Uncategorized

Бяслагтай шарсан тахиа гэртээ хийх амтат жороо чирээд ирлээ.. Хадгалаад аваарай!

Солонгос хэлээр “ buldak” гэж нэрлэдэг бяслагтай шарсан тахиаг гадуур зөндөө л идэж байлаа. Гэхдээ энэ жороор гэртээ хийж идвэл илүү гоё амттай болдог шүүОрц:– Тахианы мах-1 кг– Халуун чинжүү – тал аяга– Гүчүжан – 2-3 халбага– Ургамлын тос – 3 халбага– Хар перец – тал халбага– Давс– Зөгийн бал – 1 халбага– Сармис – 6 хумс– Татсан цагаан гаа -2 халбага– Жижиглэж үрсэн бяслаг-300гр– Ногоон сонгиноХийх дараалал: Бүх орцоо нэгтгэж, хутгана. Бага зэрэг амрааж, махандаа гүйцэд амт оруулаарай. Үүний дараа амталсан махаа шарах шүүгээний тавцанд хийж, 80 хэмд 20 минут жигнэнэ. Дараа нь махаа гаргаж, дээр нь үрсэн бяслагаа цацаж, жигд тараана. Үүнийгээ 180 хэмд ахин 10 минут жигнэснээр таны амтат хоол бэлэн болох аж. Хоолоо гаргаж, дээр нь жижиглэж татсан ногоон сонгиноо тарааж цацаарай.  

Related Articles

Back to top button
error: Content is protected !!