Uncategorized

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын зөвшөөрөлгүй зураг, бичлэг цахим сүлжээнд тавьсан хэмээн нөхрийг нь 200 мянган төгрөгөөр торгожээ

Охины үсдэж зайл гэдэг УИХ-ын гишүүн Ундрам сүү шиг тайлбар өгч олны дургуйг хүргэж ээ!!

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын талаарх зураг, бичлэгийг түүний нөхөр Б.Наранцацралт нь цахим хуудастаа удаа дараа цацсан билээ. Тэрбээр “Ч.Ундрам бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч, хоёр хүүхдээ байнга зодож, дарамталдаг” гэсэн юм. Ингэхдээ Ч.Ундрамын охиноо зодож байгаа бичлэгийг олон нийтэд цацсан юм.

Тэгвэл иргэн Б.Наранцацралыг 200 мянган төгрөгөөр торгох шийдвэр гарчээ. Тодруулбал, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас охин У, хүү Э, Ч.Ундрам нарын зөвшөөрөлгүй хувийн мэдээллийг ил болгосон гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоол үйлдсэн байна. Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Уг хуралдаанд УИХ-ын гишүүн Ч.Ундрам өвчтэй гэсэн шалтгаанаар оролцсонгүй Иргэн М;  Ч.Ундрам гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгнө #гэнэ! Ундрам өөрийн цахим хуудасаараа: ХЭЛ АМ ХИЙВЧ ҮР ХҮҮХДЭЭ Л АХИН БҮҮ АШИГЛААРАЙ!
Сайн уу, Наранцацралт аа. Хоёулаа хичнээн сайдаж муудсан, хэл ам хийсэн ч хоёр сайхан үрээ энэ бүхэнд олны өмнө татан оруулахгүй байхыг хүсч итгэж энэ постыг бичиж байна.
Чи төрсөн эцэг нь, би төрүүлсэн ээж нь. Хүү минь, охин минь чи бид хоёрын нэг нь нөгөөгийнхөө муу муухайг олон нийтийн өмнө дуудахад ашиглагддаг техник хэрэгсэл биш гэж би бодож байна. Нийтэд цацсан мэдээлэлд хүүхдийн нэр, зургийг ашиглахгүй байх хууль, журам энд яримааргүй байна. Зүгээр л ямар ч буруугүй хүүхдүүд минь сонжиж шөвөгдсөн хүйтэн харц, хов живээр хоол хийсэн хэл амыг яаж хэрхэн мэдэрч, яаж бүлтэлзэж явааг харахаар зүрх шимширч байна аа, Цацка минь. Тэртээ тэргүй салалт сарнилтын хамгийн том хохирогчид нь хүүхдүүд, чи бид хоёрын дундаасаа төрүүлсэ хүү, охин минь.
Хүү, охин хоёр минь цэцэг цэврүү шиг өсвөр насандаа байна. Амьдрал, ирээдүй нь чи бид хоёрын хэрүүл маргаанаар дуусахгүй. Салж сарнилаа үхэн үхтлээ аав, ээж хоёр нь л юм чинь тэндийхээ ирээдүй, сэтгэл зүрхийг хайрлаж хамгаалж явъя.
Муу ч сайн төрсөн эцэг нь, төрүүлсэн ээжийг нь хүүхдэд нь муулах муухай л байгаа шүү дээ. Би лав хүүдээ, охиндоо аавыг нь муулахгүй. Чи яахаа өөрөө л мэд!
Ямар ч юманд давж болохгүй, хэтэрч болохгүй хэмжээ хязгаар бий. Намайг хүүхдүүдийн минь ээж, хамтдаа бие биенээ түшиж, ам зөрөхдөө ам зөрч, сайн мууг туулж явсан хань минь шүү дээ гэж чиний бодох эсэх нь чухал биш. Чи намайг муул харлуул, гүжирдэж гүтгэ. Харин хүү, охин хоёроо л хэл ам, хэрүүл маргаандаа ахин битгий ашиглаарай. Чи бид хоёр, ээж, аав нь үр хүүхдээ хайрлахгүй юм бол өөр хэнээс халамж хайр нэхэх юм бэ?
Эцэг хүний ёсоор хоёр хүүхдийнхээ эмзэгхэн сэтгэл, бяцхан зүрх, маргааш ирээдүйг ахин нэг бодож үзээрэй. Чиний сэтгэлд үр хүүхдээ гэсэн эцэг хүний хайр, уужим ухаан бий гэдэгт итгэж байна.

