Uncategorized

Соёлын сайд Ч.Номин: Дотоод дахь дансандаа ДӨРВӨН тэрбум 196 сая төгрөг, гадаад дахь дансандаа НЭГ тэрбум 124 сая төгрөгтэй –

ТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-ийг гаргаж, цахим сайтдаа байршуулжээ. Авлигын эсрэг хуульд заасны дагуу жил бүрийн 15-нд багтан нийтийн албан тушаалтнууд хөрөнгө орлогоо мэдүүлдэг. -Соёлын сайдын хувьд 2021 онд анх удаа хөрөнгө орлогоо мэдүүлсэн юм. Түүний өөрийн орлого 235 сая бол гэр бүлийн орлого 3 тэрбум 785 сая төгрөг байна. Нийтийн орон сууж наймыг эзэмшдэг. Toyota, Land Cruiser 80 нэг, Тoyota, Alphart нэг, Porsche, Cayenne нэг, Mercedes Benz, G 55 AMG- нэг, Nissan, Patrol нэг байна. 750 саяын үнэт эдлэл, 4 тэрбум 196 сая төгрөгийн хадгаламжтай бол 22.3 тэрбумын авлагатай аж. Булган Ундрага ХХК, Түмэн шувуут ХК, Сэнтрал Экспресс Си ви ЭС ХК, Монос хүнс ХК, Тэнгэрлэг медиа групп ХК, Говь ХК, Эрдэнэс таван толгой ХК, Ард Бит ХК, Скинни констракш ХХК, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв Бусад, Номсис ХХК, Ард кредит ХК, Ард санхүүгийн нэгдэл ХК, Ард даатгал ХК, Эрдэнэс таван толгой Бусад, Хорин Мянган зүрх сан Бусад, Монголын телевизүүдийн Чуулган Бусад, Ай Ти Би консалтинг ХХК, Веп Энтертайнмент ХХК, Воркшоп ХХК, Скинни ХХК, Арри Монгол ХХК, Волю Плас ХХК, Ори Студиос ХХК, Монимэйшн ХХК, Эрдэнэс таван толгой ХК-д хувьцаа эзэмшдэг гэж ХОМ-доо мэдүүлжээ. Харин энэ оны эхний хагас жилд Соёлын сайд Ч.Номин 1.1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий Toyota, Land Cruiser 80, Toyota, Alphart, Porsche, Cayenne, Mercedes Benz G 55 AMG, Nissan, Patrol маркийн 7 авто машинтай. Дотоод дахь дансандаа ДӨРВӨН тэрбум 196 сая төгрөг, гадаад дахь дансандаа НЭГ тэрбум 124 сая төгрөгтэй, 22 тэрбум 328 сая төгрөгийн авлагатай. хэмээн мэдүүлжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!