Uncategorized

С.Батдөл “Миний 13 настай охин 4 өдөр бүлцийтлээ уйллаа” гэж ээ…..Өлсөж өвчилж үхэж байгаа АРДЫН ХҮҮХДҮҮД боломжийг тонон дээрэмдэгчид ийм цэвдэг хүйтэн өлөн хүмүүс байдаг юмуу

С.Батдөл : “Миний 13 настай охин 4 өдөр бүлцийтлээ уйллаа” гэж хэнэгчгүй шүүхийн танхимд хэлсэн байх юм. ???
Чи эх орноо тонон дээрэмдэж, түмний боломж хулгайлсанаас болоод АРДЫН ХҮҮХДҮҮД ханиад томуу, утаа угаараас болж 4 сар уйлж байна.
Хулгай хар мөртэй, үйлийн үр гэж бий. Үнэхээр охин үрээ бодсон бол үнэн амьдар л гэж зөвлөедөө хулгайчаа.❗️❗️ С.Батдөл: Монгол Улсад шүүхийн шийдвэр гараагүй байхад цахимаар ялладаг болсон цаг үе ирсэн байна. Надад үүсээд байгаа уг хэргийг цагдан хорих шаардлагагүй хөнгөн хэрэг гэж ойлгосон. Миний бие эхнэр дөрвөн хүүхдийн хамт Улаанбаатарт амьдардаг. Төмөр замын салбарт 16 жил ажилласан. Намайг оргон зайлах нь гэсэн мэдээлэл ч гарсан. Би хаашаа ч явахгүй. Шүүхээр энэ хэргийг шийдүүлэх хүсэлтэй байгаа. Миний дөрвөн хүүхэд дөрвүүлээ ханиадтай хатгаатай, эхнэр минь эмнэлэгт хэвтсэн байгаа. Миний том охин 13 настай. Сүүлийн дөрөв хоног нүдээ бүлцийтэл уйллаа. Ангийнх нь хүүхдүүд группүүдээс хассан байна лээ. Охиныхоо сэтгэл зүйн байдалд их санаа зовж байна. Би залуу хүн асуудлыг шүүхээр шийдүүлэх хүсэлтэй байгаа С.Батдөлийг цагдан хорих эсэхийг маргааш 10.00 цагаас хэлэлцэхээр болжээ
https://ubn.mn/p/36339 Гэрээсээ 10 гаруй тэрбум төгрөгөө хураалгаад буй С.Батдөлийг сулласан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буй. Тодруулбал, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг 48 цаг хойшлуулшгүйгээр барьсан ч өчигдөр сулласан. Учир нь ЭЦГ-аас түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд гаргасан ч Баянгол дүүргийн шүүгч Г.Золбоо өмгөөлөгч байхгүй гэсэн үндэслэлээр сулласан юм. Түүний эл шийдвэр бусдад хэргээ нуун далдлах хангалттай боломж олголоо гэх хардлагыг олон нийтэд төрүүлж байгаа юм. 0 тэрбумтай баригдсан УБТЗ-н Батдөл гэгчийг шүүхээс суллачихлаа. Сул гараад үгсэн хуйвалдана, тохирно, үгээ нийлүүлнэ. Шүүх гэж дампуурсан газрыг яах уу. Энэ хүнийг Сангийн сайд томилуулсан гэсэн. Халтарын эхнэр холбогддоно. Ингэж “дэлбэлвэл” грантын гарз ‼️‼️‼️
Батдөл нь ажил нтрээ өгөхөөр тохирсон гэн Их наядын хулгайг тэрбумын хулгайг дэлбэлж дарах Оюун-Эрдэнийн ухааны бишрий!!! С.БАТДӨЛ жараахай цаашаа гэхдээ л ШУУРХАЙ: “УБТЗ“-ЫН АЛБАНЫ ОРЛОГЧ ДАРГА С.БАТДӨЛТЭЙ ХАМААРАЛТАЙ 6 ГАЗАРТ НЭГЖЛЭГ ХИЙЖ, 10 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГ ХУРААН АВЧЭЭ ‼️‼️‼️‼️‼️‼️
УБТЗ-ын эрх бүхий албан тушаалтны гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт хуулийнхан нэгжлэг хийж, нэгжлэгийн үеэр 7.3 тэрбум төгрөг бэлнээр олдсон талаар бид мэдээлсэн. Тиймээс уг бэлэн мөнгийг хураан авч, уг эрх бүхий албан тушаалтныг ЭЦГ-аас саатуулж, цагдан хориод байгаа юм.
Тэгвэл тус албан тушаалтан нь УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл гэгч аж. Түүнийг 2023.01.05-06-нд шилжих шөнө өөрийн тансаг зэрэглэлийн хаусандаа байхад нь эрүүгийн цагдаагийн албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчилсан байна.
Энэ талаар баттай эх сурвалжаас тодруулахад “С.Батдөл нь 2021 онд томилогдсон. Богинохон хугацаанд хөрөнгөжсөн албан тушаалтныг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн. Албан тушаалд томилогдсон цагаасаа эхлэн өөрийн хамаарал бүхийн тээврийн компаниудад давуу байдал олгож их хэмжээний шан харамж авч нүүрс тээврийн үйл ажиллагааны очер дугаарыг зохицуулан өгч авлига авдаг байсан” гэлээ.
Мөн өөрийн нэр дээр болон эхнэрийн нэр дээр нэлээдгүй үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газрууд мөн их хэмжээний бэлэн мөнгө, валютыг хуримтлуулжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байрлах 5-6 газарт нэгжлэг хийж, 10 гаруй тэрбум төгрөг хураан авсан байна. Мөн дээрх этгээдүүдийн гэрээс их хэмжээний тансаг зэрэглэлийн орон сууц үл хөдлөхүүд худалдах, худалдан авах гэрээнүүд гарч ирсэн зэрэг ноцтой баримтууд гарч шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна.
Г.Лхагвадорж #UBN ШУУРХАЙ: УБТЗ-ын эрх бүхий албан тушаалтын гэр болон хамаарал бүхий этгээдийнх нь объектод нэгжлэг хийж 7.3 тэрбум бэлнээр хураан авч, саатуулжээ

ШУУРХАЙ: УБТЗ-ын эрх бүхий албан тушаалтын гэр болон хамаарал бүхий этгээдийнх нь объектод нэгжлэг хийж 7.3 тэрбум бэлнээр хураан авч, саатуулжээ ‼️ ‼️ ‼️ ‼️ ‼️ ‼️
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанд шинэ сайдуудаа томилуулахаар оруулж ирэх үедээ авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой дараагийн арга хэмжээгээ авна гэдгээ мэдэгдсэн. Тодруулбал тэрбэрээр, Тээвэр ложистик, боомт, төмөр замтай холбоотой дарга нар болгоомжтой байгаарай, дараагийн “дэлбэрэлт” энэ салбарт болж магадгүй БОАЖЯ-ны газар зардаг нөхдүүд болгоомжтой байгаарай. Монгол банкны газрын дарга нар ББСБ-уудаа больцгоо” гэсэн юм.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа буюу өчигдөр орой УБТЗ-ийн эрх бүхий албан тушаалтны гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт хуулийнхан нэгжлэг хийсэн байна. Нэгжлэгийн үеэр 7.3 тэрбум төгрөг бэлнээр олдсон тул хурааж авч, уг эрх бүхий албан тушаалтныг цагдан хориод байгаа юм аж.
Энэ талаарх мэдээллийг бид тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэх болно.
Г.Лхагвадорж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!