Uncategorized

НОЦТОЙ БАРИМТ: Хятадын талаас Монголд нүүрстэй холбоотой гэх 30 орчим хүний нэр өгсөн байна. /монгол 17-г зарласан/ гэнэ ….. ХЭН МОНГОЛЫГ УДИРДААД БАЙГАА ЮМ БЭ!

НОЦТОЙ БАРИМТУУД!
Жагсаал эхэлснээс хойш Хятадад шийдэгдсэн хэргүүдийн талаар болон тэд Монголд яг ямар мэдээлэл өгснийг олох гэж 14 хоног хөөцөлдсөний эцэст хүссэн мэдээллээ олоогүй ч хэд хэдэн чухал мэдээлэл оллоо. Энэ мэдээллээ нэгтгэсэн “Улс төрийн задлан” нэвтрүүлгээ маргааш танд үзүүлэхээр бид ажиллаж байна. Мөн Хятад хэлнээс баталгаат орчуулгыг чин сэтгэлээсээ хийж өгсөн найздаа баярлалаа.
1. Өвөрмонгол эх сурвалжуудын мэдээлснээр, Хятадын талаас Монголд нүүрстэй холбоотой гэх 30 орчим хүний нэр өгсөн байна. /монгол 17-г зарласан/ Тэр дотор одоо баривчлагдаад байгаа Эрдэнэс таван толгой компанийн одоогийн болон өмнөх удирдлагууд, таван толгой төмөр зам компанийн захирал, хилийн байцаагчид, хилийн боомтын төлөөлөгч зэрэг хүмүүсийн нэр өгсөн гэж мэдээллээ.
2. Хятадууд “20 жилийг нэхэн шалгах” нэртэй ажиллагаа өрнүүлж, сүүлийн 20 жилийн нүүрс тойрсон авилгын асуудлыг сөхөж шалгаад 1163 хүнийг байцааж, 942 хүнд ял оноож, 62 тэрбум 800 сая юанийг хураажээ.
3. Нүүрс тойрсон авилгын хэрэгт шийтгүүлсэн ГОЛ таван албан тушаалтан байгаагаас эхнийх нь Гуо ган юм. Тэр МУИС-ийг төгссөн, маш сайн монгол хэлтэй. Монголын дарга нар, монгол талтай нягт ажиллаж байсан хүн аж. Зурагт Гуа Ган монголчуудтай ажил хэрэг ярилцаж байгаа үеийн агшин буужээ. Цогзолмаа сайдын хажуудах нүдний шилтэй хүн. Албан мэдээнд Гуа гоныг ямар хэргээр шийтгүүлсэн мэдээлэл байхгүй, шалгаж байна гэсэн бол гадаад эх сурвалжуудын мэдээлж буйгаар цаазын ял сонссон гэх. Гуа гоныг манай Монголчууд Гөөгөн дарга гэдэг байжээ.
Жич: Цаазын ялыг дэмждэггүй, цаазын ял сурталчлаагүй. Зөвхөн мэдээлэл дамжуулж байна.
Маргааш энэ нэвтрүүлгийг заавал үзээрэй!

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!