Uncategorized

Хэрэв та өдөр бүр өглөөний цайгаа уухгүй яваад байвал таны биед юу тохиолдох вэ?

Өглөөний цай бол эрүүл мэндийн хувьд маш чухал ач холбогдолтой байдаг. Гэвч америкчуудын хувьд нийт хүн амын 25 хувь нь өглөөний цай уудаггүй гэх судалгаа бий. Манай сайт уншигч танд өглөөний цай уухгүй тохиолдолд хүний биед ямар өөрчлөлт гардаг талаарх нийтлэл бэлдлээ. 1. Жин нэмнэ © Depositphotos.com Өглөөний цай уухгүйгээр жин хасах боломжтой гэж үзэх нь өрөөсгөл ойлголт ажээ. Судалгаагаар бүх насныхан өглөөний цагаар өлсгөлөн явах нь хэт таргалалттай шууд холбогддог болохыг тогтоожээ. Энэ нь өлссөн үедээ нэг дор хэт ихээр идэх зуршлыг бий болгодгоос үүдэлтэй байдаг байна. Түүнчлэн унтахын өмнө хэт их идэх нь жин нэмэх бас нэгэн шалтгаан болдог ажээ. Харин өглөөний цайгаа тогтмол ууж хэвших нь хүнийг бүх л өдрийн туршид хүнсний хэрэглээг тохиромжтой хэмжээнд барихад тусалдаг байна.   2. Сэтгэл санаагаар унах магадлалтай © Depositphotos.com Насанд хүрэгчдийн дунд өглөөний цай уухгүй байх нь сэтгэлээр унах, дарамтанд амархан орох магадлалыг нэмэгдүүлэх хандлагатай байдаг ажээ. Түүнчлэн долоо хоногийн 4-5 өдөрт нь өглөөний цайгаа уухгүй бол чихрийн шижинтэй болох эрсдлийг 55 хувиар нэмэгдүүлдэг байна. Түүнчлэн энэ нь цусан дахь глюкозын хэмжээг багасгаж, хүний сэтгэл санааг хувирамтгай болгож, сэтгэлээр унах, дарамтанд орох магадлалыг нэмэгдүүлдэг. Иймээс хүн цусан дахь глюкозын хэмжээг 70 мг/децилитрээс доош оруулж болдоггүй ажээ.   3. 12-16 цагийн үед ядарч сульдах нь ихэснэ © Depositphotos.com © Depositphotos.com Өглөөний цагаар хоол хүнс хэрэглэхгүй байх нь гликогений хэмжээг бууруулж, ядрах сульдах магадлалыг нэмэгдүүлж, ялангуяа үдээс хойш бүтээмжгүй болгодог байна. Харин өглөөний цайгаа уух үед хүний бие өөхний хүчлийг задалж, эрч хүч нэмдэг ажээ.   4. Тархины үйл ажиллагаа сайжирна © Depositphotos.com ‘Intermittent fasting’ буюу 7 хоногийн 5 өдөрт хэвийн өглөөний цайгаа ууж, 2 өдөрт нь тодорхой илчлэгийн хүрээнд өглөөний цай уух дадал нь олон төрлийн үр ашигтай байдгийн нэг нь санах ой сайжрах явдал ажээ. Харин энэхүү аргыг хэтрүүлж, хэт олон өдөр өглөөний цайгаа уугаагүйгээс үүдэлтэйгээр тархины үйл ажиллагаанд сөрөг нөлөө ч гарч болзошгүйг анхаарах хэрэгтэй.   5. Хөгшрөлтийн үйл явцыг удаашруулж болно © Depositphotos.com © Depositphotos.com Итгэхэд бэрх байж магадгүй ч өглөөний цай уудаггүй хүмүүс бусдаас илүү залуу харагддаг ажээ. Энэ нь авч буй калорийн хэмжээ багассантай холбоотойгоор гормоны ялгарал нэмэгдэж, инсулиний хэмжээ багассантай холбоотой байдаг байна. Үүнээс үүдэлтэйгээр зарим хүмүүс оройн хоолноосоо татгалздаг нь ч бий.   6. Ходоодны хүчил нэмэгдэнэ © Depositphotos.com © Depositphotos.com Хоолны дэглэм судлаачид өглөөний цайгаа уухгүй байх нь ходоодны хүчлийн хэмжээг нэмэгдүүлж, шар хөөрөх, хоол боловсруулалт муудах үндсэн шалтгаан болдог гэж зөвлөдөг.   7. Толгой эргэж, өвдөх нь ихэснэ © Depositphotos.com © Depositphotos.com Зохисгүй хооллолтын дэглэмээс үүдэлтэйгээр толгой өвдөх, тархиар хатгах явдал үүсдэг. Энэ нь өглөөний цайгаа уудаггүй хүмүүст ч мөн түгээмэл тохиолддог бөгөөд тогтмол цагтаа өглөөний цайгаа уугаагүйгээс үүдэлтэйгээр цусан дахь глюкозын хэмжээ буурснаас үүдэлтэйгээр ийм шинж тэмдэг илэрдэг байна. Түүнчлэн толгой өвдөх нь хоолны дутагдалд орж буйн нэгэн илрэл ажээ. Хоолны дутагдалд орсон хүнд толгой өвдөх, дотор муухайрах, эвшээлгэх, хөлрөх, нүүр цонхийж цайх зэрэг шинж тэмдэг илэрдэг.   8. Кортизолын хэмжээ ихэснэ © Shutterstock.com Өглөөний цайгаа уухгүй байх нь сэтгэл санааг тогтворгүй болгож, стресстэх нөхцлийг бүрдүүлж байдаг кортизолын хэмжээг нэмэгдүүлдэг ажээ. Иймээс кортизолын хэмжээ нэмэгдсэн бол сэтгэлзүйчид хандах нь зүйтэй.   9. Зүрх судасны өвчлөлд өртөмтгий болно © Depositphotos.com Өглөөний цайгаа уудаггүй хүмүүсийн зүрх судасны өвчинд өртөх магадлал 21 хувиар нэмэгддэг гэсэн судалгаа бий. Иймээс өглөөд шим тэжээллэг хүнс хэрэглэж хэвших хэрэгтэй.   10. Амнаас эвгүй үнэр гарна © Depositphotos.com Өглөөний цайгаа уухгүй бол амнаас ялгарах эвгүй үнэр хоёр дахин нэмэгдэх эрсдлийг үүсгэдэг ажээ. Энэ нь өглөөний цай уугаагүйгээс үүдэлтэйгээр аман дахь нян бактери үржиж буйн нэгэн илрэл юм.   11. Сарын тэмдэг алдагдах © depositphotos.com Сарын тэмдэг алдагдах явдал нь өглөөний цайгаа уудаггүй хүмүүст тохиолдох хандлагатай байдгийг судалгаагаар тогтоосон байдаг ажээ. Түүнчлэн сарын тэмдэг ирэхийн өмнө хэвлий орчмоор хүчтэй өвдөх шалтгаан ч болдог байна. Иймээс өглөөний цайгаа тогтмол ууж хэвших нь зүйтэй ажээ. Та өглөөний цайгаа тогтмол уудаг уу? Өглөөний цайгаа та хэдэн цагт уудаг вэ?

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/337557/ © XopoM News

Related Articles

Back to top button
error: Content is protected !!