Uncategorized

Монголчууд “сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ” гэсэн нь үүнтэй холбоотой!!! 101 -н төрлийн өвчинг сүсэг бишрэлээр, ном гүрэм, тарни ном заслаар анагаадаг

тамын хаалга хаалттай ганц өдөр

МАНАЛТаяата ум бэханзэ бэханзэ маха бэханзэ бэханзэ раза самугатэ суха Манал бурхан нь хамаг амьтдыг өвчин зовлонгоос гэтэлгэх их ерөөл тавьсан бурхан юм. Өвдөж зовдоггүй нэгээхэн ч амьтан үгүй. Өвчин зовлонгоос салахад сүсэг бишрэл ба итгэл үнэмшил маш чухал үүрэг гүйцэтгэдгийг орчин үеийн сэтгэл судлаачид нотлосон буй.
Ууж буй оновчтой эм, эмчилж буй сайн эмч, мөн өвчин зовлонгоос ангижруулагч бурхан шүтээндээ залбирч чин сэтгэлээсээ шүтэж чадвал эдгэхгүй өвчин гэж үгүй. Монголчууд эрт үеэс “сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ” гэсэн нь үүнтэй холбоотой ажээ. Хүн буян бага үйлдэж, нүгэл их үйлдэх болсон цаг үеийг цөвүүн цаг гэх бөгөөд энэ үед эдгэшгүй өвчин асар ихээр гарах болно гэж эртний мэргэдийн лүндэнд байдаг. Эдүгээ өвчний хувьсан өөрчлөлт, түүнийг эдгээх эмийн хүчин чадал, наад захын эдгэшгүй ханиад томуу зэргээс харахад цөвүүн цаг ирсэн нь тодорхой. Тэгвэл Манал бурхан нь “Цөвүүн цаг болох үед миний адис жинлавын хүч чадал улам нэмэгдэж, өвчин зовлонд нэрвэгдсэн хамаг амьтдыг зовлон зүдгүүрээс нь түргэн гэтэлгэх болтугай” хэмээн аугаа их ерөөл тавьсан бурхан тул бид бүхэн сайтар шүтвээс энэ цаг үед эрүүл саруул, энх тунх амьдрахад асар их тус нэмэртэй байх болно.
Амгаланд ажирагч найман бурхан. Бидний сайн мэддэгээр өвчнөөс ангижруулагч эрүүл мэндийн бурхад. Алдрыг нь өгүүлэх төдийд хэдэн сая, живаа галавт хураасан хилэнц арилж байдаг гэдэг тийм агуу хүчтэй. Мөн 404 төрлийн өвчнийг үндсээр нь арилгах, хойд төрөл тутамдаа ч амгалант сайн орноо төрүүлж эцэс хойчид төгс гэгээрсэн бурхны хутгийг олох тийм их хүчтэй гэдэг. Гэхдээ тэрхүү хүч чадал нь мэдээж бидний өөрсдийн чинхүү үнэн сүсэг бишрэл, түүнийг судалж нягтлах оюун ухаанаас шалтгаалах зүйл юм. Бурхан багшийн сургаалд хүний биед гарах 404 төрлийн өвчин байна хэмээн айлдсан.
101 өвчин нь эм тангаар эдгээж анагаана.101 нь сүсэг бишрэлээр буюу ном гүрэм, тарни ном заслаар анагаана.
101 нь ханах төөнөх, таслах огтлох зэрэг хатуу заслаар анагаана.101 өвчин нь үл эдгэх буюу амь авах өвчин гэдэг.
