Uncategorized

Б.Пүрэвдорж: Жагсаалд ирсэн ахмадуудад автобусны мөнгө, аарц өгнө

УИХ-ын өнөөдрийн /2022.11.03/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Долоо биш таван жилээр тэтгэврээ тогтоолгох гэж байгаа иргэдээ ирэх хоёр дахь өдөр талбай дээр жагсаж, энэ хуулийг урагшлуулахгүй бол болохгүй нь ээ. Эрх баригчид хуулийг явуулах ямар ч сонирхолгүй байгаа юм байна. Тиймээс хоёр дахь өдөр ахмадууд өөрсдөө жагсаалаа хийе. Би эхний ирсэн 200-300 хүнд нь автобусны мөнгийг нь өгнө, халуун аарц өгнө” гэлээ.

Ирэх оны улсын төсөвтэй холбогдуулан цаг үеийн байдал, үнийн өсөлтийн талаар “Нийгмийн хөгжлийн төлөөх цоглог ахмадууд”, “Нэгдмэл Монгол хөгжлийн төлөө” ТББ-аас хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэд “304 мянган ахмад сард 400 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Тэд нийт ахмадын 80 хувийг бүрдүүлдэг. Үлдсэн 20 хувийн ахмад л сард 400 мянга болон түүнээс дээш хэмжээний тэтгэвэр авч байна. Ахмадууд өвдөх эрхгүй боллоо. Эрх баригчид тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмнэ гэсэн. Одоо инфляц 14 хувьд хүрэв. Төр дүлий, арга хэмжээ авахгүй байна. Манай улсад болж, бүтэж байгаа зүйл алга. Агаар, хөрсний бохирдол их тул өвчлөл их байна. Өвдвөл хоол авах мөнгөгүй болдог. Тэтгэврийг сарын нэг сая төгрөгт хүргэх шаардлагатай.”гэв. С.Эрдэнэбат: Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна УИХ-аар хэлэлцэх 2023 оны “Улсын төсөв”-ийн талаар Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоон(МҮЭХ)-ноос байр сууриа илэрхийллээ.
Худалдан авах чадварыг хадгалахын тулд цалингийн хэмжээг 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн тус холбооны зүгээс үзэж буйг МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэллээ. Мөн “Монгол Улсын төсөв хэр хүртээмжтэй вэ гэдгийг хүн болгон харж байгаа. МҮЭХ-ноос төсвийн анхны хүрээний мэдэгдэл өгөх явцад саналаа хүргүүлж байсан. Ингэхдээ цалинг нэмэгдүүлэх нэн шаардлагатайг хэлсэн удаатай. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бодит цалин хөлсний худалдан авах чадвар 30 хувиар унасан.Инфляцын араас хөөгөөд цалин нэмсэн байдлаар явбал төрөөс хүлээж буй бодит хүлээлт талаар болно. УИХ-аар 2023 оны улсын төсийн төслийг УИХ-аар батлахдаа төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зэргээр иргэд хөдөлмөрчдийн амьжиргаанд учирч буй хүндрэлийг богино хугацаанд арилгах тодорхой арга хэмжээг тусгаж хэрэгжүүлэх шаардлагатай” гэв.Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Мөн Монгол Улсад хөдөлмөрийн үнэлэмж бага байгаатай холбогдуулан хүний нөөцийн гарах урсгал эрчимжсэн. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал болохыг тэрбээр онцоллоо.2023 оны улсын төсийн төсөлд цалин орлогыг нэмэгдүүлэх саналыг танилцуулбал,Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2023 онд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхimgХөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сарын 550 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосонтой холбогдуулж, 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжихэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тусгаж хэрэгжүүлэхТөрийн төсөвт болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудад ажиллагсдын цалинг 2023 онд тодорхой үе шаттайгаар 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх эх үүсвэрийг төсөвт тусган хэрэгжүүлэхimg Банкны хэрэглээний зээл , цалингийн зээлийн хүүг бууруулахХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2-т заасны дагуу төсвийн байгууллагуудад ХАБЭА-н зардлыг тусгахҮйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний өмнөх оны төсвийг 10-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхТэтгэвэр тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхХуримтлалын нэгдсэн сангаар дамжуулж, иргэн бүрийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэхИпотекийн зээлийн хүрээнд хямд өртөгтэй орон сууц барих хөтөлбөр, төслийг эдийн засаг санхүүгийн бодлоготой уялдуулан үргэлжлүүлэн хэрэгжүүлэхХүүхдийн мөнгөн тэтгэмжийг үргэлжлүүлэн олгох санхүүжилтийг улсын төсөвт тусгах
Төрийн албаны ажилчдын цалин хөлс, нийгмийн баталгаанаас үүдэлтэй боловсон хүчний хомсдолд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх саналтай байгаа аж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!