УРИАЛГА: Ээжүүдээ хү.чирхийлэгч Ундрамаас хариуцлага нэхэж УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татуулцгаая!!!
Насанд хүрээгүй хүүхдээ хүнээр тэжээлгэж байж … гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ээж хүнийхээ үүргийг ухамсарлаж чадахгүй ийм гаж донтой аймшигтай бүр үзээрийн муухай эмэгчин Төрсөн үрээ хайрлаж чадахгүй байж юун түмний үр хүүхдийг хайрлах вэ. Ямар сэжгийн садар эмэгчин бэ. Бурхан минь. Одоо өмөөрөөд долоогоод бсан гарууд олон юм ярьж өмөөрч онхолдогүй биз дээ., Төгс Рэгзэн
Цэрэн: Гишүүн Ундрамын аргаа барсан нөхөр ахиад нэг бичлэг тавьжээ. Тэр нь санаатай бичлэг биш зүгээр гэрийн камерт бичигдсэн юмсанж.
Ундрам өөртэй нь шөргөлцөх охиндоо уурлаад охиноо үсдэж Зайл чи гэж орилж байна. Энэ гэр бүлийн хүчи7рхийлэл мөн үү?
Мөн. Монголын хамгийн аймаар хадам ээж цол аваад хүүгээ хүчирхийлсэн Цэрэнд ийм үйлдэл гаргасан удаа байдаггүй ба бичлэг бүр байхгүй!
Цэрэн хэзээ ч хүүхдүүдтэйгээ Ундрам шиг харилцаж байгаагүй ба гэрээсээ хөөж байсангүй. Нэг талын үгээр, нэг ч баримтгүйгээр манайхан Цэрэнг ялласан.
Харин энд баримт байна. Яахав тэр нөхрийг цугаараа новш гээд нийгэмээрээ жигшие. https://www.facebook.com/narantsatsralt.bayarkhuu/videos/709155494131519
Гэтэл ширээний ард тайван суух гэр бүл рүүгээ Ундрам улаан галзуу нисэж орж ирж байна.
Манай Монголд гэр бүлээ хүчирхийлэгч эрчүүд олон байдагч ээжүүд охиноо доромжлох, үснээс зулгаахыг хэвийн гэж үздэг.
2022.12.11
Миний дэлгэсэн бичлэг энгийн зүйл гэж үү? Эдгээр бичлэгүүд сүүлийн 14 хоногт манай гэрт болсон, ердийн л болдог зүйл. Бичлэгийг би авч чадсан тулдаа баримт дэлгэлээ. Хэрэв сүүлийн 3 жил “мөрдсөн” бол 100 гаруй ийм баримттай болох байлаа.
Хэрэв үүнийг үзээд хэвийн зүйл гэж үзэж байгаа бол монголын хүүхдүүд хүчирхийлэл дор өсөхийг монголчууд бид хүлээн зөвшөөрч, харгис хэрцгий хүмүүсийн орон болцгооё.
Миний хувьд элэг бүтэн гэр бүлд өсч, эцэг эхийн элбэрэлт хайранд умбан, жаргалтай өсөж хүмүүжсэн хүн. Хүүхэд нас минь эцэг, эхдээ зодуулах байтугай, хараалын үгс ч эцэг, эхээсээ дуулж явсангүй. Миний хүүхэд нас инээд баясал, дуутай шуутай, хөөр баяр дүүрэн хамгийн жаргалтай үе.
Гэтэл хүүхдүүд минь тийм зүйлийг мэдэрч чадахгүй өсч байна. Хаана, хэдийд яаж ч магадгүй айдаст автуулж, гудамжны хараалын үгсээр хүүхдүүдээ загинаж, бүлтэгнүүлж байдгаа “хүүхэддээ зөв шаардлага тавьдаг”гэж “Улаан бал”-аар юу ч болоогүй мэт яриад сууж байгаа “эх” хүн. Энэ эхийн хайр мөн үү?
“Хайрлаж байна” гэж андуурч байгаа хүчирхийлэл үйлдэж буй гэр нь “шорон” уу? Өөрсдийгөө тэжээх чадваргүй, балчирхан үрсээ гэрээсээ хөөж, өөрийгээ хамгаалж чадахгүйг нь мэдсээр байж элдвээр хэлж, дарамталж, зодож нүддэгээ “би зөв шаардлага тавьдаг” гэж зөвтгөөд суух нь зүйд нийцэх уу.
Намайг мөнгө нэхэж шантаажилсан, архи ууж хүчирхийлдэг гэж хамаг байдгаараа харлуулах гээд чадахгүй, аргаа барж байна лээ. Харамсалтай нь ярьсан бүх зүйлээ баримтаар нотолж чадсангүй.
Би хүүхдийнхээ л асуудлыг ярьж явсан болохоос мөнгө нэхэж огт яваагүй. Надад үрс минь хүүхдүүд минь хэрэгтэй. Намайг “мөнгө нэхсэн” гэж харлуулахыг туйлын их хүсч байна энэ хүн. Даанч тийм зүйл байхгүй тул Ундрам яриад итгүүлчихнэ гэж найдаж, мөнгөний троллууд нь хэдэн талаас “дэмжиж” байна. Бас л энэ гүтгэсэн зүйлээ баримтаар нотолж чадсангүй.
