Uncategorized

Ц.Даваасүрэн: Сангийн сайд Б.Жавхланг огцруулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлж байна

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Миний бие Үндсэн хуулийн 39.4 дэх заалтын дагуу Ерөнхий сайдад хандаж Сангийн сайд Б.Жавхланг огцруулах шаардлагыг хүргүүлж байна. Би таван үндэслэлийг тавьсан байгаа.Нэгдүгээрт, Өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан чуулганы хуралдаан дээр Сангийн сайдад миний бие хэзээ ч хандаж байгаагүй 105 сая еврогийн баталгааг Дарханы арьс ширний цогцолборт гаргаж өг гэсэн 160 сая евро болгож өг гэсэн огт үндэслэлгүй худал гүтгэлгийг цацсан. Би ХХААХҮ-ийн яамнаас тодрууллаа 90 сая евро юм байна. За тэр төслийн баталгаа гаргах асуудал одоогоор яригдсан зүйл байхгүй байгаа юм байна. Яагаад гэхээр үнийн санал нь тодорхой биш байгаа учраас. Ер нь төслийн баталгаа гаргах нь Засгийн газрын дотооддоо шийдэх асуудал юм аа. Энэ бол эхний зүйл Ер нь ичсэн хүн хүн ална гэж огт надтай ярьж байгаагүй зүйлээ ярьсан мэтээр худлаа гүтгэсэн.Хоёрдугаарт, Б.Жавхлангийн хамаарал бүхий этгээдүүдийг бүгдийг нь та нарт хэлсэн. Пүрэвсүрэн чинь “Ди Би эм” бизнесийн захирал томилоод 2017 онд нэр бүхий 11 гишүүний хамт Хөгжлийн банкны хуульд нэмэлт өөрчлөлтийг өөрөө санаачилж оруулаад банкны удирдлагууд тав нь тэрбум төгрөгийг олгох эрхтэй болсон. За ингээд жижиг жижиг зээлүүд цуварч эхлээд Хөгжлийн банкийг дампууруулах гол хүчин зүйл болсон. Хамгийн ноцтой асуудал нь Чингис хаан банкийг түүний хамаарал бүхий Батхүү, түүний эхнэр Соёлмаа гээд “НЬЮГОБИ ГЕЙТ” компанийг хамтарч эзэмшдэг. За Чингис хаан банканд 49 тэрбум төгрөгийн хадгаламж байршуулаад байхгүй болгосон. Гэтэл энэ мөнгийг хэн төлөх юм.
Уг зээлүүдэд л төрийн баталгаа гаргадаг үйлдлийг л боль гээд байгаа юм. Үүнийг боль гэхээр урдаас хаа хамаагүй арьс ширний үйлдвэр яриад тэнэгтээд байгаа юм.Гуравдугаарт, Хаана банк, зээлийн сан байна, Б.Жавхлан тэнд гар дүрж байна. Монголбанкны дэргэдэх Бичил санхүүгийн хөгжлийн зээлийн санд өөрийн дүү Амгаланг ажилд оруулсан. Нийт 2.8 тэрбум төгрөгийн зээлийн Жет финанс ББСБ-даа авсан. Жилийн 6 хувийн хүүтэй зээл аваад, ББСБ-аас хэдэн хувийн хүүтэй зээл болгосныг мэдэхгүй. Мөнгө угаасан гэсэн үг. Мөн ЖДҮС-гаас Пример инвестмент групп зэрэг гурван компанид зээл олгоход нөлөөлсөн байж магадгүй гэж яригдаж байна.Дөрөвдүгээрт, Б.Жавхлан 2014 онд Капитал банкнаас иргэн Чинзоригийн нэрээр 1.4 тэрбум төгрөгийн зээл авч, эхнэр Соёлмаагийн нэр дээр зээл болгож гаргасан. Тэр зээл одоо Хөгжлийн банканд шилжсэн. Хөгжлийн банк сангийн яамны харьяанд шилжсэн.Тавдугаарт, Сангийн сайдын багцад арилжааны банкууд ААН-үүдэд зээл олговол хүүгийн зөрүүг сууллахад 60 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Үүнийг юу болгож байгааг мэдэхгүй байна. Банк, зээлийн сангуудын хямд хүүтэй зээлээр мэргэшсэн Сангийн сайд үүнийг шударгаар олгож байгаа гэдэгт эргэлзэж байна. Төсөвт суусан энэ хөрөнгийг хэрхэн зарцуулж байгааг Ажлын хэсэг гарган, жил жилээр нь шалгах шаардлагатай байна.Дээр таван үндэслэлээр Б.Жавхланг огцруулах санал хүргүүлж байна. Шударга ёс тогтоох, авлигатай тэмцэх тухай танай Засгийн газрын бодлогод нийцэхгүй байгаа учраас Засгийн газрын гишүүн байх ёсгүй. Иймд Сангийн сайдыг огцруулж, АТГ‑д шалгуулах хүсэлтийг гаргаж байна” гэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!