Uncategorized

М.Билэгт гуай ээлжит баримтаа дэлгэн ХСҮТ-д сануулга өгөв‼

“4-р эмнэлэг” ХХК-ийн хамт олон “Энэр мед” ХХК-ийн барьсан хавдрын зориулалттай эмнэлгийн барилгыг түрээслэн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.Гэтэл Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/ зөрчил үүсгэж эхэлсэн.Түүх сөхвөл “Энэр мед” ХХК-тай хамтран ажиллах зорилгоор анх түрээсийн гэрээ хийж байсан байгууллага бол төрийн өмчит ХСҮТ юм. Харамсалтай нь удирдлагуудын гэнэтийн шийдвэрээр улсын төсөвт батлагдсан түрээсийн гэрээ хийгдээгүй. Улмаар хувийн хэвшил итгэлцэл алдсан шалтгаанаар Монголын Олон Улсын арбитрт хандсан.Улмаар 2019.09.13-ны өдөр байгуулагдсан №ХСҮТ-Э/01 дугаартай гэрээ иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-т заасан …гэрээний үүрэг үүссэн гэж.. Монголын Олон Улсын Арбитрийн 2021.02.25-ны өдрийн 107 тоот шийдвэрээр ХСҮТ-өөс нийт 51.9 сая төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Энэр Мед” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн юм.Төр хувийн хэвшлийг “гэрээ хийнэ…” гэдэг үг, итгэлцлээр хуурч хо.хироож болохгүй. Бизнест алдагдсан цаг хугацаа хо.хирлыг мөнгөөр үнэлэх аргагүй. Иймдээ ч “Энэр мед” ХХК дараагийн байгууллагатай хамтран ажиллаж эхэлсэн. Социализмаас хойшхи хамгийн анхны зориулалтын эмнэлгийн барилгыг хөрөнгө оруулагчид ч сонирхсон. Гэтэл анх барилга барьж эхлэх үе, өрнөл, төгсгөлд “ирээдүйд бид худалдан авна, түрээсэлнэ” гэдэг бодолтойгоор чимээгүй явсан ХСҮТ гэнэт газрын маргаан үүсгэж иргэн, ААН-ийг бухимдуулав.Энэ бол маш бүдүүлэг хандлага гэдгийг ойлгоосой.Эмнэлэг бол иргэдэд үйлчлэх ёстой хүний төлөөх байгууллага Төрийн өмч, хувийн өмчөөр я.лгаварлан хашаа татаж болохгүй Өвдсөн иргэн амьдралын төлөө тэмцэж байхад үйлчилгээний байгууллага хашаа татан явган зорчиход саад хийх учиргүй. Энэ бол дэндүү хүнлэг бус хандлага юм шүү.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!