Uncategorized

Хамба лам З.Санждорж ХҮ.ЧИНГИЙН ХЭРЭГТ холбогджээ

Сүүлийн жилүүдэд шашин болон улс төрийн томоохон хүрээлэлд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дараагийн тэргүүнийг сонгох асуудал хурцадмал яригдаж байна.Тодруулбал, “Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж тэргүүтэй лам нар энэ асуудлаар Хамба Номун Хан Д.Чойжамцад шаардах бичиг хүргүүлсэн байдаг. Тэдний зүгээс улсын хэмжээнд буддын шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх сүм хийд, лам нарын нэгдсэн чуулганыг зохион байгуулахыг шаардаж, хэрэв дээрх шаардлагыг биелүүлэхгүй бол эсэргүүцэл зарлаж, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж мэдэгдээд буй. Энэ мэт эсэргүүцэл нь үнэн хэрэгтээ Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба Д.Чойжамцыг үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан ил, далд агуулгатай гэх хардлага байдаг.Тэгвэл энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж буй З.Санждорж нь хү.чингийн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байжээ. Улмаар түүнийг хохирогчийг дарамталж, тохиролцоонд хүрэх замаар хэргээ хаалгасан гэх мэдээлэл байна.Хэргийн тухай дэлгэрүүлбэл, 2019 оны долоодугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хохирогч О нь “З.Санждорж ламд удаа дараа хү.чиндүүлсэн” хэмээн өөрийн биeэр өргөдөл гаргаж, очсон байна. Хохирогч эмэгтэй өргөдөлдөө “Хамба лам З.Санждорж эдийн засгийн да.рамтад оруулж, 2017 оны арваннэгдүгээр сард хү.ч хэрэглэн, хүсээгүй байхад нь одоогийн шар ордны нэг давхарт удаа дараа хү.чирхийлж байсан” гэдгийг дурдсан байх аж. Шалгалтын явцад, түүний хү.ч хэрэглэсэн үйлдэл нь хоёр жил үргэлжилсэн болох нь тогтоогдсон ч хохирогчийг дарамтад оруулснаар өргөдлийг нь татуулж, эрүүгийн хэргээс мултарчээ.Бид хохирогч эмэгтэйтэй холбогдож, дээрх хэргийн тухайд тодруулахад, тэрбээр ” Өнгөрсөн явдлын тухай дурсахыг хүсдэггүй, одоогоор хөдөө орон нутагт амьдарч байна” гсэн хариулт өгсөн юм.Түүнчлэн хамба лам З.Санждорж нь “Сайнномуун” хийдийн хамба лам С.Нэргүй нарын нэр бүхий лам нартай нийлж, БНХАУ-аас санхүүжилт авч, хөдөө орон нутгийн сүм хийдүүдийн хамба нарт тараасан гэдэг албан бус эх сурвалжийн мэдээлэл байдаг аж.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!