Uncategorized

Ардын жүжигчин Д.Гүрсэд: Уран бүтээлчдийнхээ ач буянаар энэ шагналыг хүртлээ

Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат жүжигчин Д.Гүрсэдэд Ардын жүжигчин цол олголоо.Тэрбээр “Өнөөдөр төр засаг маань намайг өндөр дээд шагналаар шагнасанд баярлаж байна. Монголын урлаг, түүх соёлын нэгэн үеийг бүтээж явдаг энэ салбарт өөрийн ухамсарт амьдралаа зориулж өнөөдрийг хүрч, төр засгаараа үнсүүлж байгаадаа ахмад уран бүтээлч би их баяртай байна.Хүүхдүүд та бүхний минь цаашдын ажил үйлс бүх юм өрнөн дэлгэрч, сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг өвгөн уран бүтээлч өргөн дэвшүүлж байна.Би 60 гаруй кинонд тоглосон. Тэдгээрийн дунд туслах дүр, гол дүр бий, гаднын улс орнуудтай хамтарсан уран бүтээл ч бий. Холливүүдийн жүжигчин Жонни Депп, Германы Гойко Митич, Өвөр Монголын алдарт жүжигчин Баасан зэрэг олон уран бүтээлч бий. Энэ бол уран бүтээлчдийн маань ач буян юм шүү” гэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!