Uncategorized

АНХААР: Гурилаар хийсэн бантанг хүүхдэдээ бүү өг

Хүүхдийг зургаан сар хүрмэгц, эцэг эхчүүд аажим бор хоолонд дасгах үүднээс эхэндээ махны бор шөлөөр, удалгүй гурилаар багсарч хийсэн бантанг хүүхдүүддээ өгөх нь элбэг. Бидний аав ээжийн үеэс л энэ нь бараг заншил болсон зүйл гэхэд болох биз. Харин зарим эцэг эхчүүдийн хувьд бор шөл, бантан бус тараг, хүүхдийн зутангаар эхлүүлэх нь бий. Гэвч ихэнх эцэг эхчүүдийн хувьд бор шөлөнд багсарч хийсэн шингэн бантангаар хүүхдийг хоолонд дасгаж, цаашид ч өгсөөр байдаг нь нууц биш. Ийн бантан өгөх нь хүүхдэд хоол бус хор болдгийг өнөө хэр нь эрүүл мэндийн байгууллагынхан болоод эцэг эхчүүд талцсаар байгаа.Тэгвэл гурилаар хийсэн бантан яагаад хүүхдийн биед сөргөөр нөлөөлдөг шалтгааныг мэдэцгээе:Бага насны хүүхдийн ходоод маш эмзэг тул гурил тэр тусмаа бидний ярьдгаар цагаан гурил нь ходоодны хананд наалдаж, гэмтээн суурь өвчин үүсгэдэг. Ингэснээр хүүхдийн өтгөн хатах, цаашлаад бохирдлоос үүдэлтэй арьсны экзем тусах зэргээр хүндрэл үүсч болно. Гурил нь бүтэн боловсруулалтад ордог тул хичнээн удаан хадгалсан ч бараг мууддаггүй. Ялангуяа гуриланд глютен ихээр агуулагддаг тул хэт мэдрэг хүмүүст бүр ч хортой. Гурил хэдий чинээ цагаан байна, төдий чинээ их боловсруулалтад орж “ү.хмэл” болсон гэсэн үг.Ийм гурил нь биеийн жинг нэмэгдүүлж хий хөөлгөхөөс гадна, ходоод гэдэсний хямралыг үүсгэн чихрийн шижин өвчнийг бий болгодог. Тиймээс боловсруулалтын явцад ямар ч шим тэжээлгүй болж зөвхөн крахмал л үлддэг. Тэгснээрээ бидний биед ямар ч ашиггүй калор мөн хорт химийн нэгдлийг л өгдөг байна.Иймд хүүхдэдээ бантан хийж өгье гэвэл гурилын оронд овьёос буюу хэвэг, олон төрлийн горох буюу  шош, шар будаа, хөц будаа, гурвалжин будаа эсвэл сайхан ногооны зутан хийж өгөөрэй. Булуу эсвэл тойго олон цаг буцалгаад дээр дурдсан шиг шөл хийж өгвөл таны хүүхдэд хамгийн сайхан шимтэй хоол болно.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!