Аль 2500 гаруй жилийн өмнө бурхан багш эдгээр олон өвчнийг танин барих, эмчлэх амарлиулах аргыг нь айлдсан бөгөөд уламжлалт эм тангууд өнөө ч хэрэглэгдэж, ач тусаа өгсөөр байна. Уламжлалт эм тан нь хоруу чанар үгүй тул химийн аргаар гаргаж авсан орчин цагийн эм, эмийн бэлдмэл шиг эмчилгээнээс хасагдалгүй, хүний язгуур мөн чанар, махбодь лугаа тааруулан бурхны ухаанаар айлдсан эмүүд юм.8-н бурхдын алдар нь:Цанлэг (Сайн алдарт)Ринчэн даваа (Саран их эрдэнэ)Сэрсан димэд (Хир үгүй сайн алтан)Нян-ан мэдчог бад (Гаслан үгүй дээдийн цогт)Чойдаг жамцо ян (Номын алдарт далайн эгшиг)Ончэн жалбо (Илтэд мэдэгч хаан)Манжийла Биндэрьяа оджи жалбо (Оточийн багш Биндэрьяан гэрэлт хаан)Бал жалва Шагжтүв (Цогт ялгуугсан Бурхан багш)འགྲོ་བའི་སྡུག་ཀུན་གཅོང་ནད་ཞི་བའི་སྨན། །མ་རིག་མུན་པ་སེལ་བའི་སྒྲོན་མེ་མཆོག །སྐྱབས་ཀྱི་ཕུལ་གྱུར་ཐེག་གསུམ་འགོག་ལམ་ཆོས། །
ཀུན་ལ་སྒོ་གསུམ་གུས་པས་ཕྱག་བགྱི་འོ། །Амьтны зовлон, архаг өвчнийг амирлуулагч эмтМунхагийн харанхуйг арилгахуйн дээд зулАвралын охь манлай болсон *гурван хөлгөн, *хорихуйн номт*Та бүхэнд *гурван үүдээрээ бишрэнгүйеэ мөргөмүү./Дээрхийн гэгээнтэн XIV-р Далай багшийн зохиосон སྙིགས་མའི་མགོན་པོ་བཅོམ་ལྡན་སྨན་བླ་མཆེད་བརྒྱད་ཀྱི་གསོལ་འདེབས་འཛམ་གླིང་གདུང་བ་ཀུན་སེལ་ཞེས་བྱ་བ། “Цөвүүн цагийн итгэл болсон, ялж төгс нөгчсөн ах дүү Найман Маналын залбирал Замбуулингийн энэлэл бүхнийг арилгагч” хэмээх номноос…/Өнөөдөр усан бар жилийн өвлийн адаг сарын Шинийн 8-ны билэгт сайн өдөр , Манал бурханы буулттай өдөр юм байна.Манал Бурханы зүрхэн тарни: ДАДЯТА УМ БЭХАНЗЭ БЭХАНЗЭ МАХА БЭХАНЗЭ БЭХАНЗЭ РАЗА САМУГАТЭ СУХА (аль болох олон удаа унших)Эх болсон хамаг амьтан Манал бурхан шиг эрүүл энх байх болтугай. ШИНИЙН 8-НД БУЯН ХИЙХ НЬ:Сар бүрийн шинийн найман бол тамын хаалга хаалттай ганц өдөр гэдэг. Мөн Дарь-Эх, Манал бурханы буулттай өдөр /яг энэ өдөр эдгээр бурхад замбутивд заларч байдаг/. Тиймээс энэ өдөр хийсэн аливаа нэгэн үйл, буян, нүгэл асар их арвижих тул ямар үйл хийхээ та өөрөө сонгоно. Гэвч хүн тэргүүтэй эх болсон 6 зүйлийн хамаг амьтан бүгдээрээ л амгаланг хүснэ. Амгалангийн эх сурвалж нь ганцхан буянаас шалтгаална. Буян гэдгийг хамгийн энгийнээр ойлговол, үргэлж сайн сайхан зүйл бодохыг хэлнэ. Хүн сайхан зүйл бодохоороо л баяр баясгалантай, аз жаргалтай, сэтгэл ханамжтай байдаг. Ямар нэгэн юмны сайхан чанарыг олж харснаар тэр зүйлээсээ та гэрэл гэгээ, баяр баясгаланг хүлээж авдаг. Үүнийг ойлгохын тулд бие, хэл, сэтгэлийн үйлийг ойлгох ёстой болдог. Энэ 3 үйлээс хамгийн