Uncategorized

Сэтгүүлч Отгон: Хэт олонхийн ТЭНЭГЛЭЛ буюу ард түмний ЭСЭРГҮҮЦЭЛ!!

Хэт олонхийн ТЭНЭГЛЭЛ буюу ард түмний ЭСЭРГҮҮЦЭЛ!!
“Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах ” нэртэй ч агуулга нь яг эсрэгээрээ. Хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхийг хязгаарласан хуулийг парламент баталсан. Жирийн ард түмний үгээ хэлэх, төрөө хянах, эрхээ хамгаалах цор ганц талбар болсон олон нийтийн сүлжээг төрөөс хязгаарлах нь ардчилалаас ухарсан алхам л даа. Төрийн бүх эрх мэдлийг нэг нам дангаараа барьсан ,сөрөг хүчин байхгүй ийм үеийн хамгийн том аюул нь энэ. Хууль нэгэнт батлагдчихсан болохоор ард түмэн Ерөнхийлөгч хориг тавихыг шаардахаас өөр арга үлдээгүй. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдсноос хойшхи жил гаруйн хугацаанд анх удаа УИХ-ын баталсан хуульд хориг тавьсан нь энэ. Онцлог нь Ерөнхийлөгч хориг тавихаа зарлав уу үгүй юу хууль санаачлагч нь эргээд буулт хийж байна. Алдаагаа ухамсарлах, засах гэдэг чухал. Ийм хууль баталчихаад муйхарлавал эрх баригчид үнэндээ дуусна. Н.Учрал ямар ч байсан ард түмнийхээ хүсэл зоригийг мэдэрч, алдаагаа засахаар болжээ гэж ойлголоо. Харин УИХ-ын олонхи яг түүн шиг хүний эрхийг зөрчсөн хуулиа хүчингүй болгоно гэдэгт найдаж байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!