Uncategorized

Д.Амарбаясгалан: 1072 хувьцааны ногдол ашгийг тараахгүй, нэг хүнд 10 мянган төгрөгийн ногдол ашиг олгох нь

1072 хувьцааны ногдол ашгийг тараах эсэхтэй холбогдуулан Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгөв.

Тэрбээр “1072 хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд тараахад нэг хүнд 15,000 орчим төгрөг ногдох тооцоолол гарч байгаа. 2022 оны ногдол ашгийн тухайд иргэдэд оногдох ашиг нь 110 орчим тэрбум төгрөгийн дүн гарч байгаа ба ногдол ашгаар тараахад нэг хүнд 10 гаруй мянган төгрөг болж байна. Тэгэхээр 10, 15 мянган төгрөгийг хувьцааны ногдол ашиг болгож өгөх нь иргэдэд төдийлөн өндөр ач холбогдолтой зүйл биш. Харин сөргөөрөө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орж, инфляц хөөрөгдөх магадлалтай учраас Эдийн засаг, хөгжлийн яам үүнийг нэн тэргүүний зорилт болгохгүй.

Харин хувьцааг илүү үр ашигтайгаар иргэндээ хүргэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс өнөөдөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг алдагдалгүйгээр ажиллах боломжийг нэгдүгээрт нэмэгдүүлье, хоёрдугаарт, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн өр төлбөрийг барагдуулахад анхаарлаа хандуулъя гэсэн зүйлд анхааран ажиллаж байна.

Эрдэнэс Тавантолгой ХК жилийн нийт орлого нь 6-7 их наяд төгрөг. Иргэн бүрд хоёр сая төгрөг өглөө гэж бодвол нэг ч төгрөг зарлагадахгүйгээр тус компанийн орлогыг хувааж өгнө гэсэн үг. Ийм бодит боломж байхгүй” гэв. Авлигачидтайгаа “жинхнээсээ” тэмцэнэ Улсын дээд шүүхээс өчигдөр МАН-ын дүрмийг бүртгэсэн. Энэхүү дүрмийн дагуу МАН “авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол намын гишүүнээс түдгэлзүүлж, хэрэв шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол намаас автоматаар хасдаг” шинэ дүрэмтэй болсон гэдгийг тус намын генсек Д.Амарбаясгалан мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, дүрэм нь өчигдөрхөн бүртгэгдсэн учир өнөөдрөөс эхлэн намынхантайгаа “үзэлцэж” эхэлнэ гэв.Намын дарга Л.Оюун-Эрдэнэ ч мөн авлигачидтай нам харгалзахгүй тэмцэнэ гэдгээ ил зарлачихсан. Гэхдээ түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл МАН авлигачидтай тэмцсэн, хариуцлага тооцсон асуудал алга. Яг МАН-ын авлигачидтай тэмцэх намын дүрэм бүртгэгдэхтэй зэрэгцэн Хөгжлийн банкны асуудал сөхөгдсөн нь учиртай ч байж мэдэх. Хөгжлийн банкнаас өнгөрсөн хугацаан зээл аваад төлөөгүй, чанаргүй зээлдэгч 52 аж ахуй нэгжийг АТГ яаравчлан шалгаж эхэлсэн гээд бүх зүйл уялдаа холбоотой мэт. Мэдээж шударга бус зүйлтэй тэмцэх нь зүйн хэрэг ч нам дотор намнах ажиллагаагаа олон нийтийн өмнө дэлгэж, хараалгаж, яллаж байгаад хийж байгаа үйлдэл нь улс төрийн увайгүй соёл гэлтэй. МАН-ын дарга нар ямар ч гэсэн авлигачидтай тэмцэнэ, хариуцлага тооцно гэдгээ хэллээ, зарлалаа. Харин ЖДҮХС-ийн зээлийн асуудал шиг хэдхэн хүн торгоод, өршөөгөөд эсвэл “дайснаа дарах” байдлаар ажиллаад эхэлж байгаа нь тэдэнд жинхнээсээ авлигачидтай тэмцэх хүсэл байна уу гэж тодруулмаар.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!