаар ҮХЦ-д гомдол гаргалаа
Өнөөдөр /2023.01.16/ Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Үндсэн Хуулийн Цэцэд мэдээлэл гаргах тухай иргэний эрхээ эдэлж, Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл гаргаж, хянуулахаар ҮХЦ-д хандлаа.
Тодруулбал, иргэн С.Баярцогт нарт холбогдох Чингэлтэй дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 507 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14/54 дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх танхимын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 238-р тогтоол зэрэг нэг мөр хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Хяналтын Шатны Шүүхийн тогтоол, шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй гэж заасныг зөрчиж, эрүүгийн хэргийн нэгдсэн шүүгчдийн хуралдаан гэж хуульд байхгүй “механизм”-ыг ашиглан хэргийг хянан шийдвэрлэсэн асуудлаар шалгуулахаар гомдол гаргаж байна.
Өөрөөр хэлбэл гурван шатны шүүхээр ял авсан хэрэгтэн, чөлөөлөгдөөд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдийн толгойг эргүүлж “би цагаадсан, Дээд Шүүхтэй тохирсон, Эрх баригчидтай тохиролцсон, бүртгэнэ гэсэн” гэх асуудал яваад байгааг шалгуулахаар боллоо.
Ардчилсан Намын Хэвлэл мэдээллийн газар

Related Articles

Back to top button
error: Content is protected !!