Эр хүн шиг бай гэж намайг олон хүн харааж байх шиг. Тэдний хэлсний дагуу “эр хүн шиг” хүлцэнгүй, дуугүй явбал УИХ-ын гишүүний дархан эрхийн дор “үнэн” няц дарагдаж, хоёр хүүхэд минь насанд хүртлээ дарамт мэдэрч, хүчирхийлэл дунд өсөх болчихоод байна. Энэ бүхнийг “эр хүн” царайлья гээд их хурлын гишүүн эхнэртээ дулдуйдан дув дуугүй, чив чимээгүй өнгөрөөж, хүүхдээ айдас хүйдэс мэдэрсэн гэрт хүчирхийлэл дунд хэдэн жил хатаа гээд байгаа юм уу. Тэнд би хүүхдүүдээ хайрыг бус бяцхан биендээ тууламгүй зүрх зүсэм хашгираан, хараал, зодуур, дарамт, айдас амсаж хүний гарын шүүс, хорон үгийн бай болгож өсгөхийг хүсэхгүй байна. Тэдний эцэг нь би, тэд миний хүүхдүүд. Магад, намайг олонд дэлгэсний төлөө ямар ч эрсдэл ирэхийг таашгүй. Одоогоор би энх тунх байгаа болохоор хүүхдүүдээ эцгийн хайраар дүүрэн өсгөж, мэдрүүлэхсэн гэхээс өөр юу ч хүсээгүй. Намайг буруутгаад байгаа хүмүүст хэлэхэд хүүхдийнхээ төлөө эр, эм гэхгүй улаан голоо тасартал зүтгэж, “үхтэл үр харам” гэгчээр амиа тавьдаг биз дээ. Таны хүүхэд ийм байдалд хүрвэл та ч гэсэн зүгээр хараад суухгүй, “Хүчтэний дэргэд хүчгүй нь буруутай” гэдэг шиг хүлцэнгүй байхгүй нь лавтай.
Ундрамын хувьд хар нялхаасаа ааваасаа тусдаа ээжтэйгээ өссөн, ном эрдэм гэж явсан нь үнэн. Гэхдээ хүний амьдралын хамгийн сайхан зүйл хайр гэдгийг мэдэрч өсөөгүй, ээждээ зодуулдаг байсан учраас тэрбээр зодуурыг энгийн мэт ойлгодог болж өссөн байна.
Хайранд хүн насан турш суралцдаг юм байна. Хүн гээч нь “Бусдыг хайрлана” гэдгийг хамгийн түрүүнд эцэг, эхээсээ олж авдаг юм байна. Энэ хүн ном эрдэмд сурч боловсорсон хэдий ч бусдыг хайрлах, өрөвдөх, энэрэх, зүрх сэтгэлийн боловсролд суралцаагүй нь төгс эрдэм биш аж. Төрсөн хүүхэддээ хайр, энэрэл үзүүлж чадаагүй хүн бусдад хайр үзүүлж чадах болов уу?
“Уурын мунхагаа дийлж чадаагүй хүнд тэр мөчид хайр энэрэл төрдөггүй” гэдэг. Гэр бүлийн ариун хайр, ёс журам сахиж чадаагүй, архидан согтуурч, агсамнан хашгирч, чарлах, сэтгэлийн тэнхээгээ барьж чаддаггүй хүн уураа, гараа барьж чадах болов уу. Гал голомтондоо ханилсан эр, хүүхдүүдийнхээ дэргэд самуурдаг нөхцсөн эрээ авчирч ёс бусаар завхайрсан нь өсвөр насны охинтой хүний хийх үйлдэл мөн үү? Энэ хайр мөн үү? Үүнийг нь зөвтгөөд өмөөрөх улсыг би ойлгохгүй байна.
Миний хамгийн гол хөндсөн зүйл бол хүүхдийн хүчирхийллийн асуудал юм. Би уг асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулах гэсэн шалтгаан нь “УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх” хууль хүчний байгууллагад нөлөөлөөд байсан учраас олон нийтэд хандсан юм.
Үнэхээр аргаа барсандаа л олон нийтийн анхааралд тавьж байна. Би энэ бүхнийг хүсээгүй, хүмүүсийн хэлдэг шиг “эр хүн” шиг байж “олгой хагаравч тогоондоо” гэгчээр дуугүй амиа бодоод явж болох ч надад ирэх түм буман эрсдэлээс үл айн, хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө, эцгийн хувьд зүрх зориг гарган олон түмэнд дэлгэж байна.
Хүчирхийлэл гэдгийг дан ганц эр хүн үйлддэг юм биш, эмэгтэй хүн ч үйлддэг. Гагцхүү “дархан эрхээр” хамгаалагдсан эрх мэдэлтэй хүнтэй энгийн хүн тэмцэх байтугай үг хэлсэн ч буруутдаг цаг дор амьдарч байгаа учраас “олны хүч оломгүй далай” гэдэг учраас дэлгэсэн юм.
Хайр дүүрэн хүнээс муу зүйл гардаггүй. Үлдэх энэ хорвоод үр хүүхдээс минь үнэтэй зүйл үгүй. Хүчирхийлэл үгүй орчинд хүн амьдрах эрхтэй. https://www.facebook.com/narantsatsralt.bayarkhuu

Related Articles

Back to top button
error: Content is protected !!