Uncategorized

Өглөө хий босох цагаар 7 банштай шөл, борцтой цай уу!!

Арвидсан хийг тухай бүр нь дарж байх нь онош мэдэгдэхгүй өвчин тусах, ядрах, сульдахаас урьдчилан сэргийлдэг гол арга юм.
1. Хиншүү, хярвас, утаа, үнэрээр дарах – Хөх аргал, хомоолын утаа– Ясны хиншүү– Толгой, шийрний хярвас– Шар эсгийний хярвас– Хуушуур, буузны үнэр– Цууны үнэр– Сонгино, гааны үнэр– Сармисны үнэр984791_69376972-610×3002. Хийн цэгүүдээр илж, жигнэж, төөнөж дарах– Халуун чулуу. (Заавал боодог, хорхогны чулуу гэхгүй. Ястай цуг буцалгасан хар, хөх өнгийн чулуу байхад болно.)– Халуун яс– Жигнэсэн мах– Хуушуур– Шар тос– Чөмөгний тос– Ургамлын үрийн тос– Сүүлний үзүүрийн 5 үе дээр байдаг уураг сүүлний тос3. Өвөрмөц хоол идэх аргаар дарах– Ясны шөлөнд хийсэн бантан– Хайлмаг (1-2 халбагыг халуунаар идэх)– Цагаан тосны цөв (1-2 халбагыг халуунаар идэх)– Арвидсан хийг улаанаар дарах (дөрөв болон гурван шимтийн шөл)
150гр буцалж байгаа усан дээр нимгэн зорж хэрчсэн гуяны бор мах, чимх бурам, 3гр шар тос, 5гр монгол архи, бага зэрэг давс, зуурч бэлэн болгосон шингэн гурил нэмж битүү чанаж болгоод хийн гүйдлийн цагаар өдөрт 1 удаа, нийт 3-7 удаа идэх– Арвидсан хийг цагаанаар дарах15гр замбайн гурилыг 5гр шар тосонд хуурч, 1 аяга түүхий сүү хийн хөөрүүлж, чимх нунтаг цагаан гаа нэмж 3 өглөө дараалан хий хөдлөх цагаар ууна.– Буцалсан усанд хар цай шиг өнгөтэй болтол бор бурам хутгаж, 3 гр шар тос нэмж, хий босох цагаар уувал биеийн ядаргаа арилж цус төлжүүлж, бодисын солилцоо сайжирна.– Борви, тойг, далны тогоо яс, сүүлний үзүүрийн 5 үе ясыг хамтад нь чанаж, шөлийг нь халуунаар оочиж уух– 50гр монгол архинд бурам, шар тос хийж бүлээсгэж орой хий хөдлөх цагаар уух
– Мөлжсөн ясыг 6 удаа чанаж, шөлөнд нь хоол хийж идэж бай. Арвижсан хий дарахаас гадна шүд, ясыг бэхжүүлнэ.
– Өглөө хий босох цагаар 7 банштай шөл, борцтой цай уух Хонины махтай гурилтай шөл– Адууны мөлжсөн ясны шөл– Халгайн зутанЭдгээр хоолыг ээлжлэн хэрэглэж болно.Хий босох цагууд:– Өглөө: 7.40-11.40– Орой: 17.40-19.40Хийн цэгүүд:– Бай Ху (толгойн чанх орой дээр байдаг цэг)– 2 чихний арын төвгөр– 2 чихний нүх– 2 чамархай
– Хүн хонхор– Ооч– Эгэмний сэтэрхий– Эгэмний төвгөр– Хүйс– Умдаг ясны дээд тал– 2 бөөр тушаа (араас)
– Олон уулзах– Сан-Инь Жо (Өвдөгний гадна, доод талд байдаг цэг)– 2 гарын алга, 2 хөлийн тавхай, хуруунуудын өндөг
– Гарын шуу урд 1/3 (дотор талдаа)– Хэ-Гү (эрхий, долоовор хурууны завсар байдаг цэг)Эх сурвалж: budda.mn

Мэдэхэд илүүдэхгүй ❗️
Өрөмний шар, айрагны шар гэж 2 янзын шар тос бий.
Одоо цагт хий арвидсан хүмүүс их болжээ. 7 гаригийн эхний өдөр дөнгөж хайлсан хайлмагны шар тос нэг халбагыг хэлний доод хөх судсанд шингээн хүртэж байгаарай. Тэгвэл хоолойн өвчин бамбай тархи зүрхний хий тэнцвэрждэг.
Баасан гаригийн орой унтахын өмнө бараан даавуунд шингээсэн халуун бүлээн шар тосоор 2 нүд 2 чамархайн судсан дээр 3 удаа жин тавиарай. Аваад хөнгөн зөөлөн илээд гарын хуруугаар хөнгөн товшоод өг. 2 өдрийн амралтын хугацаанд нүд тархи мэдрэхүй сайхан амарч судасны нарийсал нүдний даралт буудаг хараа сайжирна.


Бид аливаа зүйлийг хэрэглэхдээ тунг нь тааруулдаггүй. Сайн гэхээр хэмжээг нь ихдүүлж хэрэглэдэг. Хүүхдийг багаас нь 7 хоног тутамд ядаж нэг удаа хумсын толион чинээ шар тос хэлний хөх судалд нь шингээлгэж сургаарай. Дархлаа сайжирна хоолойн булчирхайн маш гайхамшигтай юугаар ч орлуулшгүй эрдэс тэжээл шүү. Мөрнөөс 2 хөхний голоор дамжин сугаруу эргүүлэн халуун бүлээн шар тосоор иллэг хийж тунгалгийн булчирхайг сэрээж судлын зангираагаа тайлж зүрх судас хөхний хавдраас сэргийлээрэй. Маш сайн үр дүнтэй шүү. Энэ тойрог эргэлт хөндий цээжний усан эргэлт тунгалгийн судал амьсгалын олон зангилааг тайлна. Дурдвал маш олон зүйл бий.


Эрчүүдийн ар ууцанд онцгой анхаараарай. Ахар сүүлнээс нар зөв наймын тоо үүсгэх мэт сүүж ороосон эргэлтээр халуун бүлээн шар тосоор илж өгөөрэй. Ингэснээр түрүү булчирхайн элдэв өвчин илааршина. Бас давсагаас цавь гуяны дээд бүдүүн булчинлуу уруудуулж иллэг хийж өгөөрэй. Шээсний суваг болоод гуя хасны эргэлтийн хүйтэн хий арилна. Даарахгүй хүйтэн хоол унд хэрэглэхгүй гам бариарай. Бүлээн шар тос шингээсэн бор хөвөнгөөр ядаж 7 хоногт 1-3 удаа чихээ бөглөөрэй. Хий хуйнд маш сайн. Чихний ард тэнцвэрийн булчирхай байрладаг. Хүйтэн хий хурахаараа бие таллан хөрдөг ядардаг тамирддаг.


Паркетан шалнаас үүдэлтэй хөлийн ул янгинан даардаг хүмүүс хонины нэхийгээр улавч эсвэл оймс хийгээд өмсөөрэй. Унтахын өмнө бараан өнгийн даавуунд шингээсэн бүлээн шар тос хөлний нуманд байрлуулан ороогоод унтаарай . Хөлний улны нуманд бүх мэдрэлийн цэг дархлааны цэг 5 цул эрхтний цэг байдгийг хүн бүхэн мэднэ дээ. Тэр бүхэнд нэмэр тустай.…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!