хурдан, үр дүн нөлөө үзүүлдэг нь сэтгэлийн үйл. Ямар нэгэн зүйлийг та нүдээр хараад гоё, муухай гэж бодоход л сэтгэлийн үйл болдог. Сэтгэл хэдийгээр хийсвэр зүйл боловч тэр нь сүүлдээ заавал материаллаг болж биеждэг. Тиймээс монголчууд эртнээс “Ухаан хүрсэн газар хөл хүрнэ” гэж хэлдэг нь сэтгэлийн үйлийн гайхамшгийг илэрхийлж байгаа ажээ. Хүн сэтгэлдээ бодсон зүйлээ хэлээр илэрхийлж хэлний үйл хийнэ. Хэлээрээ хийсэн үйл нь дараа нь биеэр хийгддэг. Ингээд бие, хэл, сэтгэлийн үйл маань салшгүй холбоотой билээ.Буян хийх энгийн аргачлал:ЦАГААН ХООЛЛОХ ЗУЛ БАРИХ ЭРГЭЛ МӨРГӨЛ ХИЙХМААНИ ТАРНИ ТООЛОХЭЦЭГ ЭХЭЭ БАЯРЛУУЛАХЯДАРЧ ЗҮДЭРСНИЙГ АСРАХ

гэх мэт Сар бүрийн шинийн 8 бол тамын хаалга хаалттай ганц өдөр гэдэг. Мөн Дарь Эх, Манал бурханы буулттай өдөр /яг энэ өдөр эдгээр бурхад замбутивд заларч байдаг/. Тиймээс энэ өдөр хийсэн аливаа нэгэн үйл, буян, нүгэл асар их арвижиж байдаг тул ямар үйл хийхээ та өөрөө сонгоно. Гэвч хүн тэргүүтэй эх болсон 6 зүйлийн хамаг амьтан бүгдээрээ л амгаланг хүснэ. Амгалангийн эх сурвалж маань ганцхан буянаас шалтгаална. Буян гэдгийг хамгийн энгийнээр ойлговол үргэлж сайн сайхан зүйлийг бодохыг л хэлнэ. Хүн сайхан зүйл бодохоороо л баяр баясгалантай, аз жаргалтай, сэтгэл ханамжтай байдаг. Ямар нэгэн юмны сайхан чанарыг олж харснаар тэр зүйлээсээ та гэрэл гэгээ, баяр баясгаланг хүлээж авдаг. Үүнийг ойлгохын тулд бие, хэл, сэтгэлийн үйлийг ойлгох ёстой болдог. Энэ 3 үйлээс хамгийн хурдан, үр дүн нөлөө үзүүлдэг нь сэтгэлийн үйл. Ямар нэгэн зүйлийг та нүдээр хараад гоё, муухай гэж бодоход л сэтгэлийн үйл болдог. Сэтгэл хэдийгээр хийсвэр зүйл боловч тэр нь сүүлдээ заавал материаллаг болж биеждэг. Тиймээс монголчууд эртнээс “Ухаан хүрсэн газар хөл хүрнэ” гэж хэлдэг нь сэтгэлийн үйлийн гайхамшгийг илэрхийлж байгаа. Хүн сэтгэлдээ бодсон зүйлээ хэлээр илэрхийлж хэлний үйл хийнэ. Хэлээрээ хийсэн үйл нь дараа нь биеэр хийгддэг. Ингээд бие, хэл, сэтгэлийн үйл маань салшгүй холбоотой нь харагдаж байна, тэгэхээр сэтгэлдээ сайхан зүйл бодож санаж явахад түүнийгээ л бие, хэлээрээ хийнэ. Иймийн тулд үйлийн үрийн тухай Бурхан багшийн номлосон ном болох “Үлгэрийн далай”-г уншвал үйлийн үрийн ойлголт чинь асар арвин болно. “Үлгэрийн далай” ном крилл дээр хэвлэгдсэн байгаа. Энэ номыг үйлийн үр барагч ном гэж багш нар айлддаг. Бурханы шашны хамгийн гайхамшиг нь үйлийн үрийн номлол, үйлийн үрээ та хянаж чадвал та амар амгалангийн үрийг олно.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!