Uncategorized

ЭДГЭЭPИЙГ ГЭPTЭЭ БAЙЛГAДAГ AЙЛ ГЭP ЭД БAЯЛAГ, ИДЭЭ УHДAAГААР БAЯЛAГ БAЙHA…

Одоо үед ёс заншил, дээдийн билэгдэлээ умартах нь элбэг болоод байна. Бид ядаж гэр орондоо сайн сайханыг хүсэж явдаг бол эртний ёс заншилаа санаж явах нь зүйтэй хэмээн энэ мэдээг бэлтгэлээ.Монгол авдар гэртээ байлгах нь тухайн айлын буян хишгийг тогтоодог гэж үздэг байна.
Авдарт элдсэн хурганы арьс, алд сур, таван өнгийн хадаг, шимийн охь архи, дөрвөн бэрхийн шагай, өөрийн улсын мөнгөн зоос, арц, ганга, хүж, таван төрлийн арвай буудааны дээж зэргийг хадгалах нь эд баялаг хуран арвижихын билэгдэл хэмээн үздэг. Намсрайн бумба, Гонгорын бумба хоёрын аль нэгийг хадгалах.Бумба нь айлын ноён нуруу тэгшитгэн, эд баялаг, эрүүл мэнд, ажил үйлс дэвжин дээшлэхийн билэгдэл гэж үздэг.Даллаганы уут хадгалах нь айлын орлогын үүдийг нээж, идэж уух, өмсөж зүүх, эд баялгаар элбэг байхын билэгдэл гэж үздэг.Дээжийн цөгц гэртээ байлгаж түүндээ цай сүүнийхээ дээжээ өргөж, цөгцөө байнга дүүрэн идээтэй байлгах нь айл гэрийн ажил үйлс, буян хишгийг тогтооно гэж үздэг.Улаан давс гэртээ байлгаснаар айл гэр, ам бүлийг нь гадны хэрүүл тэмцэл, хар цагаан хэл амнаас хамгаалдаг байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!