Uncategorized

Тахиж шүтэж ирсэн Баяншарга уулаа 6 ЛИЦЕНЗЭЭС ЧӨЛӨӨЛЖ ЧАДСАН МАЛЧИН

БАЯНШАРГА УУЛЫГ 6 ЛИЦЕНЗЭЭС ЧӨЛӨӨЛЖ ЧАДСАН УЧИР НЬ ОРОН НУТАГТ ЧАМЛАЛТГҮЙ ЭРХ МЭДЭЛ БАЙДАГ, ХУУЛИНД ГАРЦ БАЙДАГ,ИРГЭН, ИРГЭНИЙ НИЙГЭМТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХАД ҮР ДҮНД ХҮРДЭГ ГЭДГИЙГ ХАРУУЛСАН ТУРШЛАГА БАЙЛАА. № 7 Надад байгаль орчин уул уурхайн талаар олон жил ажилласан туршлага, эрдэс баялгийн салбарын хуулийг “библи” шиг үргэлжсудалж байсны үр дүнд хуулийн гарцыг олж харж хэрэгжүүлсэн. Нөгөө талаар тууштай хөөцөлдсөний үр дүнд ийм амжилтанд хүрсэн юм.Гэхдээ надад засаг захиргаа, хуралд байдаг шиг эрх мэдэл байх биш. Шүүхээр явах өмгөөлөгч хөлслөх мөнгө ч байх биш. Хэрэв эдгээр лиценз бүхий талбайнуудыг аймаг сумдын ИТХ-шийдвэр гаргаж орон нутгийнхаа хамгаалалтанд авах асуудлыг шийдээгүй бол ийм амжилтанд хүрэхгүй байлаа.Өвөг дээдсээс тахиж шүтэж ирсэн Баяншарга уулын орчмын 331099 га газрыг, аймгийн тусгай хамгаалалтанд 10 жилийн хугацаагаар оруулж аварсан түүх энэ.Гэхдээ зөвхөн тахилгат уулыг аварсан гэдгээр ойлгох нь дэндүү өрөөсгөл болно.
Энэ 331099 га том газар нутагт амьдардаг 3 сумын олон зуун малчдын амьдрал, мал сүрэг, араатан жигүүртэн,биологийн төрөл зүйл гээд тооцож барамгүй олон амь амьдрал аврагдаж байгаагаараа асар их ач холбогдолтой юм шүү! Л.Бор Хураах

Related Articles

Back to top button
error: Content is protected !!