Uncategorized

Гэрийнхээ үүдний хаалганы довжооны дотор давс асга танай муу муухай бүхэн зүглэхгүй!!! ХАМГААЛАЛТЫН ДОМЫН АРГА ҮЙЛ хадгалаад ав

ХАМГААЛАЛТЫН ДОМЫН АРГА ҮЙЛ
– Гэрийнхээ үүдний хаалганы довжооны дотор талаар нь бүтэн нэг захаас нөгөө зах хүртэл нь давс асгах болон үүд хавьцаа сармис зүүх нь муу муухай болон сүнс чөтгөр орж ирэхгүй гүйдлийг зогсооно. Гурав хоног байлгаад бохирдсоныг хаман авч муу усанд уусган асгах хар нүхэнд хаяна. Хэрхэвч нүцгэн гараар барих ёсгүйг анхаар.
– Орой унтахдаа орны доор жижиг саванд давстай ус хийж тавин өглөө асгах шөнө орой гүйдэл их байдаг тул муу бүхэн тэр усанд шингэн уусна гэсэн үг мөн зүүд нойр эвгүйтээд байдаг бол өглөө түүнд шивнэн домноод асгаж болно!!!
– Хомоол аргал ганга арцаар хаяа даа гэрээ битүү утаж байх нь түүнд шигдсэн хорогдсон дагасан муу бүхэн холдон арилна. Мөн галдаа болон плиткан дээрээ хаяа даа багахан ганга-арц асаах нь галыг мөн ариулж байдаг!!!
– Айл гэрт байх буяны авдар хэмжээ хамааралгүй хоймортоо жижиг гэлгүй авдар байлгаж түүнд 5 хошуу малын дүрс бүхий зураг эсвэл амьтдаар нь байж болно, 4 бэрх шагай, 5 өнгийн хадаг, 100гр архи, сур, хадаг, арвай будаа, зоос- цаасан мөнгө, чихэр, 9н эрдэнэ гэх зүйлс хийж байрлуулах нь эд эдлэл идээ ундааг урин дуудан буян хишгийг хураан тогтоож байдаг!!!
– Чонон хөрвөс- шинж тэмдэг нь биеийн нимгэн арьстай хэсгээр халгайд түлэгдсэн юм шиг гүвдрүү гардаг. Дом нь орой болохоор өөрийн хогийн шүүрээр гэрийн босгоо шүүрдээд шүүрээрээ тухайн хүнийг гэрийн босгыг нүцгэлэн (дотуур хувцастай нь) хайчилж зогсоож байгаад толгойн оройноос хөл хүртэл нь дээрээс доош шүүрдэнэ
Хэлэх үг: Хэнээс болов юунаас болов холоос болов уу ойроос болов уу дээрээс болов уу доороос болов уу дэргэдэх бүхнээс болов уу дүрсгүй нэгнээс болов уу тэнгэрээс болов уу газраас болов уу уул моддоос болов уу ус лусаас болов уу танилаас болов уу үл танихаас болов уу айлгүй бүхнээс болов уу маягт нэгнээс болов уу гээд хурай хурай хурайг ширэг ширэг ширэг Эр дом эм дом ингээд зүгээр бол гэж хэлээд үлээ үлээ мэддэг тарниа уншиж болно!!!
– Хулгана яр: Бэрзгэр үү шиг юм гарна голдуу нуруугаар гардаг мөн орой болох цагт дээрх домын үгийг мэддэг тарнитай хэлээд арцтай усанд орох угаах хэрэглэсэн усыг зүүн урд зүгт урсгана!!!
– Хадаасан яр: ярны үзүүр дээрээ усан буюу цэврүү шиг оролдохоор үсэрхийлдэг яран дээр дарахад хадаасаар хатгаж буй мэт өвддөг- Мөн орой болох цагт дээрх домыг тарнийн хамт хэлэн үлээж метилен түрхэнэ!!! Гэх мэт домыг шинжээс нь хамааран 3-7 удаа буюу өдөр хийж болно хэмээжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!