Uncategorized

МУГЖ Ц.БАЯСГАЛАН: Тэнгэрийн оронд суугаа Ц.Гантөмөр багш маань хараад баярлаж байгаа байх

Улсын Драмын эрдмийн театрын 90 жилийн ойг тохиолдуулан уран бүтээлчдэд төрийн дээд шагнал, одон медаль гардууллаа. Энэ үеэр Нина Мазурын “Би Эдит Пиаф байна” моно мюзикл драмын жүжгээр Косово Улсад болсон моно жүжгийн фестивальд оролцож, гранпри шагнал хүртсэн Улсын Драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Баясгаланд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээв. Гавьяат жүжигчин Ц.Баясгалан баярын сэтгэгдлээ хуваалцах үеэрээ“Сэтгэлдэл маш өндөр байна. Улсын Драмын эрдмийн театртаа 30-аад жил ажиллажээ. Сүүлийн 10 жилд жүжигчин хүний хувь илүү драмын урлагийн хамгийн хүнд төрөл болох моно жүжгийн төрлөөр түлхүү ажилласан. Энэ ажиллаж байгаа хугацаандаа дэлхийн 17-18 орны тайзан дээр гарч, Монгол Улсаа таниулсан байна. 10 орчим моно жүжгийн фестиваль, гранпри шагнал, I, II байр гээд өндөр шагналуудыг авч байжээ. Төр засаг маань нүдтэй юм байна. Маш их баяртай байна.“Гэр бүлийнхэндээ, аав, ээждээ маш их баярлалаа. Улсын Драмын эрдмийн театрын хамт олондоо баярлаж байна. Нийт үзэгчиддээ баярлалаа. Мэдээж, миний энэ шагналыг тэнгэрийн оронд суугаа Ардын жүжигчин Ц.Гантөмөр багш маань хараад маш их баярлаж байгаа байх гэж бодож байна” хэмээсэн юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!