Uncategorized

Одоо цагт хий арвидсан хүмүүс их болжээ!! Өрөмний шар, айрагны шар гэж 2 янзын шар тос бий.

Мэдэхэд илүүдэхгүй ❗️
Өрөмний шар, айрагны шар гэж 2 янзын шар тос бий.
Одоо цагт хий арвидсан хүмүүс их болжээ. 7 гаригийн эхний өдөр дөнгөж хайлсан хайлмагны шар тос нэг халбагыг хэлний доод хөх судсанд шингээн хүртэж байгаарай. Тэгвэл хоолойн өвчин бамбай тархи зүрхний хий тэнцвэрждэг.
Баасан гаригийн орой унтахын өмнө бараан даавуунд шингээсэн халуун бүлээн шар тосоор 2 нүд 2 чамархайн судсан дээр 3 удаа жин тавиарай. Аваад хөнгөн зөөлөн илээд гарын хуруугаар хөнгөн товшоод өг. 2 өдрийн амралтын хугацаанд нүд тархи мэдрэхүй сайхан амарч судасны нарийсал нүдний даралт буудаг хараа сайжирна.


Бид аливаа зүйлийг хэрэглэхдээ тунг нь тааруулдаггүй. Сайн гэхээр хэмжээг нь ихдүүлж хэрэглэдэг. Хүүхдийг багаас нь 7 хоног тутамд ядаж нэг удаа хумсын толион чинээ шар тос хэлний хөх судалд нь шингээлгэж сургаарай. Дархлаа сайжирна хоолойн булчирхайн маш гайхамшигтай юугаар ч орлуулшгүй эрдэс тэжээл шүү. Мөрнөөс 2 хөхний голоор дамжин сугаруу эргүүлэн халуун бүлээн шар тосоор иллэг хийж тунгалгийн булчирхайг сэрээж судлын зангираагаа тайлж зүрх судас хөхний хавдраас сэргийлээрэй. Маш сайн үр дүнтэй шүү. Энэ тойрог эргэлт хөндий цээжний усан эргэлт тунгалгийн судал амьсгалын олон зангилааг тайлна. Дурдвал маш олон зүйл бий.


Эрчүүдийн ар ууцанд онцгой анхаараарай. Ахар сүүлнээс нар зөв наймын тоо үүсгэх мэт сүүж ороосон эргэлтээр халуун бүлээн шар тосоор илж өгөөрэй. Ингэснээр түрүү булчирхайн элдэв өвчин илааршина. Бас давсагаас цавь гуяны дээд бүдүүн булчинлуу уруудуулж иллэг хийж өгөөрэй. Шээсний суваг болоод гуя хасны эргэлтийн хүйтэн хий арилна. Даарахгүй хүйтэн хоол унд хэрэглэхгүй гам бариарай. Бүлээн шар тос шингээсэн бор хөвөнгөөр ядаж 7 хоногт 1-3 удаа чихээ бөглөөрэй. Хий хуйнд маш сайн. Чихний ард тэнцвэрийн булчирхай байрладаг. Хүйтэн хий хурахаараа бие таллан хөрдөг ядардаг тамирддаг.


Паркетан шалнаас үүдэлтэй хөлийн ул янгинан даардаг хүмүүс хонины нэхийгээр улавч эсвэл оймс хийгээд өмсөөрэй. Унтахын өмнө бараан өнгийн даавуунд шингээсэн бүлээн шар тос хөлний нуманд байрлуулан ороогоод унтаарай . Хөлний улны нуманд бүх мэдрэлийн цэг дархлааны цэг 5 цул эрхтний цэг байдгийг хүн бүхэн мэднэ дээ. Тэр бүхэнд нэмэр тустай.…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!