Uncategorized

Амгаланбаатар: Дундаж цалинг бодитоор 1,5 сая болгохыг ШААРДАЖ байна

МҮЭХ-ноос үнийн өсөлтийг барьж, цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардсан жагсаалыг зохион байгууллаа. Өнөөдрийн жагсаалд УДЭТ-ынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо. Тус театрын ҮЭХ-ны даргаар МУГЖ Г.Амгаланбаатар ажилладаг бөгөөд уран бүтээлч, ажилчдынхаа өмнөөс байр сууриа илэрхийллээ.
Түүний зүгээс “Эрх баригчдын зүгээс олон сайхан зүйлийг ярьж, олон зүйлийг амласан. Энэ амлалт биелэгдэхгүй байна. Манай урлаг, соёлын ажилчид бүхний ард хоцордог. Энэ сард Соёлын яамнаас “Соёлын бүтээлч сар” хэмээн зарласан. Гэтэл соёл урлагийн ажилтнуудынхаа ар гэр, амьжиргаанд огт анхаарал хандуулахгүй байна. Иймээс өнөөдөр бүх театр, чуулгын уран бүтээлчид энэ жагсаалд оролцож байна. ХНХЯ шинэ сайдтай болсон. Т.Аюурсайхан сайдыг бидэнтэй хамтран ажиллана гэж найдаж байна. Өмнөх сайдын үед хэлэлцээрийн ширээний сайд суусан нэртэй ч асуудал шийдэгдээгүй. Иймээс октябрийн баяраар бид саналаа хэлэхээр нэгдэж, жагсаалд орж байна. Монголчуудын дундаж цалин 1,4 сая төгрөгт хүрсэн гэнэ. Та бүхэн дотор ийм цалин авч байгаа хүн байна уу? Манай театруудын арын албаныхны цалин тэтгэвэрт гарсан хүмүүсээс ч бага. Иймээс ямар ч шатлалгүйгээр бүх шатныажилтан албан хаагчдын цалинг 50 хүртэлх хувиар нэмэх шаардлагыг тавьж байна. Дундаж цалинг бодитойгоор 1,5 болгохыг ШААРДАЖ байна. Хувь хүний орлогын албан татварыг нэг удаа хөнгөлөхийг ШААРДАЖ байна. Бид төрийн албанд үнэнчээр зүтгэдэг. Бид бүхний татвараар энэ улс оршин тогтнож байгаа. Иймээс татвар төлөгч биднийхээ ар гэр, ахуй амьдралыг анхааралдаа авч, бүх цалин орлогыг нэмэгдүүлэхийг ШААРДАЖ байна” гэлээ.П.ГОО

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-ноос цалин хөлс нэмэхийг шаардан Төрийн ордны гадна жагсав. Энэ үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч Б.Эрдэнэбат “Эдгээр өдрүүдэд 2023 оны төсвийг хэлэлцэж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд үнийн өсөлт хэд дахин нэмэгдсэн.

Тиймээс цалин хөлс нэмэх шаардлагатай байна. Энэ талаар Засгийн газар, УИХ-д хэд хэдэн удаа саналаа хүргэж байсан. Гэвч эл саналыг төсөвт тусгаагүй. Өнөөдөр хүний нөөцийн дутагдалд ороод байна. Хөдөлмөрийн насны залуучууд эх орондоо ажиллах боломжгүй болж, гаднын улсыг зорьж байна. Тиймээс цалин хөлсийг инфляцын төвшингээс доошгүй дорвитой нэмэгдүүлэхийг шаардаж байна. Бид жагсаал цуглаан хийх зөвшөөрөл авахаар дөрвөн удаа хуулийн байгууллагад хандсан зөвшөөрсөнгүй. Тиймээс Төв талбай руу орж чадахгүй байрныхаа гадна жагсаж байна” гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!